нийгмийн ялгаа байх тул удирдагч хэрэгтэй.       

      удирдагч сонгогдсон бол түүнд эрх мэдэл хэрэгтэй.

эрх мэдэл олгогдсон бол түүнийг хянах хууль хэрэгтэй.

хууль батлагдсан бол түүнийг дагаж мөрдөх уламжлал, ёс заншил зайлшгүй

энэ бол ТӨРИЙН үндэс

Санхүүгийн үндэс

•  

Зардлын үндэс нь хэрэгцээ юм.

Болзошгүй нөхцөл байдал нь хэмнэлтийн үндэс болдог.

Бусдад үнэлэгдэж, сайхан харагдах нь ашгийн үндэс.

Илүүдэл нөөц, ашиг тус нь хөрөнгө оруулалтын үндэс болдог.

Эрх мэдэл, алдар нэр бол ирээдүйн боломжуудын үндэс юм.

Энэ бол санхүүгийн үндэс

Хэрэгцээ гэдэг бол эд баялагтай байх, эрх мэдэлд хүрэх, нэр алдартай болох, бахархах түүхээ бүтээхийг хэлнэ.

Хэмнэлтийн үндэс бол өөрөөсөө хүртэл харамлан цуглуулсан мөнгө болон баялагтай болох, бусдаас түрүүлж санаж сэтгэж, санаачлагатай байх, бүх хүний хүршгүй мөрөөдлийг биелэл болгох, төсөөлшгүй амжилтын эзэн болохыг хэлнэ.

Зардлаасаа давсан орлого олох, эрэлтээс давсан чанарыг бий болгох, хүлээлтээс давсан үнэ цэнэд хүрэх, бүх хүний итгэлийг даах хэрэгтэй. Энэ бол ашигийн үндэс.

Ирээдүйн баталгааг гаргаж өгөх, үр өгөөжтэй байх, чиг хандлагад тохирсон байх, төр засгийн бодлоготой уялдсан байх хэрэгтэй. Энэ бол хөрөнгө оруулалтын үндэс.

Loading spinner

Надад тулах цэг өг тэгвэл би дэлхийг эргүүлье. (Аристотель)

Нэгдүгээрт: Удирдагчаа зөв сонгохоос эхлэнэ. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэдэг. Муу удирдагчыг сонговол улс орон ард түмэн уруудан доройтно. Сайн удирдагчыг сонговол улс орны хөгжлийг удирдан манлайлагч болж чадна.

Хоёрдугаарт: Удирдагчид эрх мэдэл, хүч хэрэгсэл, хөшүүрэг, түмэн олны хайр хүндэтгэл, манлайлал хэрэгтэй.

Гуравдугаарт: Улс болон төрийн, хөгжил болон өөрчлөлтийн, амьдрал болон аялалын, санхүү болон эдийн засгийн, хөгжил болон өөрчлөлтийн, бизнес болон гэр бүлийн гэх мэт олон тогтолцоо бүрэлдэн тогтсон байх хэрэгтэй.

Дөрөвдүгээрт: Нийгмийн хөгжлийн дараах хүчин зүйлүүд бүрэлдэн тогтсон байх шаардлагатай.

Тавдугаарт: Дээрх дөрвөн хүчин зүйлүүд бүрэлдэн тогтсон бол түүхийг өөрчлөх хүч болж чадна.