нийгмийн ялгаа байх тул удирдагч хэрэгтэй.       

      удирдагч сонгогдсон бол түүнд эрх мэдэл хэрэгтэй.

эрх мэдэл олгогдсон бол түүнийг хянах хууль хэрэгтэй.

хууль батлагдсан бол түүнийг дагаж мөрдөх уламжлал, ёс заншил зайлшгүй

энэ бол ТӨРИЙН үндэс

Би хаана төрөө вэ?

      Монголчууд бид хаанаас ирсэн бэ? Анхнаасаа бид энэ л газар Хүннү, Сүннүгийн үеэс хамт амьдарч ирсэн үү? Бидний өвөг дээдсийн хүй дарсан чулуу, гэрийн буйр тэгвэл хаана байна? Бурхан халдунд байна уу? Тийм бол Монгол гэдэг овог яг хэзээ үүссэн бэ? 500-аад оны үеэс үүссэн үү аль эсвэл Нирун улсын үеэс үүссэн үү? Хүннү, Сүннү нар бидний өвөг дээдэс мөн үү? Монголын нууц товчоонд Бөртэ чоно, Гоо марал хоёр тэнгис далайг гатлан Бурхан халдунд ирж нутаглав гэж эхэлдэг. Тэгвэл бид Бурхан халдунд яг хэзээ хаанаас ирсэн юм бэ? Монголчууд төрсөн газар нутагаа мэдэхгүй ичиг ичиг!

      Харин Зурхайч овогт Доржийн Ганзориг миний бие яг таг мэднэ гэвэл та итгэхүү? Итгэх эсэхээ та өөрөө мэд! Ингээд та бүхэн надтай хамт өнгөрсөн цаг хугацаагаар аялцгаая. 2023 оны эхээр миний бие Монгол улсын газрын зураг харж байгаад Хөвсгөл аймгийн хойд цэгт Тэнгис гэсэн нэртэй нэгэн голын нэр олж харлаа. Тэгээд би өөртөө түүхийн маш том нээлт хийчихлээ гэж хэлээд маш нууцалж байлаа. Дараа нь цагаан сараар эгчийндээ очиж хуучин газрын зураг дээрээс Тэнгис гэсэн гол байна уу гэж хүүхдүүдээс нь асууж байлаа. Ингээд түүхрүү орцгооё.

      Монголын нууц товчооны Бөртэ чоно, Гоо марал гэдэг бол хүний нэр биш энэ бол шүтээн юм. Монголын нэгэн түүхч эртний хятад сурвалжид зэрлэгүүд болон нүүдэлчдийг Хятадууд уулгалан дайрч долоон ширхэг чоно, долоон ширхэг буган шүтээн олзолсон тухай дурдсан байдаг гэж ярьж байлаа. Ингэж миний таамаг батлагдав. Монголчууд бид одоо ч энэ уламжлалаа хадгалж ирсэн. Жишээ нь Монголчуудын 70% нь Боржигин овогтой, мөн бидний өвөг дээдэс тайж угсаатай байсан гэж ярьцгаана. Яагаад бид ийнхүү таван үеээ мэдэхгүй байж овогоо мэдэж байдаг билээ. Үүний цаана бидний өвөг дээдэс үргэлжийн гуйлгачин түүлгэчин, боол шивэгчин яваагүй юм шүү, бидний өвөг дээдэс улс гүрэн байгуулж, төр удирдаж, түмэн олныг засаж явсан юм, тиймээс өвөг дээдсийнхээ нэр төрийг эрхэмлэж яв гэж давхар хэлж байгаа юм. Буган чулуун хөшөө бол хүннү болон түүнээс эрт үед амьдарч байсан нүүдэлчдийн дурсгал юм. Үүнтэй адил Бурхан халдунд нүүж ирсэн Монголчуудыг тэр нутагт байсан суугуул ард түмэн цагаач гэж хочилж байсан нь дамжиггүй. Тэдний дайралтыг няцаахад өнө эртний түүхэн удам судар хамгаас чухал. Тэд эртний уугуул суугуул Бөртэ чоно, Гоо маралын удам итгэхгүй бол урд талд байгаа буган чулуун хөшөөг очиж хар бидэнтэй адилхан байна уу гэж хэлж амыг нь тагладаг байсан нь тодорхой.

       Дараагийн өгүүлбэр бол тэнгис далайг гаталж ирээд гэж байдаг. Энэ бол Тэнгис голыг уруудаад, Хөвсгөл далайг гатлаад, Хөх голыг уруудаад, Мон уулыг арлаад, Мон голыг уруудаад гэсэн үг хэллэгийн товчилсон хэлбэр юм. Энэ бол Монголчууд Бурхан халдунд ирсэн түүх юм. Товчлоод Бөртэ чоно, Гоо марал хоёр Тэнгис далайг гатлаад Бурхан халдунд ирэв гэж бичиж ярьж иржээ. Хөх монгол гэж Цогт хунтайжийн үед бичдэг байсан нь Хөвсгөл нуурын зүүн эрэгт байх Хөх гол болон зүүн урд нь байх Мон уул мөн Мон уулаас эх авсан голын нэрээр ийнхүү өөрсдийгээ нэрлэж байжээ. Тэгэхлээр Бурхан халдун уулыг зорьж ирсэн шалтгаан бол маш эрт үед тэд энэ л нутагт аж төрж байж. Үүнийг батлах түүхийн эх сурвалж бол Рашид ад динын Судрын чуулган юм. Судрын чуулган номонд Монголчуудын талаар ингэж дурджээ. Хиан болон Нохос овгийнхон Эргүнэ гүн гэх газар 400 шахам жил болоод уулыг хайлуулж төмөр гаргаж сум зэр зэвсэг хийгээд дараа нь Бурхан халдунд ирсэн. Монгол гэх овог тэдний дундаас шинээр бий болсон гэж бичжээ. Харин Татар аймаг маш эртний овог аймаг гэж тэмдэглэсэн байдаг. Одоо Хонгирадууд болон Нохос овгийнхон Узбекстан улсад яг энэ нэрээ хадгалан хот муж болсон байна. Мөн эргүнэ гүн гэдэг нь газрын нэр биш Эргүнэ гэдэг нь эгц хажуу, налуу, Гүн гэдэг нь зоо нуруу гэх утгатай газрын хэлбэрийг нэрлэсэн түрэг үг гэж тайлбарласан байна. Уулаар хүрээлэгдсэн тийм газар Тэнгис голын цаад талд байна уу гэж газрын зураг дээр болон Google дээр хайж үзэхэд үнэхээр тийм газар байна. Маш сонирхолтой нь гэвэл энэ газрыг эртнээс өвөг Монголчуудын нутаг гэж нэрлэж иржээ. Оросын Холбооны улсын Тувагийн Бүгд найрамдах улсын зүүн хойд талд Ноён хөл гэх нэртэй нуур бүхий хотгор газар байна. Мэдээж хэрэг түүхийн баримтыг нотлох ёстой. Нотолгоо байна уу гэвэл бас байна. Лувсанданзаны Алтан товч судар номыг анх хуучин монгол эхээр нь хэвлэн гаргаж худалдаанд гаргах үеэр Номин их дэлгүүрээс худалдан авч уншиж судалсан. Тэр номонд Хорумнаг гэж бичсэн үгийг хоёр дахин галиглаж тайлбар хийсэн байсан. Эхлээд хоромсог гэж бичээд дахиад зэрэгцээ нум сум гэж тайлбар зүүсэн байсан. Тухайн үед миний сонирхлыг татаагүй. Харин Тэнгис голыг газрын зураг дээрээс олсны дараа газрын зураг дээрээс Хорумнаг тайга гэж нэртэй нуруу Монгол улсын Завхан аймгийн хойно Тувагийн бүгд найрамдах улсын нутагт байгааг олж үзэв. Мөн Увс нуурын хойно бас Хорумнаг уул гэж бас байхыг олж мэдлээ. Эртний домог үнэн болохыг ингэж баттай олж мэдлээ. Тэд энэ л уулнаас төмөр хайлуулж нум сум, илд бамбай, жад зэргээ хийдэг байж. Надад хамгийн сонирхолтой нь хэдэн зуун өрх айлууд монгол шар үхэрийн нуруун дээр гэр бараагаа ачаад хэдэн мянган өвгөд хөгшид хүүхэд, хэдэн арван мянган үхэр хонь ямаа адуу янцгаалдаж, мөөрөлдөж, майлалдаж, хүүхдүүд хашгиралдан хэдэн зуун морьтой цэрэг эрс зэр зэвсэг харжигнуулан Монгол шарын даваагаар давж Тэнгис голын хавчилыг уруудан их нүүдэл хийж байсан дүр зураг тодхон буудаг. Эх нутгаа зорьсон тэдний их нүүдэл амар байгаагүй байх.

      Тэгвэл тэдний их нүүдэл он цагийн хувьд хэзээ вэ?

      Монголын нууц товчоон дээр Чингис хааны ургийг түүхчилэн бичсэн байдаг. Чингис хаанаас дээш 22 үе бичигдсэн байдаг. Дундажлаад эхний хатнаас төрсөн эсвэл хоёрдахь хатнаас төрсөн, айлын хэддэх хүүхэд байсан болон ахмад хөвгүүд байсан эсэхээс шалтгаалан эцгийнхээ 25 насанд төрсөн байх магадлалтай. Ингэж авч үзвэл манай эриний 650-аад он таарч байна. Энэ үед түрүү Түрэгийн хаант улс Хан улсад эзлэгдэн боол шивэгчин болов гэж Түрэгийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байна. Түрэгийн хаанчлал суларсан энэ л үед Дарьлиган Монголчууд Хиан, Нохос аймгууд Эргүнэ гүн гэх энэ газраасаа эх нутгаа зорин хөдөлсөн байна гэж үзэж болно. Эргүнэ гүн гэх газар 400 шахам жил болсон гэвэл манай эриний 250-аад он болж байна. Сяньби улс мөхөж энэ л үеэр Эргүнэ гүн гэх газар ирж суурьшисан бололтой. Тэдний дараа 325 онд Нирунчууд улсаа байгуулсан. Нирун улсын нэр нь Эргүнэ гүн гэх газрын хэлбэрээр Нуруун улс гэж нэрлэгдсэн байж болох талтай. Унгарын эрдэмтэн Обрушанск Борбалагийн номонд Нимруд улсын домог дурьдагдаж байгаа нь Нирун улсын олон тоон дээр нэрлэсэн Нурууд гэсэн нэршил байх боломжтой байна.  Тэгэхлээр 250-аад оноос өмнө тэд хаана байсан бэ? Сяньби нарын харьяат байсан уу? Эсвэл өрнө зүг одсон Хүннү нараас салж эх нутгаа зорьж 250-аад онд Эргүнэ гүнд ирсэн үү?

      Хожуу Түрэгийн хаант улсын түүхэнд 723 оны зудтай жил Түрэгүүд Хэрлэн мөрний дагуу нутаглаж байсан Татар аймаг болон Эргүнэ гүнгийн Монголчуудыг хүйс тэмтэрэв гэж түүхэнд тэмдэглэжээ. Анх Монгол гэх овог түүхэнд энэ л үед тэмдэглэгдсэн байдаг. Рашид ад дин судартаа Түрэгүүд Монголчуудыг Бурхан халдунаас үлдэн хөөсөн гэж бичсэн байдаг. Монголын нууц товчоог судалахад Монголчууд Бурхан халдунаас хаашаа ч холдоогүй байдаг. Хятадын түүхэн сурвалжид Бөртэ чоно болон Гоо маралаас төрсөн гэх Батцагааныг 900-аад онд Кидан гүрний үед байсан гэж андуу бичсэн байлаа. 900-аад оны үед Бодончар мунхаг амьдарч байсан ба Батцагаанаас хойш 13 дахь үе юм. Түүнээс хойш 9 дэх үе нь Чингис хаан билээ. Нирун улсыг үндэслэсэн Могилюу гэдэг нэрнээс Монгол овог үүссэн гэх үндэслэл бага байна. Нирун улс 325 онд байгуулагдсан. Добу мэргэн өөд болсоны дараа Буха хатаги, Бухату салжи, Бодончар мунхаг гурван хүүг Алунгоо хатаны нуруунаас төрсөн гэдэг. Энэ нь он цагийн хувьд бас л таарахгүй байна. Харин Нирун улс нуруунаас үүссэн гэдэг домог байж болох юм.  Яагаад гэвэл Рашид ад диний тодорхойлсоноор Монгол овог харьцангуй сүүлд бий болсон харин татар аймаг маш эртний овог гэсэн байдаг. Татар аймаг Татан хааны нэрнээс үүсэлтэй гэдэг нь бас л үндэслэл багатай байна. Яагаад гэвэл Нирун улсын Татан хаан нь 420-иод оны хүн байна. Тэгэхлээр Монгол овог Татар аймгаас эрт бий болсон болж байна. Энэ нь түүхэн баримтаар нотлогдохгүй байна. 

      Япон улсын эрдэмтэн Татар аймаг Манай эриний өмнөх 40-өөд оны үед Жижи шаньюу одоогийн Киргиз улсын Талас голд байгуулсан цайзаа хамгаалж Хүннү нар Хан улсын цэрэгтэй байлдах үеэр яст мэлхий шиг хуяглан байлдсан харийн цэргийг Хан улсын цэрэг ялсан тухай Хан улсын түүхийн сурвалжийг үндэслэн Тартар гэх Латин үгнээс үүсэлтэй гэх тайлбарыг үнэний хувьтай гэж үзэж байна. Үүнд нотолгоо байна уу гэвэл байна. Юлий Цецарийн тухай номонд хоёр хүний нэр дурьдагддаг. Энэ хоёр хүн Ромд болсон их хэлмэгдүүлэлтийн хоёр төлөөлөгч гэж бичигдсэн байсан. Юлий Цецарийн бага насанд болсон үйл явдал гэж ойлгогдож байна. Тэгэхлээр Манай эриний өмнөх 83-аас 78 оны хооронд Суллагийн дарангуйлалын үед болсон үйл явдал бололтой. Энэ их хэлмэгдүүлэлтээс маш олон Ромын язгууртнууд легионеруудаа авч олон иргэн Ромоос дүрвэсэн байх магадлалтай байна. Хожим Юлий Цецарийн үед олзны олон иргэн суурьшуулсан нутаг дэвсгэрээс дүрвэж нүүхэд Юлий Цецарь харгислан дарж байсан баримт бий. Энэ явдлаас харахад Юлий Цецарь энэ асуудалд их эмзэг хандаж байжээ гэж харагдаж байна. Тэдгээр Ромын легионерууд манай археологичдийн Архангай аймгийн Хүннүгийн язгууртны булшнаас олсон Ромын язгууртнуудын хэрэглэдэг байсан хоёр цэнхэр өнгөтэй шилэн аягыг Хүннү улсын шаньюуд бэлэг болгон өгсөн байх боломжтой юм. Эдгээр Ромчууд зөвхөн цэрэг байгаагүй тэдний дунд язгууртнууд болон энгийн иргэд олон байсан. Тэднийг Одоогийн Киргиз улсын Талас голд суурьшуулсан байсан бололтой байна. Тэд л Алтан Ромын тухай гайхалтай домог түүхийг Хүннү нарт ярьж улмаар Өмнөд Хүннү нарт ялагдаад Хүннү нар чухам өрнийг зорин төрөлх нутгаа орхин нүүдэллэж эхэлсэн. 12-р зуунд Алтан улсын цэрэг Татарчуудыг эрхшээлдээ оруулахаар Хятад цэргийн жанжнаар их цэрэг удирдуулан илгээсэнд Хятад цэргийн жанжин Монголчуудаар Татарчуудыг дарж хоёуланг нь цөөрүүлэх бодлого барьсан байдаг. Энэ үед Татарчуудын байлдааны тактик тал нутгийн нүүдэлчдийн хэрэглэддэггүй шивээлэн байлдахаар зэхсэн байсныг Хятад цэргийн урдуур Монгол цэргүүд дайрч орсоноор Татарчуудыг эсэргүүцэлгүй бууж өгөхөд хүргэж Монгол татарын нэгдэлийг бий болгов. Хожим нь Монгол Татарын нэгдэл Алтан улсыг мөхөөв. Монгол овог Манай эриний 501 онд Эргүнэ гүн гэх газар Хиан болон Нохос мөн Монгол овогтнууд хэлэлцэж өөрсдийгээ Монгол гэж нэрлэхээр болсон гэж дүгнэж болохоор байна.

        Хүннү нарын тухай

      Лев Гумилёвын Хүннү гэх түүхийн талаарх номонд Хүннүгийн зонхилогч овог Си люань ди гэх овог байсан гэж тэмдэглэсэн байна. Энэ нь 12-р зуунд Есүхэй баатар есөн настай Тэмүүжин хүүд Өэлүний эхийн төрхөм болох Олхонуд иргэнд хөвгүүний нагац нараас охин гуйя хэмээн Тэмүүжинийг дагуулан өст татаруудын нутгаар дайран эрсдэлтэй алхам хийдэг. Явах замдаа Цэгцэр Чихургу хэмээх газар Хонгирадын Дай сэцэнтэй уулзав. Дай сэцэн ийн өгүүлэв. Би энэ шөнө “ цагаан шонхор нар сар хоёрыг атган нисч ирээд гар дээр минь суув” гэж зүүдэлсэн билээ. Ямар сайн учрал тохиох буй хэмээтэл Есүхэй чи хөвгүүнээ дагуулан ирж зүүдийг минь тайлав. Танай Хиад иргэний сүлд зүүдэнд минь буусан аж. Миний гэрт оч. Надад өчүүхэн охин буй. Та үзэгтүн гээд гэртээ дагуулан ирэв. Есүхэй баатар охиныг үзэж санаанд нь ихэд нийцсэн тул шөнө тэндээ хоноод маргааш нь охиныг гуйв. Дай сэцэн хөвгүүнийг хүргэн болгож манай гэрт үлдээ гэхэд Есүхэй баатар хөтөлгөө морио бэлгэнд өгч орхиод буцав. 

       Энд онцлоход Хиан буюу Хиад овог Манай эриний өмнөх 203 онд Түвдийн нүүдэлчин Кянууд Хүннү нартай холбоотон болсон баримт байна. Нэгэнт холбоотон болсон бол Хүннүгийн Шаньюуд өөрийн гүнжийг өгч авалцаж ургийн хэлхээ холбоогоор батжуулдаг ёс байсан. Модун шаньюуд ирсэн Янжегээс төрсөн хүүхдүүд Хиан овогтон болсон нь тодорхой. Тэд Хүннү нарт ирээд шинэ Буган чулуун хөшөөний соёл дэлгэрүүлсэн бөгөөд олон Хиан овогтон бий болсон тул Хиад Боржигин, Хиад Саян гэх мэт олон Хиад иргэн бий болжээ. Ийнхүү хожим нь Хиад овогтон дунд Бөртэ чоно, Гоо маралын домог бий болсон байна. Түвдийн Кянуудын шүтээн Буга байсан бололтой. Лувсанданзаны Алтан товч сударт Түвдийн эн тэргүүн Хүзүүн сандалт хаанаас салсан Далай совин алтан сандалт хаан гурван хөвгүүдтэй бөлгөө. Ах нь Боорчи, дэд нь Шувууч, отгон нь Бөртэ чоно буюу. Өвөр зуураа муулалдаж Бөртэ чоно умарыг зорин тэнгис далайг гаталж Задын газар ирээд эр үгүй Гоо Марал нэрт охиныг авч Монгол овогтон болов гэж бичсэн байна. Энд Бөртэ чоно биш харин Гоо Марал ирсэн болох нь Лев Гумилёвын Хүннү номонд байгаа баримт нотолж байна. Монголын нууц товчоонд өгүүлэгдэх Сүлдүс овог Хүннүгийн Си люань ди овогтой тохирч байна. Солонгос толь бичигт сюн нянь и буюу гэсэн ханз нь талын чоно, цөөвөр чоно гэсэн утгатай , хятадаар лиань буюу  гэдэг үг чоно гэсэн утгатай байгаа нь Си Люань ди овогт бас байна гэж харагдаж байна. Сүлдүс гэдэг үг нь Чоно гэсэн утгатай болох тухай Монголын нэгэн эрдэмтэн ярьж байсан .  

         Сибирь овог Сюйбу овогтой нэг утгатай  байх боломжтой эсвэл Солонгосоор сү буюу гэсэн ус далай , уи бү буюу гэсэн харийн хүн гэсэн утгатай дүйх ба тэнгис далайн захад амьдардаг харь нутгийн хүн гэж буулгаж болохоор байна мөн Солонгос хэлэнд Зүрчид хүнийг Хуин буюу гэж байгаа нь тэдний өвөг дээдэс Дунху нар Хүннүгийн Хуянь овогтой тохирч байна. . Би энд юу онцлох гэсэн бэ гэвэл яагаад заавал Олхонуд аймгаас бэр гуйна гэж явав. Лев Гумилёвын өгүүлсэнээр Хуянь болон Лань, Сюйбу гэсэн Хүннү овгоос Си люань ди овог эхнэр авдаг ёстой гэж бичсэн байна. Эндээс Монгол овог Хүннүгийн шууд залгамж болох нь бэр гуйх ёсноос нь харагдаж байна. Хэрэв бэрийн тал өөр хэлтэй өөр соёлтой бол яах байсан бол гэдэг асуулт урган гарч ирнэ. Хүннүгийн зонхилогч нар хүүхдүүддээ багаас нь тухайн овгийнхны хэл соёлыг зааж сургах байсан нь лавтай. Тийм байсан байх хэд хэдэн баримт Хүннүгийн түүхийн сурвалжуудад харагдаж байна. Монгол улсын нэгэн түүхчийн ярьсанаар Хан улс Хүннүг эзлэхээр их цэрэг хөдөлгөдөг. Их цэргийн удирдагч нь хөнгөн морьт цэрэг авч Хүннүгийн хот балгадыг түрүүлж очиж түйвээдэг. Энэ үеэр Хүннүгийн Янжи хатан зүүн зүг дутаасан мэдээ авч араас нь нэхэж гүйцэж очсон байна. Үзтэл хөгшин чавганц байж таараад цаазлав гэж ярилаа. Эндээс яагаад зүүн зүг дутаасан гэх асуулт урган гарч ирнэ. Залуухан хатан байсан бол татвар эм болгох алсын санаархал байсан нь лавтай. Хятад ханзаар Янжи гэж бичдэг байж болно. Үнэндээ Янже гэсэн 양 처 гэсэн Солонгос үг байж болох талтай. Энэ нь Солонгосоор Ян гэдэг нь язгууртан гэдэг үгийн язгуур, Же гэдэг нь эхнэр, эх гэсэн утгатай холбовол Хатан эх гэсэн утгатай үг юм. Нэг үгээр хэлбэл Хүннүгийн хан хөвгүүдийн ээж гэж хэлж болно. Энгийн ард иргэд нь хүртэл энэ хэл яриаг нь ойлгодоггүй байсан бололтой. Хүннүгийн хэлний судалгаагаар 70 % нь Монгол үг үлдсэн 30 %-ийг тайлж чадаагүй тухай сонсож байсан. Эндээс харахад Хүннү нар төрийн хэлтэй байсан байх магадлал өндөр байна. Шаньюу гэдэг үг Солонгосоор хоёр ханз үсэг болдог. Шань гэдэг ханз нь 찬 буюу тэнгэр гэсэн үгийн өөр утгаар бичигдсэн байна. Юу гэдэг ханз нь 옹 буюу  ивээгдсэн, тэтгэгдсэн, лаг, лэг, тан, тэн гэсэн утгатай дагавар үгийн утгыг илэрхийлнэ. Үгчилбэл Тэнгэрт ивээгдсэн, Тэнгэрт тэтгэгдсэн, Тэнгэрлэг, Тэнгэртэн гэсэн утгатай үг юм. Сонирхуулахад Манж чин улс байгуулахад Хорчины ноёд Манжийн хаанд Тэнгэрт тэтгэгдсэний нэгдүгээр он гэж оны цол олгосон байдаг. Харин Солонгосоор Индиан хүнийг Хунинчон буюу 홍 인 총  гэж бичдэг. Мөн Инь шань гэдэг ханз нь 인 산Тамгатай уул гэсэн утгатай үг. Хүннү нар одоогийн Монгол улсын Хэнтий аймгийн Чандмань ууланд байгаа Тамгатай хадат уулыг дуулж шүлэглэж байсан байх боломжтой гэж харагдаж байна. Тус Инь шань уулаа магтан дуулсан шүлэгт нутгийн хүйтэн цаг уурыг гайхширсан, мөн цэлийсэн тал нутагт  нь ягаан цэцэг ургадаг тухай бичсэн байдаг. Хүннүгийн цол хэргэмийг нарийвчлан судалбал Солонгос хэл хэрэглэдэг байсан болохыг баталж болно. Жишээ нь Гоүдүхоү гэдэг нь 고 동 의 буюу өндөр зэргийн тушаал гэсэн утгатай байна.  Гүли гэдэг нь  Гуан ли 고ㅓㄴ 리буюу өндөр албан тушаалын түшмэл гэсэн утгтай байна. Жүки гэдэг нь 초 기 буюу Тугийн эхэнд гэсэн утгатай байна. Хүннү нэрийн тухайд Солонгосоор 흉 노( Хятадаар 匈 奴 ) Хүн гэдэг нь одоогийн Монгол хэлний хүн бичгийн хэлээр хүмүн гэж тайлж болно. Обрушанск Борбалагийн Атилла гэдэг номонд Хүн гэдэг үг нь Энэтхэгийн Гужарат болон Ражпут мужид күн буюу хүн гэдэг утгаар адилхан хэрэглэгдэж байна гэжээ. Эндээс харахад Хүннү гүрний нэрийн Хүн гэдэг одоогийн Монголчуудын Хүн гэдэг утга мөн болох нь батлагдаж байна. Харин Нү гэдэг дагавар эсвэл холбоо үг нь  нь Хүн сүрэг, Хүн нэгдэл, Хүн нүүдэл  гэдэг холбоо үгийн утга илэрхийлж эсвэл дагавар  байж болох талтай. Харин Солонгос хэлэнд 누 리 буюу (нү ли ) дэлхий ертөнц гэсэн утгаар Хүн нарын Ертөнц гэж одоогийн утгаар бол Дэлхийн хүн гэж тайлж болохоор байна. 13 дугаар зуунд Хубилай хаан Даяан дэлхийн Их Монгол улс гэж улсаа нэрлэж байсантай адил Хүннү нар улсаа ийнхүү нэрлэсэн байх магадлалтай байна.

     Монголын нууц товчоонд Алтан Хучир  нар зөвлөлдөж Тэмүүжинийг Хаанаар өргөмжилж 1189 онд Чингис хаан цол олгосон түүхтэй. Чингис хааны Чингис гэх цолыг солонгосоор жэн ги буюу тэнгэрийн нууц, маш нууц, хааны нууц зарлиг, улсын нууц , ги сү буюу манлайлагч, тэргүүлэгч, тугчин гэсэн үг байгаа ба   Эндээс 1206 онд бүх Монголчууд хуралдайд чуулж Чингис хааны цолыг Мөнх тэнгэрийн хүчин дор Далай их хаан гэж өөрчилсөн байна. Яагаад ийнхүү өөрчилсөн бэ гэдэг асуулт гарч ирнэ. Чингис гэдэг үг нь харь үг байсан тул мөн Тэнгэрийн нууц зарлиг гэсэн утгатай байсан тул цээрлүүлсэн байж болох талтай. Одоо цагт Чингис хааны тамганы бичээст Мөнх тэнгэрийн хүчин дор Далай хааны зарлиг ил булха иргэн дор хүрвээс аюутугай, эмээтүгэй хэмээсэн бичигт Тэнгэрийн хүү Далай хаан гэж тайлж болохоор байна.

        Монголчуудын билэгдэл тоо бол 705,5 болон түүнийг 2-т хуваасан тоонууд мөн

      Лев Гумилёвын бичсэнээр болМанай эриний өмнөх 205-204 онд Модун шаньюу Ордосын Лоуфань, баянь аймгуудыг буулгаж аваад 300 мянган цэрэгтэй анх удаа Хан улсад довтолсон ба 204 оны сүүлээр Модун шаньюу 24 хүннү аймгийг нэгтгэн хүчирхэг Хүннү улсыг байгуулж Хан улсад хүлээн зөвшөөрөгдсөн байна. Түүнээс хойш 705 жил 6 сар болоход 501 онд Хүннү болон Монголчуудын хувьд томоохон үйл явдал болсон байх магадлал өндөр байна. 501 оноос хойш 705 жил зургаан сарын дараа 1206 оны зургаан сард Их Эзэн Чингис хаан Их Монгол улсыг үндэслэн байгуулсан. Түүнээс хойш 705 жил 6 сар болоход 1911 оны 12 сарын 29 нд 8 дугаар Богд Жавзандамба хутагтын удирдлага дор Богд хаант Монгол улс байгуулагдсан түүхтэй. Богд хаант Монгол улсаас урагш 352 жилийн өмнө буюу 1558 онд Түмэн хааны үед Монголчуудын хувьд түүхэнд бичигдэх томоохон үйл явдал болсон байна. Манай эриний 325 дахь жил дээр Нирун улс байгуулагдсан. 148 дахь жил дээр Сяньби улс байгуулагдсан байх юм. Мөн 44 болон 22 дахь мөн 11 дэх жилүүд бүр ойрхон жил нь 5 жил зургаан сар гэсэн тоонууд Монголчуудын билэгдэл тоо болно.

© Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Үлэмж Даяаршил ХХК

Loading spinner

Надад тулах цэг өг тэгвэл би дэлхийг эргүүлье. (Аристотель)

Нэгдүгээрт: Удирдагчаа зөв сонгохоос эхлэнэ. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэдэг. Муу удирдагчыг сонговол улс орон ард түмэн уруудан доройтно. Сайн удирдагчыг сонговол улс орны хөгжлийг удирдан манлайлагч болж чадна.

Хоёрдугаарт: Удирдагчид эрх мэдэл, хүч хэрэгсэл, хөшүүрэг, түмэн олны хайр хүндэтгэл, манлайлал хэрэгтэй.

Гуравдугаарт: Улс болон төрийн, хөгжил болон өөрчлөлтийн, амьдрал болон аялалын, санхүү болон эдийн засгийн, хөгжил болон өөрчлөлтийн, бизнес болон гэр бүлийн гэх мэт олон тогтолцоо бүрэлдэн тогтсон байх хэрэгтэй.

Дөрөвдүгээрт: Нийгмийн хөгжлийн дараах хүчин зүйлүүд бүрэлдэн тогтсон байх шаардлагатай.

Тавдугаарт: Дээрх дөрвөн хүчин зүйлүүд бүрэлдэн тогтсон бол түүхийг өөрчлөх хүч болж чадна.