Хүннү болон Монголчуудын түүхийн зарим тодруулах  

                                              зүйл:

      Хүннү нарын түүх бол Хан улсын түүхчийн байр сууринаас тэдний өнцгөөс бичсэн түүх бичлэг юм. Үүнийг Хүннүгийн түүх номоос тов тод харж болно.

  1. Хүннү нар Хан улсад довтолхоос өмнө Хан үндэстний дунд ийм нэг хэлц үг байж “ хүүхдүүд минь баруун зүг бүү зүглэ яагаад гэвэл тэнд элсэн манхнаас өөр юу ч байхгүй, тэнд очвол элсэн цөлд усгүй чи хатаж үхнэ. Тэгээд элсэн ширхэг мэт замхарч алга болно. Бүү зүглэ. Хүүхдүүд минь баруун зүг бүү зүглэ. Тэнд тэмээн чинээ том аалз гарч ирээд чамайг шүлсээрээ ороож идэх болно. Бүү зүглэ. Умар зүг бүү зүглэ хүүхдүүд минь яагаад гэвэл тэнд зэрлэгүүд байдаг. Тэд чамайг нум сумаар харваж, илд жадаар сүлбэж алаад махаар чинь шорлог хийж иднэ. Бүү зүглэ “ хэмээн хүүхдүүддээ захиж  хэлдэг байсан байна. Гэтэл Хүннү гүрэн байгуулагдаж Модун шаньюу анхны удаа манай эриний өмнөх 204 өөс 203 онд Хан улсад довтолсон нь чухамдаа Унтаж байсан лууг сэрээсэнтэй адил үйл хэрэг болжээ. Яагаад гэвэл энэ цагаас эхлэн Хан үндэстэнүүд гутамшигт ялагдлынхаа бурууг Төвдийн нүүдэлчин Кян аймгийнханд тохож Кянууд Хүннү нартай холбоотон болсон нь Хан улс уруудан доройтоход хүргэсэн гэж үзэж баруун зүг тэлэх ёстой гэдэг итгэл үнэмшилийг төрийн бодлого болгон 2200 жил энэ бодлогоос нэгээхэн ч гажилгүй өнөөг хүрсэн гэж бодохоор энэ Хятад хүний үхлийг сөрөн ухарч няцаж, сөхрөлгүй яаж уйгаггүй мугуйдлан зүтгэж өнөөг хүрсэнийг харан эртний Хан үндэстэний хойчис болох өнөөгийн Хятадуудыг бишрэхээс өөр арга алга. Энэ бүх хугацаанд Хятад оронд олон өөр үндэстэн улс гүрэн байгуулж байсанч энэ бодлого алдагдаагүй нь бүрч хачирхалтай.

Хан үндэстний итгэл үнэмшлийг бататгаж байгаа зүйл бол Монгол улсын нэгэн түүхчийн олж мэдсэн эртний Хан улсын нэгэн сударт бичигдсэн баруун зүг илгээсэн цэргүүд 7 ширхэг Буган шүтээн олзолж ирсэн, бараг нэгэн зэрэг умар зүг илгээсэн цэргүүд мөн л 7 ширхэг Чонон шүтээн олзолж ирсэн явдал юм. Хоорондоо цочирдмоор адилхан хийцтэй тэгээд бас хэл соёл нь тэс өөр хоорондоо хэдэн мянган бээр алс хол орших хоёр ард түмэн Хан үндэстнийг хэдэн сар нойргүй хоноход хүргэсэн нь илт мэдэгдэж байна.

  • Хүннүгийн зонхилогч овог болох Си Люань Ди овог нь утгачилбал Си гэдэг нь цочих, хирдхийх, сүүтийх, бүүдийх гэсэн утгатай, Люань гэдэг нь сүлд хийморь, бас чоно гэсэн утгыг давхар илэрхийлнэ, Ди гэдэг нь ураг удам гэсэн утгатай бөгөөд утга нь Бөртэ Чонын Удам гэсэн үг юм. Монголын нууц товчоонд дурьдагдах Сүлдүс овог мөн гэдэг нь баттай. Дараагийн тодруулах зүйл бол Манай эриний өмнөх 100 аад оны үед яригдаж байсан домог бол Түмэн Шаньюугийн ууган хүү Ууган нэрт бөлгөө Солонгос эхийн өхөөрдөж мөн авгайлж өгсөн нэрээр Модун гэж нэрлэх болов. Модун гэдэг нь Солонгос хэлээр бол хамгийн эхнийх нь , хамгийн анхных нь гэсэн утгатай үг юм. Мөн Солонгос хэлээр Хүн гэдэг ханз нь зэрлэг догшин харгис хэрцгий хүн гэсэн утга нь Хятад ханзтай адил утгатай байгаа ба эртний Угорууд болон Магоруудын Нимрудын домогт мөн л зэрлэг догшин харгис хэрцгий хүмүүс гэж байдаг. Энэ нь Хятадууд болон Солонгосчууд мөн Нирунчуудын талаарх Угорууд болон Магоруудын тодорхойлолт нь тэдний ертөнцийг үзэх үзлийг харуулахаас гадна Хүннү нар бол Нирунчуудын өвөг дээдэс мөн гэдгийг эдгээр тодорхойлолтууд батлана.
  • Да Юань гэх Их Монгол улсын нэр нь Даян дэлхийн Их Монгол Улс гэсэн нэр бөгөөд хятад ханзаар Да гэдгийг Даян гэж ойлгож болно. Юань гэдэг Ханз нь Монголын нэгэн түүхчийн тайлбарласнаар Дэлхий гэсэн үг гэдэг нь угаас тодорхой байна. Солонгос түүхчид Да Юань гэдэг нь Даян гэсэн монгол үг байна гэдгийг анх олж анзаарсан байдаг. Асуувал хариул, асуухгүй бол бүү хэл гэсэн үг Чингис хааны байгуулсан Нууц албаны гол зарчим гэдэг нь түүхээс тодорхой харагдаж байна. Мин улсад Их Юань улсаа алдаад Тогоонтөмөр хаан Бага Юань улс байгуулна гээд хөглөж явсан түүхээс харж болно. Тогоонтөмөр хаан Юань гэсэн үгийн утгыг мэдэхгүй байсан нь эндээс харагдаж байна.
  • Монголын нууц товчооны зарим зүйлүүдийг тодруулахад Хиад иргэний домогт Бөртэ чоно Гоо марал гэж өгүүлдэг. Гоо марал нь төвд эхнэрийн талын шүтдэг шүтээн бөгөөд төвдийн нүүдэлчин Кян аймгийнхан марал буга шүтдэг байсан ба Тэд нутаг усаа Жад гэж нэрлэдэг энэ нь харь, эсвэл алс хязгаар гэсэн утгатай үг болох нь Монголын нууц товчоонд Бодончор мунхагийн барьж авсан эмээс төрсөн тул харь эмийн хүүхэд тул Жадаран овогтон болов гэж Жамухын овгийн домогт өгүүлдэг. Мөн Лувсанданзаны Алтан товч сударт Бөртэ чоно Жад хэмээх газар нутагладаг Гоо марал нэрт нөхөрт гараагүй охиныг эхнэр болгон авч Бурхан халдунд ирж нутаглав гэж бичсэн байна. Эндээс Хиад иргэний домгийг сийруулбэл Хүннү гүрэнийг үндэслэгч Модун шаньюу манай эриний өмнөх 204 өөс 203 оны үед Хан улсад довтлох үеэр Төвдийн Марал буга шүтдэг , Жад хэмээх газар нутагладаг нүүдэлчин Кян аймаг Хүннү нартай холбоотон болж захирагч нь Мон нэрт уул уснаа төрсөн Дарьлигин нэрт нөхөрт гараагүй өөрийн охиноо эхнэр болгон өгсөн гэсэн домог юм. Монгол овог гэж байгаагүй бөгөөд олон хиан овогтнуудыг нийтэд нь Дарьлигин Монголчууд гэж нэрлэдэг байсан нь Рашид ад динний Судрын чуулганд бичигдсэн байна. Мөн тус сударт өгүүлэгддэг Хонгирадууд бусад олон овог аймгийнхнаа орхин гал голомт дээр нь гишгэчээд Эргүнэ гүн гэх энэ газраас түрүүлж гарав гэж байдаг нь он цагийн хувьд манай эриний 501 оны үед Хүннүгийн үлдэгдэл олон овог аймгийн ахлагч нар цуглаж хуралдай хурсан гэж харж болно. Энэ хуралдайд Хиан овгийнхон нэгэн санал гаргасан нь “ түрэгүүд болон Хан үндэстэн гээд олон хэл соёл бүхий олон иргэнийг нийтэд нь нэрлэдэг угсаатны нэг нэртэй байна. Жишээ нь манай Хиан овогтнуудыг нийтэд нь Монгол гэж нэрлэж байна. Гэтэл Хүннүгийн олон овог аймаг байгаа боловч биднийг нийтэд нь нэрлэсэн нэг нэршил угсаатны нэр байхгүй байна гэсэн санал гаргасан тэгээд Монгол гэж нэрлэе гэсэн санал гаргасаныг нь эсэргүүцэж Хонгирадууд Эргүнэ хунг орхиж гарсан бололтой. Яагаад гэвэл Хонгирадууд болон Олхунуд аймаг Солонгос эхийн тал бөгөөд тэдний домог бол Үжин гэж охид бүсгүйчүүдээ дууддаг заншилтай байжээ. Үжин гэдэг нь Южэн гэсэн солонгос үг бөгөөд лусын дагина гэсэн утгатай юм. Орчин цагт Буриадууд охид бүсгүйчүүдээ Дангина гэж дууддаг нь уламжлагдан үлдэжээ. Бас нэг сонирхолтой баримт бол Хэрэйдийн Жахахамбу охиноо Чингис хаанд авчирч өгөхөд түүнийг Тулуйд өгөхөөр болсон түүхтэй. Түүнийг Сорхогтан бэхи гэж дууддаг. Эндээс бэхи гэж охид бүсгүйчүүдээ дууддаг ямар хэл соёлтой ард түмэн байсныг тодруулж болно.

           Монгол гэдэг нэр нь төвдийн Жад хэмээх нутагт байх Мон нэрт уул усны нэрээс үүсэлтэй гэдэг үндэслэлийг батлах эх сурвалж бол Хятадын ханз үсгээр Монгол гэж бичэхэд хоёр ханз үсэг ордог. Түүний эхний ханз үсэг нь Мэн гэсэн ханз үсэг байдаг. Яг энэ ханз үсгээр бичигддэг уул ус гол мөрнийг одоогийн төвдийн газрын зургын хойд хэсгээс олж болно. Эрт үед төвдийн газар нутгийн хил хязгаар хаа хүрч байсныг мэдэхгүй тул Шиньжан уйгарын өмнөд хэсэг, Чинхай мужийн нутагт ч байж магадгүй. Хятадууд Монголчуудыг хэн болох, тэдний гарал үүсэл хаана байгаа зэргийг эртнээс маш сайн мэдэж байсныг нь ханз үсгээр нь олж тогтоож болно.

  • Нирун улсын нэр нь солонгос хэлэнд Хаадын удам угсаа, Хаадын өлгий нутаг гэсэн утгатай байж болох юм. Монгол улсын нэг эрдэмтэн Говь алтай аймгийн нутагт байх Сутай хайрханы нэрийн талаар Сутай гэдэг үг нь Эртний Дравид хэлний су гэж ус, тай гэж уул буюу Уст уул гэсэн үг болох тухай ярьж байсан. Солонгос хэлэнд усыг Су гэж хэлдэг зэрэг нь эртний Дравидууд бидний өвөг дээдэс байж болох юм гэсэн санаа юм. Одоогийн Энэтхэг улсын хойно орших Памирын өндөр ууланд амьдарч байсан Дравидууд зэрлэг сарлаг үхрийн нүүдлээ даган Төвдийн өндөрлөг уулсаар дамжин Алтай нуруунд ирсэн байж болох юм. Хэрэв тэгж үзвэл Лувсанданзаны Алтан товч дахь Бөртэ чонын домог үлгэр үнэн болж байна. Эртний Шумер болон эртний Месопатамигийн түүхэнд сонирхолтой чоно толгойтой хүн, арслан биетэй хүний нүүр бүхий зураг дүрс хөшөө мөн эртний Шумерчуудын Денгир гэдэг үг Монголчуудын Тэнгэр гэсэн үгтэй адил утгатай байгаа зэргээс ер нь Монголчууд болон Хүннү нар тэдний салбар биш байгаа гэдэг өнцөг гарч ирж байна. Үүнийг цааш нь лавшруулан судлах хэрэгтэй.
  • Дүгнэлт:                                                                                                                                                                                                                                                                                               

        Монголын нууц товчоо бол Монгол хүн Монголчуудын түүхийг бичсэн тул эндээс Монголчуудын үнэн бодит итгэл үнэмшил үзэл баримтлал, ертөнцийг үзэх үзэл зэргийг харж болно. Монголын нууц товчоонд Тэмүүжинийг авга ах нар болох Алтан Хучар нар зөвлөлдөж Хамаг Монголын Хаанаар өргөмжилж “ Чингис” хэмээн нэрлэх болов. Тэгээд тангараг өргөхдөө Харь улсыг эзэлж, хацар гоо охидыг булааж Хаан чамд авчирч өгье хэмээн хэлдэг. Эндээс Хүннү нар болон Монголчуудын Ертөнцийг үзэх үзлийг таньж мэдэж болно. Бидний адгуулдаг мал аж ахуй дотроос адуу гэдэг амьтан бусад амьтдаас сүргээ хамгаалдаг, бусад ижил сүргээс босс гүү зэргийг булааж авдаг, том болсон үрээ даага зэргээ сүргээсээ хөөнө, газар нутгаа харамлаж өөр сүргийг хөөж туудаг зэрэг зан авирыг харж өссөн Хүннү нар болон Монголчууд амьдралыг чухам эндээс л жишиг болгож амьдралдаа хэрэгжүүлж ирсэн нь Алтан Хучар нарын андгай тангарагаас харж болно. Хожим Жамухыг ялсаны дараа Чингис хаан хамаг Монголчуудыг цуглуулж Их Хуралдай хийх үеэр Чингис гэх энэ нэрнээс татгалзаж Мөнх тэнгэрийн хүчин дор Далай их Хаан хэмээн өөрчилсөн нь Чингис хаан их ёс суртахуунтай нэгэн байсныг харуулж байна. Алтан Хучар нарыг зарлиг журам зөрчсөн гэж цаазалсан. Тиймээс тэдний өргөмжилж өгсөн нэрийг хэрэглэх нь зохисгүй бөгөөд үр хүүхдүүд нь төрөл садангууд нь эсэргүүцэж дургүйцэх нь тодорхой тул ийнхүү энэ өргөмжлөлөөс татгалзах шалтгаан болжээ. Гэхдээ зарлиг журам гаргаж хориглоогүй зүгээр л хэрэглэхээ больсон нь Юань улсын судар зэргээс харж болно. Албан ёсны нэр нь Далай их хаан мөн. Дуудах нэрийг ээж аав өгдөг, дуурьсах алдрыг ард түмэн өгдөг гэдэг ёсоор ард түмэн хэрхэн дурсахыг хориглоогүй нь мэдээж гэхдээ ард түмний дунд Чингис гэж хэлэхийг цээрлэдэг байсан нь өтгөс буурлуудын үгнээс илт мэдэгдэнэ.

        Хамаг Монголчууд уламжлал, ёс заншил, түүхээ нэг их дээдлээд сүйд болдоггүй байсан. Жишээ нь Хабул хаан өөрийн хүү байсаар байтал өөрийн авга ахынхаа хүүг Хамаг монголын хаанаар өргөмжилж өөд болсон. Мөн Есүхэй баатар Мэргэдийн Чилэдүгээс Олхонуд иргэнээс эхнэр буулгаад буцаж харих замд нь эхнэр Өүлэн үжинийг булааж авсан зэргээс харж болно. Харин Өэлүн үжин Есүхэй баатарт  ирээд хамаг Монголчууд эх түүх ,ёс заншил, уламжлалаа дагах болсон. Энэ үйл явдал Есүхэй баатар есөн настай Тэмүүжин хүүгээ дагуулан Өэлүн эхийн төрхөм болох олхонуд иргэнээс хүүдээ охин гуйя гэж гарсан зэргээр батлагдаж байна. Сурсан занг сураар боож болдоггүй гэдэгчлэн Есүхэй баатар замдаа таарсан Хонгирадын Дай сэцэний уран цэцэн үгэнд автаж Олхонуд иргэн хүрэлгүй буцсан нь Тэнгэрийн гэсгээл шийтгэл амсахад хүрсэн. Харин Хамаг Монголчууд Өэлүн хатны ёс заншил, үүх түүх ярьж, уламжлал сахих зэрэгт угаасаа дургуйцэнгүй хандаж байсан нь Өэлүн эхийг нутаг дээрээ хүүхдүүдтэй нь хаяад явсанаар харагдаж байна. Гэсэн ч Өэлүн эх бууж өгөлгүй хүүхдүүддээ төрийн ёс, улсыг засах эрдэм, мэддэг чаддаг бүхнээ зааж сургасаны хүчинд Тэмүүжин хүү Аугаа их Улсыг байгуулж, төр гүрнийг бататгаж чадлаа. Энэ бүхэн Өэлүн эхийн үүсгэсэн гавьяа мөнөөсөө мөн.

Дээшээ