Ёс суртахуун ба ёс зүй гэж юуг хэлэх вэ?:

Ёс зүйн асуудлаар нэмж хэлэхэд: Хотын дарга Нямбаатрын  туулын хурдны замын асуудлаар түүний хэлсэн үгний цаана  “ Цэц магнай” киноны дүр болох Шагдар биш Чагнаадорж гэдэг Манжийн туршуулын “ Манжийн цэрэг ирж яваадаа” гэж хэлдэг үгтэй адил тун ноцтой, үндэсний аюулгүй байдалд хор хөнөөлтэй байж болох шийдвэр гаргасан гэдгээ ил цагаан мэдэгдсэн утга агуулга харагдаж байна. Тодруулбал: Хотын хэрэгжүүлж байгаа хөгжлийн хөтөлбөр Хятад улсын 5 жилийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан гэж хэлж байгаа мэт ойлгогдож байна. Тиймээс гурван асуулт гарч ирж байна.

  1. Ерөнхийлөгчийн зөвшөөрөл авсан уу
  2. Засгийн газарт мэдэгдсэнүү
  3. Улсын Их Хурлаар хэлэлцүүлсэн үү

Үндэсний аюулгүй байдал гэж Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн ард иргэддээ хэлсэн үг зүгээр л иргэддээ таалагдах гэсэн гоё үг байсан гэдэг нь тодорхой байна. Тийм биш бол Нямбаатарт хариуцлага тооцож албан тушаалаас нь огцруулах байлаа. Монгол улс бол аль нэг улсын бүрэлдэхүүн улс биш.  Гоё үгийг хэн ч хэлж чадна.

2019 онд Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа эмнэлгийн ажилтан нярай эмэгтэйг өвлийн хүйтэн шөнө цементэн зам дээр хөл нүцгэн явууллаа гэж хэлээд Ерөнхий сайдын ажлаа өгсөн нь үнэхээр ёс зүйтэй алхам мөн үү аль эсвэл “ Гоё харагдах дэндүү амархан” гэдэг хүүхдийн дуу шиг үйлдэл байв уу. Ёс зүйн талаас жишээгээр тайлбарлавал: Хүрэлсүх гэдэг нэгэн эр өндөр хашааг давж цаана нь гарахыг хүсэж байлаа. Гэтэл хашааны буланд нэгэн ядарсан эмэгтэй зогсож байхыг хараад Хүрэлсүх шууд гүйж очоод шат гишгүүр довжоо мэт ашиглан тэр эмэгтэйн мөрөн дээр үсрэн гарч хашаагаа давж зорилгодоо хүрэв. Хэрэв бядтай чадалтай авхаалжтай эмэгтэй байсан бол хөлнөөс нь зуурч аваад татаж буулган хэмхэртэл балбах байлаа. Яагаад гэвэл тэр эмэгтэйн хувьд зөвшөөрөлгүй мөрөн дээр нь гарсан нь доромжлогдсон мэт санагдсан тул ёс зүйн талаасаа тэр эмэгтэйн үйлдэл зөв юм. Зүй нь Ерөнхий сайд Хүрэлсүх яах ёстой байсан бэ гэвэл: тухайн эмнэлгийн ажилтан болон дарга удирдлагад хариуцлага тооцож, Эрүүл мэндийн яамны сайдад анхааруулга өгч, тус салбарын алдаа дутагдлыг засаж, сайжруулах ажлыг санаачлан хэрэгжүүлж олон түмний хайр хүндэтгэлийг хүлээж дараа нь Ерөнхийлөгчид нэр дэвших ёстой байлаа. Ийм зүйл хийлгүй орхигдуулсан тул өнөөдөр Эрүүл мэндийн салбар иргэддээ чанартай үйлчилгээ үзүүлж чадахгүй, эмч ажилчдынхаа цалин хөлсийг өгч чадахгүй болтлоо дампуурч байна. Тиймээс иргэд сонгогчиддоо хэдэн жишээ дурьдвал: ийм нэг зүйл болдог “ үхэрний эвэрээс чангахан зуураад татвал эвэр нь мултраад гарт үлдэж, үхэр толгойгоо сэгсрээд цааш явж оддог.” Үүнтэй адил 20 дугаар зууны эхээр Оросын археологич Козлов гэгч Ноён уулын язгууртны булшыг ухах зөвшөөрөл авч монголчуудыг туслуулахаар ажил санал болгоход монголчууд цээрлэн оролцсонгүй, тиймээс хятадуудыг хөлслөж ажиллуулсан байдаг. Тус булшнаас олдсон хагархай шаазан аяган дээрх хятад ханз бичгээр Хүннү гүрний Үжэлэн Шаньюугийн булш гэдэг нь тогтоогдсон байна. Тэдгээр хятадууд Хүннүгийн Шаньюугийн титэмийг хулгайлж авч яваад 70-аад жилийн дараа Хүннүгий язгууртны булшнаас олсон гээд ил гаргаж ирснээр Хүннү гүрний хаадууд титэмтэй байсныг Монголчууд хожим мэдэж авлаа. Хятадууд Монголчуудыг үхэр монгол гэж хочилдог нь ийм л учиртай. Үүнийг дурьдаж байгаа шалтгаан нь Монголчууд тэргүүн дээрээ юуг эсвэл хэнийг залж яваагаа мэдэхгүй, унтаад сэрэхдээ титэмтэй байл уу, титэмгүй байл уу гэж эргэлзэж тээнгэлзэж байгаатай л адил мөн Америкийн “ Прада өмссөн чөтгөр” гэдэг кинон дээр гардаг шиг гоё харагдаж л байвал, гоё үг хэлж л байвал дэмжиж удирдагчаараа сонгодогтой адил юм болж байна. Тйимээс би улс төр сонирхдоггүй, улс төрөөс хол байхыг хүсдэг гэж хэлдэг тэдгээр хүмүүс дээрх жишээнүүдийг бодит амьдрал дээр өөрсдөө авчирч буулгаж байгаа тул дээрх бүх жишээ болон үгийг Монгол хүн бүр дор бүрнээ сайтар ухамсарлаж байх ёстой.  Иргэн бүр өөрсдийн хувь заяандаа эзэн байж, ганц тохиолдох амьдралдаа ганц  тохиолдох алтан боломж гэж харж эсвэл, ганц тохиолдох гайхамшигт үйл явдал мэт хариуцлагатайгаар хүлээн авч хувийн амьдралдаа азтай тохиолыг бий болгох хэрэгтэй. Аз гэдэг бол амаа ангайн дээш харж хэвтээд ам руу өөрөө орж ирэх өндөг биш харин аз гэдэг нь чиний хүчин чармайлт, чиний хичээл зүтгэл, чиний гаргасан хөлс хүчний хариу үр дүн, шагнал байдаг гэдгийг үргэлж санаж байх хэрэгтэй. Үүгээр юу хэлэх гэсэн бэ гэвэл чиний санаа, чиний хүсэл мөрөөдөл, чиний зорилго төлөвлөгөө чиний амжилтын үндэс юм. Тиймээс түүнийгээ бусдад ашиглуулахгүй байх, алдахаас болгоомжлох нь чухал шүү. Яагаад гэвэл Прада өмссөн чөтгөр шиг хүмүүс олон байдаг бөгөөд тэд чиний санааг хулгайлж, гоё харагдахын тулд бусдыг хууран мэхлэж, бусдыг туршилтын туулай болгож, санаачлагатай нэгэн мэт харагдах гэж хичээдэг. Түүний уршгаар үй олон хүн амь насаараа хохирдог бөгөөд эцсийн эцэст хариуцлага чиний буруу болж үлддэг. Миний зохиосон нэгэн хэллэг бол: “ цаг хугацаа болон орон зай гэдэг бол өндөгний хальс шиг хэврэг юм. Тйимээс шувуу өндөгөө хэрхэн хамгаалдаг шиг та ч гэсэн өөрийн хүсэл мөрөөдлөө, өөрийн зорилгоо, өөрийн ирээдүйгээ хамгаалах ёстой.” Дээрх үгийг Монголын ард түмэндээ тайлбарлаж таниулах гэж энэ нийтлэлийг бичиж байна. Миний бас нэг үг хэллэг бол “Ёс суртахуун гэдэг бол ирээдүй өөд босгосон шаттай адил ухамсар гэдэг бол тэр шатаар өгсөж яваа хүний бодлоготой алхам юм.” Үүнийг зөв тайлбарлахгүй бол ард иргэдэд буруу ташаа тайлбар өгч улс төрийн оноо цуглуулах тэдний дэмжлэгийг авах, иргэдийг гоё үгээр хуурах зэргээр өөрийн талдаа татах зэрэг үйлдэл гарч байгаа тул бодит амьдралтай ойр жишээгээр ойлгуулья. Анх сургуульд орж байгаа хүүхэддээ эцэг эхчүүд хамгийн түрүүнд захиж хэлдэг үг бол “ багшийнхаа үгэнд сайн орж, заасан хичээлийг нь сайн анхаарч бай, битгий гэртээ байгаа юм шиг үймүүлж, анги танхимдаа чанга хашгирч, сахилгаггүйтэж болохгүй, бусдын хүүхэдтэй эелдэг харьцаарай” гэж захидаг. Энэ бол ёс зүйн болон ёс суртахууны анхны хичээл А үсэг юм. Ёс зүй болон ёс суртахуун гэдэг бол болох болохгүйн зааг хязгаар мөн зөв буруугийн ялгаа, сайн муугийн хэмжүүр буюу, орон зайн хэмжээс, Ухамсар гэдэг бол үнэн худлын ялгаа болон бодит байдал ба хийсвэр ойлголт, мэдэж байсан болон мэдээлэлгүй байсан ялгаа буюу, цаг хугацааны хэмжигдэхүүн юм. Ёс суртахууны хувьд бол хууль гэдэг тодорхой нэгэн орон зайд хамаарах ойлголт мөн бөгөөд тодорхой орон зайд үйлчлэх дүрэм журам байдаг тул  нэгл алдаа гаргавал өөрийн дэмжлэгийг мөн, найз нөхдийнхөө итгэлийг алдаж хожим харамсаад барахгүй хохирол амсана. Зорилго нь бусдад сайн бас зөв үлгэр дууриалал бий болгох ёстой.

Ухамсарын хувьд бол эрх мэдэл буюу хуулиар бол эрх юм. Энэ нь тодорхой цаг хугацаанд хүчинтэй тул бусад хүний итгэж болох хэн нэгэн байхын тул бүх зүйлийг олон талаас нь нягталж зөв шийдвэр гаргадаг байх хэрэгтэй. Хэрэв нэг л алдаатай шийдвэр гаргаж олон түмний итгэлийг алдвал үүний уршгаар цаг хугацааны мөчлөгт захирагдаж зөрчил тэмцэлд хүрч дуусна. Тиймээс зорилго нь ам ажлын зөрөө гаргахгүй байхад анхаарах хэрэгтэй. Нийгмийн ялгаанд хүүхэд байх, эцэг эх байх, гэр бүл байх, цаашлаад ажилтан байх, дарга удирдлагын түвшинд хүрэх, үүрэг хүлээсэн албан тушаалтан байх, улс төрч байх, хууль, дүрэм журам тогтоодог эрх мэдэлтэй нэгэн байх, Ерөнхийлөгч байх гэх мэт ялгаатай хувь хүн бүр өөрийн зөв болон буруу гэж үздэг эсвэл сайн муу, болох, болохгүйн зааг нь тэдний ёс суртахууны талаарх мэдлэг туршлага дээр үндэслэн бий болдог. Эдгээр ёс суртахууны мэдлэг туршлага нь хувь хүнийг нийгэмд хэр зэрэг нөлөө үзүүлж байгааг харуулах бөгөөд танилтай хүн талын чинээ гэдэг үг тэднийг тодорхойлно.

Ялгаатай хүн бүр бодит байдал болон хийсвэр байдал, үнэн эсвэл худлын тухай ойлголт, мэдээлэлтэй байсан, мэддэггүй байсан зэрэг нь тэдний хэр зэрэг ухаантай, алсын хараатай, хэр зэрэг итгэл даах чадвартай хүн болохыг харуулах бөгөөд энэ нь тэднийг хэр зэрэг ухамсартай хүн болохыг илтгэнэ.

Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн багш нарт хэлсэн “ багш гэдэг бол ёс суртахууны ноён оргил юм” гэсэн үг буруу ойлголт юм. Зөв тайлбар бол “ Эцэг эх болон багш сурган хүмүүжүүлэгч бол ёс суртахууны хөрс, үндэс суурь юм. Модоор зүйрлэвэл хөрс хэдий чинээ үржил шимтэй баялаг байна тэр хөрсөн ургасан мод илүү саглагар, өнгө зүс сайхан, өндөр ургадагтай адил эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нарын мэдлэг ур чадвар, заах сургах арга зүй иргэн болоод хүнийг мөн тухайн нийгмийг ямар сайхан харагдуулж, ёс зүйтэй иргэн төлөвшихөд чухал үүрэгтэй юм. Энэ нь нийгмийг модоор зүйрлэвэл энэ модны хамгийн дээд оргилд Монгол Улсын Ерөнхийлөгч байгаа гэж бодох хэрэгтэй. Модны орой хувхайрч өмхөрч, үжирсэн байвал тэр мод сайхан харагдахгүйтэй адил төрийн өндөр албан тушаалтнуудын ёс зүй амьдралын модыг муухай харагдуулах болно.

Сонгогчийн эрх

    Улсын Их Хуралд эсвэл Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн гишүүний мандатаасаа түдгэлзэх, эргүүлэн татах, огцруулах, чөлөөлөгдөх процесс ганцхан арга замаар хэрэгжих ёстой. Тэр нь Улсын Их Хурлын гишүүн, Иргэдийн хурлын төлөөлөгч нь, сонгогдсон сум дүүрэг болон тойргийн нийт сонгогчдийн саналын 51%-иас дээш саналаар, Ерөнхийлөгчийг бүх ард түмний саналын 51%-иас дээш саналаар мөн шат шатны Засаг дарга, Хотын даргыг сум болон аймаг, дүүрэг, хотын нийт сонгогчдийн саналын 51%-иас дээш саналаар огцруулах, эргүүлэн татах, чөлөөлөх боломжтой. Түүнээс биш Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжсэнээр, өөрийн хүсэлтээр, намын даалгавраар, гэмт хэрэг хийсэн нь шүүхээр тогтоогдож шүүхийн эцсийн шийдвэр гарсанаар, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр, улс төрийн намын гишүүнчлэлээс хассан эсвэл гарсан шалтгаанаар, бүх ард түмний эсэргүүцэл, жагсаал, цуглаан өрнүүлснээр гэх мэт аль ч тохиолдолд огцруулах, чөлөөлөх, эргүүлэн татах ёсгүй. Улсын Их Хурлын гишүүнийг эргүүлэн татахын тулд жагсагчид, иргэд, сонгогчид гурван шатны Шүүхийн эцсийн шийдвэр, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр гаргуулж Улсын Их Хуралд оруулж хэлэлцүүлэх ёстой. Дээрх гурван байгууллагын шийдвэрийг үндэслэн Улсын Их Хурлын ёс зүйн байнгын хороогоор авч хэлэлцээд эргүүлэн татах үндэслэлтэй байна гэж үзвэл Улсын Их Хурлын нэгдсэн чуулганд оруулж Улсын Их Хурлын гишүүнийг эргүүлэн татах эсэх асуудлыг гишүүдийн олонхи дэмжсэн бол Улсын Их Хурлын гишүүнийг эргүүлэн татах санал хураалтыг тухайн гишүүний сонгогдсон тойрогт явуулах тогтоол гаргана. Улсын Их Хурлын гишүүн, Иргэдийн хурлын төлөөлөгч, Ерөнхийлөгч, бүх шатны Засаг дарга, Засгийн газрын гишүүд өвдөх ч эрхгүй, үхэх ч эрхгүй гэдгийг ямагт санаж явах хэрэгтэй. Улсын Их Хуралд сонгогдсон гишүүн эрүүл мэндийн шалтгаанаар, гэмт хэрэг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, намын даалгавар авч өөр албан тушаалд очих болсон шалтгаанаар Улсын Их Хурлын даргаасаа чөлөөлөгдөх өргөдөл, хүсэлт гаргаж огцорсон байдаг. Үүний цаана сонгогчид төрд төлөөлөлгүй болж хохирч үлдсэн байна. Гол нь чадахгүй байсан юм бол яах гэж сонгогчдод хэрэгтэй өөр хэн нэгний сонгогдох саналын тоог булаав гэдэгт байгаа юм. Үүнд нь сонгогчид хариуцлага нэхдэг байх хэрэгтэй. Сонгогчид болон ард түмнээ улны гэж доромжилдог, иргэддээ террорист гэж нэр хоч зүүдэг, албан тушаалд шунаж сонгогчидоо хөсөр хаяж нохойноос дорд үздэг, олж авсан эрх мэдлээ дараагийн өндөр албан тушаалд хүрэх гишгүүр болгож гутлын уланд наалдсан бохь шиг үздэг, ёс зүйгүй үйлдэлдээ хариуцлага хүлээж байна гээд сонгогчидынхоо саналыг авалгүй огцорч сонгогчдоо мартдаг, дэмжиж итгэл хүлээлгэсэн журмын нөхдийнхөө итгэлрүү ус цацаж байгаа юм шиг хариуцуулсан албан тушаалаа өгөөд хэнэг ч үгүй яваад өгдөг, өндөр албан тушаалд өөрийн хүнээ зүтгүүлж засаглалын тогтвортой байдлыг алдагдуулдаг, намын гал тогооруу орж намынхаа эв нэгдлийг бусниулдаг, Улсын Их Хурлын дотоод хэрэгт хошуу дүрж улс төрийн тогтворгүй байдал үүсгэдэг, гадны улс төрчдийн гоё үгэнд хөл алдан гүйж салхинд хийссэн хамхуул шиг очоод гарын үсэг зурж, татвар төлөгчдийн мөнгийг гадныханд өгдөг, хоёр улсын засгийн газар хооронд тогтвортой байдлын гэрээ үзэглэсэн гэдгээ мартчихсан гадны хөрөнгө оруулагчийг даргархдаг, айлын талын баярт уригдаж очоод нөхөрсөг зөвлөгөө өгсөнд нь хүүхэд шиг хөл нь газар хүрэхгүй хөл алдаж хөөр баяр болж  олон улсын өмнө биеийн хэлэмжээ нууж чадахгүй монголчуудыгаа нүүр хийх газаргүй болгоод ирдэг, хов жив хөөцөлдөж, бусдын үгээр нэгнийгээ муухайгаар хэлдэг, харлуулахын тулд гүтгэн гүжирдэж, нийгмийн дунд нэр хүндийг нь гутаадаг, хэлсэн үг хийсэн үйлдэл нь ямар үр дүн, үр дагаварт хүргэв түүнийхээ төлөө хариуцлага ирдэг гэдгийг мэдэхгүй хэн нэгнээс буруугаа хайдаг ёс зүйгүй энэ мэт үйлдэлд хариуцлага тооцно гэдэг бол зөв. Гэхдээ хариуцлагажуулна гэдэг бол гишүүнээс нь эргүүлэн татсанаар асуудал шийдэгдэхгүй. Улсын Их Хурлын гишүүн нь хуулиа баталчихаад түүнийгээ дагаж мөрдөхгүй бол хэн баталсан хууль дүрмийг дагаж мөрдөх билээ. Жишээ нь: хүний нэр төрд халдах аливаа үйлдэлд хуулиар хариуцлага хүлээнэ, бусдыг гүжирдэн гүтгэвэл эрүүгийн хариуцлага хүлээнэ гэх мэтчилэн хуулчилчихаад өөрсдөө баталгаагүй мэдээллийг үндэслэн нэгнийгээ хулгайчаар дуудах, авлигчаар нэрлэх нь буруу үлгэр дууриалал болно. Шүүхийн эцсийн шийдвэр гарсан байсан ч гишүүнийг шүүхээс өөр ямарч албан тушаалтай байсанч иргэн эсвэл сайд, Ерөнхийлөгч байсан ч тухайн хүний хувийн мэдээллийг улс төрийн зорилгоор улс төр хийж, гүтгэн харлуулах, гутаан доромжлох нь ёс суртахууны хувьд зохисгүй үйлдэл мөн. Тиймээс эхлээд Хууль зүйн үндэс гэж юу болохыг авч үзье.

Хуулийн үндэс

Үндэслэлээ олж чадвал зорилго тодорхой болно

Зорилго тодорхой бол эрхийг нь олгох хэрэгтэй

Эрх олгогдсон бол үүргийг нь зааж өгөх хэрэгтэй

Үүрэг өгсөн бол хариуцлага нэх

Үндэслэл гэдэгт: Улсын Их Хурлын гишүүнийг эргүүлэн татахын тулд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр, гурван шатны Шүүхийн шийдвэрийг үндэслэн УИХ-ийн гишүүнийг эргүүлэн татах тухай санал хураалт явуулах тогтоолыг Улсын Их Хурал гаргана. Ерөнхийлөгчийг эргүүлэн татахын тулд ард түмний эсэргүүцэл, шаардлага, өргөдөлийг УИХ хүлээн авч УИХ-аас Үндсэн хуулийн цэцэд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд, гурван шатны Шүүхэд санал хүргүүлж шийдвэр гаргуулна. Тус байгууллагуудын шийдвэрийг үндэслэн УИХ бүх ард түмний санал хураалт явуулах тогтоол гаргана.

Зорилго гэдэгт: Үндсэн хуулийн зарчимыг хадгалах, Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, Улс төрийн тогтвортой байдлыг хангах, эрх мэдлийг тэнцвэржүүлэх, хууль тогтоомж шийдвэрийг хэрэгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, үйл ажиллагаа нь иргэдэд нээлттэй ил тод тодорхой ойлгомжтой байлгах, гишүүний болон Ерөнхийлөгчийн үг үйлдлийг хариуцлагажуулах, хариуцлага алдвал хүлээх үүргийг тодорхой болгоход чиглэнэ.

Эрх гэдэгт: гишүүний хувьд сонгогдсон тойргийн нийт сонгогчийн 51%-иас дээш саналаар, Ерөнхийлөгчийн хувьд нийт ард түмний 51%-иас дээш саналаар эргүүлэн татагдана. Гишүүн нь намаасаа татгалзах, ард түмний дэмжлэгийг авахын тулд ямарч үг хэлж, үйлдэл үзүүлж болох ч үг үйлдэл нь ухамсартай, алсыг харж, алхам бүрээ нарийн тооцож, өөрийн үг үйлдэлдээ хариуцлагатай, ёс зүйтэй, манлайлагч байж, сайн үлгэр дуурайлал, сайн жишиг тогтоож байх ёстой.

Үүрэг гэдэгт: гишүүнийг эргүүлэн татах тухай санал хураалт явуулах Улсын Их Хурлын тогтоол гарсан, нөхөн сонгууль явуулах болсон бол сонгуулийн зардлыг тухайн гишүүн, Ерөнхийлөгч өөрөөсөө гаргах ёстой. Ийм бодлогоор гишүүнийг болон Ерөнхийлөгчийг хариуцлагажуулж чадна. Үүнийг ухамсарласнаар Улсынхаа хэтийн хөгжлийн зорилт, иргэдийнхээ итгэлтэй төлөөлөгч, олон улсад улсынхаа сайн элч, эх орныхоо хамгийн чадварлаг удирдагчийн дүрийг харуулж чадна.

Хариуцлага гэдэгт: хэлсэн үг, хийсэн үйлдэл нь ямар үр дүн, ямар үр нөлөө, ямар үр дагаварт хүргэв үүнийхээ төлөө хариуцлага хүлээдэг, гавьяа хүртдэг байх ёстой.

Үндэслэл тодорхой биш бол хэн ч хариуцлагатай байж чадахгүй

Үүргээ ухасарлаагүй бол хэн ч дураар авирлана.

Тодорхой зорилгоггүй бол хэн ч хохирч үлдэнэ.

Ёс зүйтэй хүн үүргээ ухамсарладаг.

Дур зоргоор авирлах нь ямар ч сайн үр дүнд хүргэхгүй.

Улсын Их Хурлын гишүүнийг эргүүлэн татах тухай хуультай хамт Ерөнхийлөгчийг эргүүлэн татах тухай хууль хамт өргөн баригдах учиртай.

Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь аль нэг намын гишүүн бол гишүүнчлэлээсээ гарах ёстой, төрийн албан хаагч бол, улс төрийн албан тушаал хашдаг бол, ямар нэг байгууллагад ажилладаг бол, давхар иргэншилтэй бол, эдгээр бүх эрх зүйн байдлаасаа татгалзах, чөлөөлөгдөх, түдгэлзэх ёстой. Ямар нэг эрх ашиг, ашиг сонирхол төлөөлөх, аль нэг эвсэл, бүлэглэл, урсгалаас ангид байх ёстой. Яагаад гэвэл бүх ард түмний санал хураалтаар нийт ард түмэн, нийт улс орныг төлөөлж Ерөнхийлөгч болох учраас ямар нэг байгууллага, бүлэглэл, ямар нэг намын эрх ашигт үйлчлэх, ямар нэг байдлаар тэдэнд давуу байдал олгох, шийдвэр гаргах зэргээр нөлөөлөх ёсгүй. Ямагт улс орон, ард түмнийхээ талд зогсож эрх ашигийг хоёрдугаарт гуравдугаарт эрэмблэж байх ёстой. Аль 2200 жилийн өмнө Хүннү нар улсынхаа нэрийг тогтоохдоо эрэмбийг нэгдүгээрт авч үзэж байсан нь нотлогдож байна. Ерөнхийлөгчийн үүрэг бол улс орныхоо бодлогыг хэдэн мянган жилээр харж тодорхойлох ёстой. Мөн Бодлого тодорхойлогч нь аль нэг байгууллага ,аль нэг улс орон , аль нэг хувь хүнд зориулж бодлого боловсруулж болохгүй. Дараа дараагийн Ерөнхийлөгч нь бодлогоо өөрчлөөд байвал улс оронд улс төрийн тогтворгүй байдал бий болно.  Харамсалтай нь манай Үндсэн хуулинд Улсын Их Хурал төрийн бодлогыг тодорхойлно гэж байгаа нь эрх мэдлийн тэнцвэрийг алдагдуулж байна. Мөн Ерөнхийлөгч нь зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгогдоно гэж Үндсэн хуулинд оруулж өгсөн нь Монгол улсын иргэн сонгох болон сонгогдох эрхтэй гэсэн Үндсэн хуулийн заалттайгаа зөрчилдөж байгаагаас гадна улсын төсөвт дарамт ачаа үүсгэхгүйгээр сонгуулийн жилийг давхцуулахгүй байхад анхаарах хэрэгтэй. Жишээ нь Ерөнхийлөгч 2027 онд сонгогдож, 2028 онд Улсын Их Хурлын сонгууль болж, 2029 онд орон нутгийн сонгуулийг явуулж болно.. сонгуульт жил нь бүгд ижил 4 эсвэл 5 таван жил байх мөн зөвхөн нэг удаа сонгогдоно гэж заасан бол Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, засгийн газрын сайд, Шүүх, Прокурор бүгд зөвхөн нэг удаа сонгогдох замаар эрх мэдлийн тэнцвэр хангагдана.  Өнөөдрийн Монгол улсын улс төрийн тогтворгүй байдал бол намын эрх ашгийг нэгдүгээрт эрэмблэсэн болон хэн нэгэн өөрийн талын хүнийг эрх мэдэлд суулгах гэсэн эрх мэдлийн тэнцвэрийг алдагдуулах бодлого, шийдвэрээс болсон. Ерөнхийлөгч нь хэн нэгнийг албан тушаалд нэр дэвшүүлэх ёсгүй, зөвхөн нэр дэвшигчийг батламжилдаг байх ёстой. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь Монгол улсын хамгийн шилдэг мэргэжилтнүүдээс бүрдсэн , үйл ажиллагаа нь улс төрөөс хараат бус инстуц байх ёстой. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан шийдвэрт Улсын Их Хурлын дарга, Засгийн газрын тэргүүн, Ерөнхийлөгч нарын зөвхөн нэг нь гарын үсгээ зурж баталгаажуулснаар тус байгууллагын гаргасан шийдвэр хүчин төгөлдөр хэрэгждэг байх ёстой.

Хүний эрхийн тухай

Төрийн өндөр албан тушаалтан, улс төрийн албан тушаалтны хамаарал бүхий иргэн төрийн худалдан авалт, төсвийн тендерт оролцохыг хориглоно гэсэн заалт нь хүний эрхийн зөрчил мөн бөгөөд Монгол улсын Үндсэн хуулийн хүн бүр тэгш эрхтэй гэсэн заалттай зөрчилдөж байна. Үүсэж байгаа асуудлын уг үндэс юу байгааг , юунаас болов гэдгийг зөв тогтоох, зөв тодорхойлох ёстой. Жишээ нь: Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн хувиарлагдсан төсвийн зарцуулалтаас болж үүссэн нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд төрийн өндөр албан тушаалтан мэдээллийн давуу байдлаа ашигласан, жижиг дунд үйлдвэрийг дэмжих газар хувиарлагдсан төсвийн болон тендер шалгаруулах тухай мэдээллээ бизнес эрхлэгчдэдээ түргэн шуурхай, хүртээмжтэй хүргээгүй, жижиг дунд үйлдвэрийг дэмжих газрын ажилтнууд улс төрчид, төрийн өндөр албан тушаалтанд ая тал засах, тэдэнд таалагдах хувийн эрх ашигаа нэгдүгээрт тавьсан  байж болох манай хэвлэлийнхний тодорхойлсноор сэтгэлгүй байдал зэрэг нь засаглалын чанарт сөргөөр нөлөөлж байна. Шударга ажилласан нэгнийг төрийн өндөр албан тушаалтан ажлаас чинь хална гэж дарамталсан тохиолдол нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл мөн. Шүүхч, Прокурор болон төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, аюулгүй байдлыг төр хамгаална, хангана гэсэн хуулийн заалт огт хэрэгждэггүй нь төр ажлаа хийдэггүй, хийгээгүйг харуулна. Тиймээс Жижиг дунд үйлдвэрийг дэмжихийн тулд төсвөөс мөнгө хувиарласан бол бүх талын оролцоог тэгш хангахын тулд тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөлтэй жижиг дунд бизнес эрхлэгчдэд гар утсаар нь, мессежээр, мэйл хаягаар нь, шуудангийн хаягаар нь, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээллээ өгдөг байх ёстой. Бүх талын оролцоог хангаж чаддаг бол ямар  нэг хэлбэрээр иргэний болон бизнесийн, улс төрийн эрхийг хязгаарласан хууль, дүрэм, журам гаргаад байх шаардлагаггүй болно.

Уул уурхайн хөрөнгө оруулалтын тухай: уул уурхайн газар доорх болон газар дээрх бүх баялаг стартегийн байх ёстой. Уул уурхайн хайгуулын болон ашиглалтын лиценз авсан бүх аж ахуйн нэгж нь Монгол улсын иргэний үүсгэн байгуулсан хуулийн этгээд байх ёстой. Тус компани уул уурхайн үйл ажиллагаа явуулахын тулд Монгол улсын төр болон Засгийн газартай 51/49 хувийн харьцаатай  49%ийг эзэмшилдээ авч уул уурхайн үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулна. Монгол улсын Засгийн газар гадны хөрөнгө оруулагчтай ямар нэг гэрээ байгуулахгүй,  дотоод үйл ажиллагаанд  нь оролцохгүй, зөвхөн төрийн хяналтыг хэрэгжүүлж, баталгаа гаргана. Монгол улсын зорилго бол эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, сорчлохгүй байх зорилт байх ёстой. Тендер шалгаруулалтаар эрхээ авсан Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд энэ зорилтыг хангах, хэрэгжүүлэх зорилгоор гадны хөрөнгө оруулагчтай 49% дээрээ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна. Монгол улсын тавьсан зорилтыг хангаж, хэрэгжүүлж чадаагүй бол Монголын талын хуулийн этгээдийг татан буулгаж, нээлттэй сонгон шалгаруулалтаар өөр хуулийн этгээдийг сонгон шалгаруулж, Монгол улсын Засгийн газар шинээр гэрээ байгуулна. Тус компани гадны хөрөнгө оруулагчтай байгуулсан өмнөх гэрээг хэвээр үргэлжлүүлнэ. Монгол улсын Засгийн газар зөвхөн гадны хөрөнгө оруулагч компанийн эзэн улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулна. Орон нутгийн гэх Таван толгой ХХК олборлосон нүүрсээ Гонконгийн бирж дээр арилжиж Эрдэнэс таван толгой компанийн нүүрсээ Хятад улсад арилжсан ашгаас хэд дахин их орлого олж байна. Хятадууд Монголын баялгийг дэлхийн зах зээлд зарж олон тэрбумтан төрж байхад Монголын бизнесүүд яагаад болохгүй гэж. Харин хотын болон улсын чанартай, орон нутгийн хэрэгжүүлэх мега төслүүд болон зам барилга, дэд бүтэц, хот байгуулалтын хөгжлийн хөтөлбөрт Засгийн газар, болон засаг захиргааны нэгж гадны хөрөнгө оруулагчтай гэрээ хэлцэл байгуулж болно. Сонгон шалгаруулалтад үндэсний компаниуд ижил тэгш оролцох бололцоог Засгийн газар бүрдүүлж ажиллах ёстой. Үүнээс гадна нефт импортлогч компаниуд болон гурил үйлдвэрлэгч компаниуд, бизнесүүд төрөөс татаас авдаг, татварын хөнгөлөлт эдэлдэг, зээлийн хүүгээ татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлж байна. Тэгвэл Монгол улсын Ерөнхийлөгчийн хэрэгжүүлж буй хувьсгалууд болон Хотын дарга Нямбаатрын мега төслүүд ирээдүйн хүчин зүйлүүдийн эрсдлийг тооцож үзээгүйн улмаас иргэдэд хэрэглээний үнийн инфляц дарамт үүсгэсэн. Тэгэхлээр яагаад ард иргэдэд татаас өгч болохгүй гэж, Ковидын жил Ерөнхийлөгч эрчим хүчний үнэ тарифыг чөлөөлж байсан шүү дээ. Энэ асуудлаар хууль санаачлагчид, хууль тогтоогчид та нар санаачлага гаргаж ард иргэдийнхээ дэмжлэгийг олж авах хэрэгтэй. “Хулгай хар мөртэй” гэдэгчлэн бусдын санааг улс төрийн зорилгодоо ашиглаж эрх мэдэл олж авах нь ямарч хөлс хүч гаргахгүйгээр олж авсан тул үнэ цэнэгүй байдаг. Тийм ч учраас учирч болох эрсдлийг олж хардаггүй, үр дагаварыг тооцдоггүй. Зөвхөн олны хайр хүндэтгэл хүлээсэн гоё харагдах оролдлого юм. Тэдний тарьсан уршиг үр дагавар өнөөдөр Хятад хүн тарган мах идэж, Монгол иргэд таван цул идэхээс өөр сонголт үлдээсэнгүй. Хятадууд тендерүүдийг нь авч Монголын бизнесүүд хаалгаа барьж байна. Монголын ард түмний байгуулсан төр ийм зүйл  хийх ёсгүй. Тиймээс экс Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярын Монголын бүх ард түмэн баялгаасаа тэгш хувь хүртэх ёстой гэж эхлүүлсэн эрдэнийн хувь буюу Эрдэнэс таван толгой компанийн ноогдол ашиг бол 2200 жилийн туршид бидний өвөг дээдэс амь амьдралаа зориулан байж хадгалж хамгаалж өнөөдрийн бидэнд болон ирээдүй хойч үеийнхэндээ үлдээсэн үнэт өв юм. Энэ бол баялгын өгөөж юм. Түүнийг хувьцаатай андуурах хэрэггүй. Тиймээс хувьцаа нэрээр худалддаг, банкны барьцаанд тавьдаг, өвлүүлдэг байж таарахгүй. Харин оногдсон ноогдол ашигаараа хувьцаа болон бонд, эсвэл хадгаламждаа хийж хуримлал үүсгэх нь тэдний эрх бөгөөд тэр нь өвлөгддөг, худалдаж борлуулдаг, хүүгийн ашиг хүртдэг байх ёстой. Энд нэг зүйл буруу байгаа нь Эрдэнэс таван толгойн ноогдол ашигийн дийлэнх буюу 70 хувь нь төрийн ашиг байгаа явдал юм. Иргэд дйилэнх ашгийг хүртдэг байж гэмээн ард иргэд ноогдол ашгаа төрөөс зарласан төсөл, гаргасан бонд зэргийг худалдан авч түүнээс давхар ашиг хүртэж гэмээн нь төсвийн хяналт сайжран хөгжлийн зөв үүд хаалга болж чадна. Ер нь Монгол улсын Хүн ам өсөж ирээдүйд баялгыг тэгш хүртэх иргэд олон болно гэсэн алсын хараатай бодлого төр барьж ажиллах ёстой. Нас барсан хүний ноогдол ашиг өвлөгдөнө гэвэл ирээдүйд Эрдэнэс таван толгойн ноогдол ашиг иргэддээ ямарч үр өгөөжгүй зүйл болж хувирна. Гоё нэрнээс цаашгүй болж хувирна. Энэ бүхэн зөвхөн хулгайч худалч тэр хүмүүст л хожоо болж үлдэнэ. Нийгмийн даатгал дээрч бас анхаарах зүйл байгаа нь нас барсан хүний тэтгэврийг гэр бүлийн хүнд 20%ийг нь өвлүүлэнэ гэнэ. Өвлүүлж байгаа юм бол 100% өвлүүлэх ёстой. Өв залгамжлалын хууль хаачиваа. Уг нь зөв санаа боловч энд хэд хэдэн анхаарах ёстой зүйл байна. Нас барсан хүн хэдэн жил нийгмийн даатгал төлсөн жилээс нь хамаарч өвлөж авсан хүнд тэтгэвэр өвлөгддөг байх ёстой. Нас барагч өөрөө тэтгэвэр авч байсан бол тэтгэврээ авч байсан жилийг нь хасаж ч болно. Үлдсэн жилийг нь өвлөдөг байж болно. Нэг л их хууль санаачилдаг хүн болж харагдах гэж.

Сонгуулийн тухай:  2016 оны сонгуулийн өмнө Монгол ардын нам Хятадаас 60 тэрбумын зээлийн гэрээ байгуулж сонгуульд өрсөлдсөн. Энэ зээлийн 1 бүрэлдэхүүн хэсэг бол сонгуулийн саналын хуудас тоолох хар төхөөрөмжийг хакердах программ хангамж байсан нь 2020 оны сонгуулийн үеэр ил болсон. Яагаад илчлэгдэх болсон талаар дүгнэлт хийхэд: 2016 оны сонгуулиар Монгол ардын нам хангалттай үр дүн үзүүлээгүй тул Хятадуудад итгэл алдарч, амлалтаасаа ухарсан бололтой. Тийм учраас Хятадууд 2020 оны сонгуулиар Сонгуулийн санал тоолох хар төхөөрөмж хакердуулсан мэт байдалыг нэр дэвшигчдэд ил болгосон байх. Үүний баталгаа нь Ардын намынханы Хятадуудын талаар баримталж байсан байр суурь нэлээд хатуу байсан, дараа нь 2020 оноос хойш өөрчлөгдсөн байдаг. Хакердах ажиллагаанд саад болж байсан сонгуулийн тухай хууль болон сонгуулийн санал авах хуудасыг өөрчилж, саналын хуудас болгон дахин давтагдахгүй нууц кодтой, нэр дэвшигчидын нэрс урьдчилан таамаглах аргаггүй байсныг Намын жагсаалт гэдэг зүйлээр өөрчилж оруулж ирсэн нь хакердах программ хангамжид тохируулж өөрчилсөн мэт байна. 2020 оны будлиантай сонгуулийн дүн мэдээг судалж үзээд томьёо ашигласан нь тодорхой болсон. Тус томьёо нь казино болон хонжворт сугалаа, бооцоот тоглоом зэрэгт өргөнөөр ашиглагддаг байж болзошгүй байна. Тиймээс энэ нь төрийн эрхийг хууль бусаар авсан болохыг нотолж байна. Одоо АI технологи хөгжсөн тул намын жагсаалт байхгүй байсан ч нүдэнд харагдахгүй, маш нууц тэмдэг эсвэл намын лого дүрс, бусад арга хэрэгсэл ашиглан саналын хуудсыг таньж унших замаар сонгуулийн дүнг засах боломжтой. Тиймээс саналын хуудас тоолох хар төхөөрөмжөөс бүрмөсөн татгалзаж, гараар тоолох нь зөв гаргалгаа байж болно.

Хуулинд өөрчлөлт оруулах саналыг дэмжээрэй

Улс төрийн намын тухай хуулинд доорхи өөрчлөлтийг оруулах нь зөв гэж үзэж байна. Үүнд

  1. Намын нэрэнд Монгол, ард түмэн, эх орон, үндэсний, тусгаар тогтнол, иргэний, эрх чөлөө, Хүннү, мөн намын үзэл барилтлалыг илэрхийлсэн ,тодорхойлсон үг: жишээ нь Ардчилал, Социалист, Комунист, Либерал гэх мэт үгийг намын нэрэнд хэрэглэхийг хориглох нь зүйтэй. Тайлбар: Би байхгүй бол Монголд ардчилал гэж байхгүй гэсэн биеэ тоосон хандлага намын лидерүүдээс мэр сэр гарч байна. Монгол ардын нам, Монгол ардын хувьсгалт нам байхгүй бол Монгол гэж байхгүй гэх мэт дээрэнгүй үзэл хандлага сонгуулийн цикл бүр дээр ажиглагддаг. Аль нэг нам ялагдаж цөөнх болсон бол Монгол улсын хөгжлийг гацааж шантааж хийдэг байдал байгаа тул намын нэрэнд намыг анх үүсгэн байгуулсан хүний нэрээр нэрлэдэг байх нь зөв. Жишээ нь Элбэгийн нам, Сүхийн нам, Зоригийн нам, Хөдөлмөрийн нам эсвэл Анхны долоо гэх мэтээр нэрлэдэг байх нь хүн нэрээ, тогос өдөө гэдэг Монгол ардын зүйр үгээр нэр төрөө эрхэмлэх үзэл нь үнэхээр улс эх орон гэсэн үзэл байна уу, намаа нэгдүгээрт тавьж байна уу гэдгийг ялгаж салгахад амар байх болно. Сүүлийн үед Монголын түүхчид ингэж бичих боллоо. Цагаадайн улс, Зүчийн улс, Хүлэгүгийн улс гэх мэтээр бичиж, олон улсын улс төрийн газрын зураг дээр элдвээр сараачиж байна. Мөн Могулю гэх нэрнээс Монгол гэх нэр үүссэн ,Татан хааны нэрнээс татар аймгийн нэр үүссэн гэх мэтээр эртний өвөг дээдсээ ядмаг ухаан муутай хүмүүс байсан мэтээр бичиж байна. Гэтэл эрт үеийн бидний  өвөг дээдэс жишээ нь Боржигин овгийн нэрийг Рашид ад дин Судрын чуулган номондоо Цэнхэр нүдэт гэж тайлбарласан байна. Монголын нууц товчоонд Жамухын овгийг Бодончор мунхагийн барьж авсан эмээс төрсөн тул, харь эмийн хүүхэд тул Жадаран овогтон болов гэж бичсэнээс харахад овог удмын нэрийг хүний нэрээр нэрлэдэггүй байсан байна. Энэ янзаар бол Монголчууд бид Монгол улсад биш хэн нэгний улсад байгаа мэт явуулж байгаа бодлого гаргаж байгаа шийдвэр зэрэг нь Баялагтаа эзэн Монгол бол би гэсэн өнгө аяс ажиглагдаж, Монгол улсын хууль, төрийн бодлогод байхгүй зүйл заалтыг үндэслэн гадны улс оронтой гэрээ хэлцэл байгуулж, үүний горыг Улсын Их Хурал авч хэлэлцэн нэг компанид зориулж хууль баталж байх жишээтэй. Баасанхүүгийн хэлсэнээр МАХН буюу Монголын алан хядагч нам, МАН буюу Монголын алуурчинтай нам, АХ буюу аллагын хамсаатан гэж урвуугаар нэрлэж ч бас болно.
  2. Намын дарга Улсын Их Хуралын сонгуульд нэр дэвшихгүй, намаа сонгуульд олонх болгохын тулд сонгуулийн хороогоо удирдаж, манлайлж сонгогчдыг татахын тулд өөрийн имиж, нэр хүндийг харуулж байх учиртай. Орчин үед армийн генерал хүн туг бариад цэргүүдийнхээ өмнө гүйж байдаг цаг өөрчлөгдсөн. Армийн генерал ар талын хангамж, хүч нөөцийг зөв хувиарлах, дайны тактик төлөвлөгөө боловсруулах, тагнуулын мэдээн дээр үндэслэн шийдвэр гаргах, цэрэг дайчдаа зоригжуулж урамшуулж, шагнах гэх мэтээр цэргүүдийнхээ сэтгэл санаа, урам зориг, итгэлийг төрүүлж дайснаа ялах ганцхан зорилготой байх ёстой. Улсын Их Хуралд олонх болж чадвал намын дарга Засгийн газраа тэргүүлж, танхимаа өөрөө бүрдүүлж ажиллах ёстой. Ерөнхий сайд нь Улсын Их Хурал дахь олонхийн Намын дарга учир Улс орны бодлого хууль зэрэг нь хамтын шийдвэр байх тул тогтвортой төр засгийг бүрдүүлж чадна.
  3. Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээх тухай ярьж байгаа дээр миний санал бол улс төрөөс хараат бусаар ажиллах ёстой байгууллагуудыг нэг яамны статустай байлгах ёстой. Монгол улсын Төрийн банк, Мэргэжлийн хяналтын газар, Стандарт хэмжил зүйн газар, Үндэсний аудитын ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газар, Цагдаа, Хууль, Шүүх, Прокурор Үндэсний аюулгүйн зөвлөл, Үндсэн хуулийн цэц гэх мэт байгууллага нь нэг яаманд харьяалагдаж байх нь зөв. Эдгээр байгууллага нь бусад яамны шийдвэр болон улс төрчдийн өмнө хүчин мөхөсдөх явдал байх ёсгүй. Мөн Монгол улсын стандартад анхаарах хэдэн зүйл байна. Хэдэн жилийн өмнө Турк улсад газар хөдлөхөд бүхэл бүтэн хот газартай тэгширч олон хүн орон гэргүй болж байлаа. Эрдоган ерөнхийлөгч нь чанаргүй барилга барьсан барилгчидаа барьж хорьж байсанч ихэнх нь оргож хилийн чанадад гарсан. Тэдний нэг хэсэг нь Монгол улсад ирээд Стандартгүй улсад ирсэн мэт чанаргүй барилга ихээр барьж байна. Туркүүдийн барьж байгаа барилгыг хараад тэднийг маш сайн таньсан гэхэд болно. Байшин гэж юуг хэлэх вэ гэвэл дам нуруутай байх ёстой, баганатай байх ёстой. Тэдний барьж байгаа барилга нь ямар ч дам нуруу, багана байхгүй, 20 см хүрэхгүй шахам зузаантай хана цутгаад 16 давхар барьчихсан байна. Барьсан барилгыг нь хараад эсгий гэрээ 16 давхар барьж болдог жишээг өөрийн нүдээр харлаа. Бас нэг анхаарах ёстой зүйл бол 9-10 давхар барилгын стандарт болон 20 давхар барилгын стандарт өөр байхаас гадна өндөр барилгуудад оршин суугчид салхилах, хүүхэд тоглох талбай, авто машины аюулгүй зогсоол, аюул тохиолдоход цугларах цэг зэргийг төлөвлөсөн байх ёстой. Газар хөдлөхөд аюулаас мултарч амиа аврахаар гадаа гарахад барилгадаа биш барилгынхаа нурангад дарагдаж үхэх аюултай ийм байшин хорооллууд олноор бий болжээ. Үүнийг бид онцгой анхаарах ёстой. Өнөөдөр өөрсдийгээ би бол Монгол гэж цээжээ дэлддэг энэ улс төрчид өвөг дээдсээ яаж дорд үздэг болохыг нь аж үйлдвэржиж байсан улсыг ямар болгосноор нь, стандарттай улс байсныг стандартгүй улс болгосон зэрэг нь баталж өгнө.

Тодруулж хэлэхэд: Зурхайч овогт Доржийн Ганзориг миний дээрх Монгол улсын хуулинд өөрчлөлт оруулах тухай саналыг зөв гэж та үзэж байгаа бол Монгол улсын Үндсэн хуулинд Хууль тогтоох эрх зөвхөн Улсын Их Хуралд хадгалагдана гэж заасан байдаг. Тиймээс та өөрийн тойргоос сонгогдсон төлөөлөл болох Улсын Их Хурлын гишүүдэд өөрийн саналаа уламжлах боломжтой. Нэмж сануулахад өнгөрсөн үеийнхний гаргасан алдааг засах биш тэдний сайн хийсэн зүйлийг илүү сайн хийх, бусад улсын гаргасан амжилтаас бид илүү амжилтад улс орноо хүргэж дэлхий дахинд үнэлэгдэх зүйлийг хийж гэмээн хүн болж төрсний ач, хүн болсоны гавьяа юм шүү дээ. Үүнийг хамгийн сайн мэдэрдэг, мэддэг хүмүүс бол манай спортын тамирчид юм. Манай улс төрчид тэднээс зөвлөгөө авбал ашиг тустай байх болно.

Reality image

The apparent reality of 18 cubes in 1 image after taking all the angles

Бүх өнцөгүүдийг авсны дараа 1 ширхэг дүрсээр 18 ширхэг шоо дөрвөлжингийн харагдах бодит байдал

The apparent reality of 1 cubes in 1 image after taking all the angles

Бүх өнцөгүүдийг авсны дараа 1 ширхэг дүрсээр 1 ширхэг шоо дөрвөлжингийн харагдах бодит байдал

Үндсэн хуулийн сүлдний утга санаа

Үндсэн хуулийн цэцийн доор газар болоод газар доорх баялаг, газар дээрх баялаг бий. Өөр юу ч байхгүй. Үндсэн хуулийн цэц бол газар болоод баялгийн манаач юм.

Монгол улсын Ерөнхийлөгчийн дээр Хөх мөнх Тэнгэр л бий. өөр юу ч байхгүй. Ерөнхийлөгч бол Тэнгэрийн хүү юм. Ард түмнээ Тэнгэрт хов хүргэх ганц эрхтэй хүн бол Ерөнхийлөгч юм.

Дээшээ