
| • Нийгмийн шаардлагад нийцсэн байх Нийгэм, улс оронд хүртээмжтэй байх Сайн менежмент, зохион байгуулалттай байх Ашигтай орлоготой байх Зорилготой төлөвлөлттэй байх Энэ бол бизнесийн үндэс суурь юм |
Өмч бол бизнесийн үндэс,
Санаачлага бол бизнесийн зорилго,
Мэргэшсэн байдал бол бизнесийн нөхцөл, боломж,
судалгаа бол бизнесийн эрч хүч,
Ашиг бол бизнесийн үр дүн юм.
Энэ бол бизнесийн хөгжлийн үндэс
Хөрөнгийн ашиглалтыг гүйцэтгэх удирдлага хариуцна.
Борлуулалтын менежер ашигт ажиллагаанд анхаарлаа хандуулдаг. Судалгааны үндсэн дээр захирал шийдвэрээ гаргана.
Удирдах зөвлөл нь мэргэжлийн ур чадварыг харна.
Ажилтан идэвхтэй байх ёстой.
Энэ бол бизнесийн амжилтын үндэс юм
Бидний зорилго
Бизнесээ гэр бүлийн бизнес байлгах зорилготой. Зурхайч овогт Доржийн Ганзориг миний бие ах дүү төрөл садан болох хүнийг энэ бизнест удирдах албан тушаалд томилогдох, төлөөлөн удирдах зөвлөлд орж ажиллах, бизнес төсөл, төлөвлөгөө боловсруулах, тендерт оролцож, патент ашиглах гэрээ байгуулж өөрийн үүсгэн байгуулсан болон эцсийн өмчлөгч нь байх мөн эцсийн шийдвэр гаргадаг бизнесээрээ бүтээгдэхүүн борлуулж ашиг олох, үйлдвэрлэл явуулах бүх боломжийг олгоно.
Олон улсад өөрийн патентаа олж авахад гадаад улс оронд сурч боловсорч байгаа болон амьдран сууж байгаа өөрийн ах дүү төрөл садан болох хүн миний зорисон үйл хэргийг бүтээхэд дэмжин туслах, хамтдаа тухайн улс оронд нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ,сурталчилан таниулахад хамтран ажиллахыг урьж байна.
Төрөл садан болох хүний үр хүүхэд, ач гуч нарын сайн боловсрол олж авах, мэргэжил эзэмших, гадаад дотоодын их дээд сургуулиудад сурах зэрэгт сургалтын төлбөр болон байгууллагад ирээдүйд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Ах дүү төрөл садан болох хүн хэрвээ өөрийн патент эзэмшиж байгаа бол, мөн патент авахаар зорьж байгаа бол манай компани нэн түрүүнд тэдний санал санаачлага болон үйл хэргийг тууштай дэмжин ажиллана. Анхаарах зүйл бол манай байгууллагын зардлаар патент авах бол байгууллагын өмч болж зохиогчоор нэрээ үлдээх, өөрийн зардлаар олж авсан бол тухайн хүнтэй байгууллага гэрээ байгуулж патентыг нь ашиглах хамтран эзэмших замаар дэмжлэг үзүүлнэ.
Манай байгууллага нь шинэ төрлийн бизнесийг эхлүүлэхээр зорьж байгаа тул хамгийн түрүүнд Мод болон модон эдлэл, тавилгын үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөл хэрэгтэй, мөн эвхдэг тавилгын гол шийдэл бол төрөл бүрийн төмөр нугас байгаа тул төмөрлөг эдлэл хийх болон үйлдвэрлэхэд мөн тусгай зөвшөөрөл хэрэгтэй.
Монгол улсад одоо ч хэвшил болсон зүйл бол цэцэрлэгийн асуудал юм. Хүүхдүүдэд хүртээмжтэй, зай талбай бүхий цэцэрлэг байхгүй, хүүхдүүд хоол унд идэж , тоглож, хичээл сургалт хийж, өдөр унтаж амрах болоход бүх үйл ажиллагаа нэг л өрөөнд болж өрнөнө. Хүүхдүүдээ унтуулж амраах эсвэл тоглох болоход ширээ сандлаа шатны хажууд зөөж хураах, үүдэндээ давхарлаж өрөх зэргээр зай талбай гаргаж байгаа үзэгдэл байсаар байна. Унтуулах боллоо юу болов гэвэл хүүхдүүд шалан дээр гудас дэвсээд зэрэгцэн хэвтэж байна. Бид дээрх асуудлыг барьж авч шийдвэрлэхээр зорьж байна.


