/эх илгэл/
Heat conductivity
Дэлхийн эрдэмтэд дулаарлын шалтгааныг нүүрстөрөгч (СО2) гэж тодорхойлж байхыг би сонссон. Харин би үүнтэй санал нийлэхгүй байна. Хүчилтөрөгч (О2) ч тэр СО2 ч тэр адилхан дулаан дамжуулах л үүрэг гүйцэтгэж байгаа. Түүнээс биш дулаан үүсгэхгүй. О2 нь СО2 нээс юугаараа сайн талтай вэ гэвэл хэт ягаан туяаг нэвтрүүлдэггүйгээрээ хүн төрөлхтөн бидэнд тустай. СО2 хийн тухайд технологио өөрчилчихвөл, хэрэглээгээ өөрчилчихвэл энэ бол шийдэж болох асуудал. СО2 хийг бид 0%-тай болсон ч дулаарлын асуудал хэвээрээ л байх болно. Яагаад гэвэл дулаарлын үүсгэгч нь нар юм. Энэ бол хүн төрөлхтний шийдэж чадахгүй байгаа асуудал. Бид үүнийг шийдэж чадахгүй гээд анхаарлын гадна орхиж болохгүй. Учир шалтгааныг нь олохыг хичээх ёстой.
Sun light
Тэгэхлээр дулаарлын шалтгаан бол яах аргаггүй нар юм. Дулаан үүсгэгч нь нар юм. Тэр тусмаа нарны гэрэл бол үүний гол шалтгаан юм. Тэгэхлээр энэ талаар дэлхийн шинжлэх ухаан юу хийсэн юм бол? Нарны гэрэл яаж дэлхий дээр ирдэг юм бол? Тэр ямар шинжтэй юм бол? Нар яагаад гэрэлтдэг юм бол? Нар нийтдээ хэд хэчнээн төрлийн гэрэл ялгаруулдаг юм бол? Гээд олон асуултууд урган гарч байна. “Астрономын нэвтэрхий толь” гээд номыг гүйлгэж уншиж үзэхэд нарны гэрлийн тухай ингэж бичжээ.
“нар бол асар том бөгөөд түүний гэрлийн өчүүхэн бага хувь нь манай дэлхий дээр ирж дулаарлыг үүсгэж байна” гэж бичсэн байна. Хамгийн сайн судлаж, мэдэж байх ёстой энэ асуудалд бид иймэрхүү тойм төдий тайлбар зүүгээд орхиж яасан ч болохгүй. Харин ч яаж үүнийг таньж мэдэх вэ? Яаж үүнийг судлах аргыг олох вэ? Яагаад дулаарал ихсэх болов? Яагаад бид энэ чухал сэдвийг хайнга орхиж байгаа юм бол? Үнэхээр нарны гэрлийн шинж чанарыг ойлгохгүй, түүнийг судлах аргаа олоогүй ч юм уу? Эсвэл энэ талын мэдээллийг би олж уншаагүй ч байж болох юм.
Үнэхээр өчүүхэн хэсэг гэж мэдэж байгаа юм бол яг хэдий хэрийн талбай, эсвэл нарны гэрлийн хэдэн хувь нь гэдгийг бид ядаж багацаагаар мэдэж байх ёстой. Тэгэхлээр би өөрийн нарны гэрлийн талаарх онолыг гаргаж тавья.
Нар нь асар их таталцлын хүчнүүдийн нөлөөгөөр асар их нягтыг олж энэ нягтаасаа болж атомууд нь өөр хоорондоо ойртон, үүнээсээ болж их хэмжээний дулаан ялгарч, мөн гэрэл үүссэн. Энд нэг энгийн жишээ авья. Нэгэн бөв бөөрөнхий байгууламжд эргэн тойрон маш хүчтэй сорох сэнс байрлуулж энэ байгууламжийн дотор нэгэн хүнийг оруулья.
Сэнснүүдийг ажиллуулж эхлэхэд хүн эхлээд жингүүдэлд орж таашаал мэдрэх байх харин соролтын хүч ихсэх тусам энэ хүн өмссөн багаж хэрэгсэл, хувцас зүйлээ алдахгүйг хичээн биеэ эвхэж нэгэн атом мэт болж хувирна. Соролтын хүч ихсэх тусам хүн өөртөө баймгүй их хүч гарган өөрийгөө хэдэн хэсэг болон хуваагдахаас хамгаалж, өөрийн оюуны хүчээр тус байгууламжийн нэгэн цөм болж хувирна. Өөр нэг жишээ авья. Металыг маш өндөр даралтаар шахахад металын атомууд даралтын нөлөөгөөр өөр хоорондоо ойртон халж, шингэн төлөвт шилжиж, гэрэл ялгаруулна.
Тэгвэл асар их нягттай биеэс гэрэл яаж цацрах бол? Нэгэн жишээ авч үзье. Нэгэн бөөрөнхий толгойтой эргэн тойрон маш олон нүхтэй зүлэг услагчид ус дамжуулахад эхлээд ус олон нүхээр зүгээр л гоожино. Даралтыг ихэсгэх тусам ус илүү хол цацарч эхлэнэ. Маш их даралт өгөхөд усны цацраг маш хол далайцтай болж ирнэ.
PIC1
Лазерийн туяа мөн үүнтэй адил гэж үзэж болно.
Нэг ёсондоо нарны гадаргын зүүний үзүүр шиг жижигхэн цэгээс хэдэн тэрбум ионы нягттай гэрлийн багц дэлхий дээр ирэхдээ хэдэн км, эсвэл хэдэн метрийн диаметр бүхий талбайг гэрэлтүүлж дулааны үйлчлэл үзүүлдэг гэсэн үг. Эндээс нэгдүгээрт гэрлийн ион нь нягт гэсэн үзүүлэлттэй байна гэсэн дүгнэлт гаргаж болох юм. Хоёрдугаарт гэрлийн ион нь хурд гэсэн үзүүлэлттэй байх ёстой. Мөн нягт их бол хурд их, нягт бага бол хурд бага гэсэн гаргалгаа хийж болно. Дээр нь гэрэл нь багц, багцаар буюу квант, квантаар цацарна.Тэгвэл бид энэ гэрлийн хурд болон нягтыг яаж хэмжиж олох вэ? Тэгэхлээр спектрийн гэрлээс ямар мэдээлэл авч болохыг үзье.
Тод цагаан өргөн зураас байгаа гэж таамаглаж байна. Эндээс хамгийн нягттай, хамгийн хурдтай, ирж байгаа гэрлийн ионы хурд болон нягтыг тодорхойлж болно. Спектрийн төхөөрөмжийн нарны гэрэл нэвтрүүлж байгаа цоргын диаметр мөн дэлхийн диаметр, нар хүртэлх дэлхий хоорондын зай зэрэг хэмжигдэхүүний тусламжтайгаар нарны гадаргуугын яг хэдэн км2 диаметр талбайгаас гэрэл ирж байгааг тодорхойлж болно гэж үзэж байна. Спектрийн гэрлийн бусад өргөн нарийн бүдэг зураасууд нь нарны бусад гадаргын мэдээллийг бидэнд өгч байна. Мөн тэндээс ирж байгаа гэрэл нь нягт болон хурд багатай учраас янз бүрийн өнгө ялгаруулж байна. Нарны гэрлийн энэ янз бүрийн байдал нь нарны гадаргуугын бүтэцтэй холбоотой.
Нарны гадаргуу нь байнгын давалгаалж, цалгиж, буцалж, оргилж, тэсэрч, дэлбэрч байдагаас болж эдгээр давалгаа, цалгилтаас тодорхой өнцөг үүсгэж, түүний хурц гэрэл зүг бүрд янз бүрийн хурдтай тархах нөхцөлийг бүрдүүлдэг. Хэт ягаан туяа нь хамгийн хурд болон нягт багатай, гэрлийн ионы урсгал гэж үзэж байгаа. Тийм ч учраас сийрэг О2 ийн атомуудыг нэвтэрч чаддаггүй ба О2 ийн атомуудын хуваагдлыг бий болгож озоныг бий болгодог гэж үзэж байна. СО2 бол өндөр температурт шаталтаас үүсэж бий болсон тул илүү их энергийг өөртөө шингээх, хадгалах боломжтой тул энэ нь нарны хэт ягаан туяанд амархан задардаггүй тул хэт ягаан туяанаас хамгаалах хамгаалалт болж чаддаггүй байна.
Нарны гэрэл нь энэ нягт болон хурдаасаа болж түүний гэрэлтэлтийн хэмжээ өөрчлөгддөг. Нарны гэрлийн хурд болон нягт өөрчлөгдөж байгаа хүчин зүйлүүдийг авч үзье. Үүнд нэгдүгээрт нарны цөмийн нягт, түүний таталцлын хүч ихсэх, багасах зэргээс болж түүний гэрэлтэлтийн хэмжээ өөрчлөгдөж болно. Хоёрдугаарт нарны гадаргуу дээр үүсэж байгаа толбонуудаас болж өөрчлөгддөг. Гэхдээ толбонууд нь хоёр шалтгаанаар үүсэж болно. Толбо нь нарнаас буюу өөрөөсөө бий болж үүссэн тохиолдолд гэрэлтэлтийн хэмжээ багасах харин толбо нь сансрын биет нарны гадаргуу дээр унаснаас болж үүссэн тохиолдолд гэрэлтэлтийн хэмжээ ихсэж болох талтай. Миний нээлт хийхийг хүсэж байгаа 2 сэдэв байгаа.
Үүний нэг нь нарны гэрэлтэлтийн хэмжээ өөрчлөгдөхөд дэлхий дээр цаг уурын ямар өөрчлөлт бий болж байгааг судалж тогтоох юм. Гэрэлтэлтийн хэмжээ өөрчлөгдөхөд гэрлийн ионы хурд болон нягт дагаж өөрчлөгдөж байгаа. Ингээд гэрэлтэлтийн хэмжээ ихэссэн тохиолдлыг авч үзье. Энэ тохиолдолд дэлхий дээр ажиглагдах өөрчлөлтүүд нь нарны гэрэл хурц, мөн жижиг болж гэрэлтэнэ. Мөн хавар болон намрын улиралд нарны гэрэл нь илч багатай, өдөртөө сэрүүн харин шөнөдөө хөрсөн дээрээ дулаан мэдэрдэнэ. Магадгүй шөнөдөө тогтуун салхи багатай байдал ажиглагдсан. Харин нарны гэрэлтэлтийн хэмжээ багассан үед нарны гэрэл тийм ч хурц биш гэрэлтэнэ.
Хавар болон намрын улиралд нарны гэрэл нь илч ихтэй, өдөртөө бүгчим халуун болж, шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтэрэх, шөнөдөө салхи шуурга ихтэй тогтворгүй байдал ажиглагдсан. Энэ бүх судалгаа шинж тэмдгүүдийг би нэгдүгээрт өөрийн онол болон таамаглал дээр үндэслэж хийсэн. 2 дугаарт ямар ч багаж хэрэгсэлгүй , өөрийн нүд болон малчны дуран зэргийг ашиглан нарны талаар ажиглалт харьцуулалт хийж байлаа. Энэ нь мөн байнгын ажиглалт биш монголын говь нутагт хавар намрын улиралд тохиолддог тоосонцор дэгдэх үед жаргаж байгаа нарны гэрлийг энгийн нүдээр хүртэл харж болдог үеийг ашиглан хийсэн судалгаа юм. Энэ үед нарны толбо болон буд болон сугар гаригийн сүүдр маш тод ажиглагддаг.
Ийм л аргаар хийсэн судалгаан дээр үндэслэсэн дүгнэлт юм. Иймээс энэ ажиглалт болон судалгаа, дүгнэлтүүдэд алдаа мадаг их байхыг үгүйсгэхгүй. Тиймээс надад цаг уурын мэдээ болон нарны гэрэлтэлт болон нарны толбонуудын бүх үеийн мэдээ баримт тоо, судалгааны материал хэрэгтэй байна. Харин одоо өөрийн онолуудыг зөв эсэхийг батлах арга замуудыг дурьдя. Миний таамаглаж байгаагаар марс болон юпитер, уран, нептун, плуто гаригуудын тойрог замаас авсан нарны гэрлийн спектрийн зургийг харьцуулж үзвэл ямар өөрчлөлтүүд ажиглагдахыг урьдчилан хэлье.
Марс болон юпитер гаригийн спектрийн гэрлийн өргөн цагаан зураас нарийссан мөн хэт ягаан туяаны зураас нилээд нарийссан байх бусад зураасууд нилээд цөөрсөн байх болно. Хамгийн холын гаригуудын спектрийн зураг дээр өргөн цагаан зураас маш нарийн болж, бусад зураасууд огт үзэгдэхгүй болсон байх болно гэж таамаглаж байна. Хурд бага тул хэт ягаан туяа нептун гаригт хүрч чадахгүй гэж үзэж байгаа юм. Мөн тэндээс нар маш жижиг харагдаж байгаа нь нарнаас цацарч байгаа гэрлийн маш бага өчүүхэн хэсэг нь тэнд хүрч байгаа харуулан. Иймээс алс хол байгаа гаригууд дээр нарын спектрийн гэрлээр нарны талаар маш бага мэдээлэл авах нь тодорхой.
Энд бас нэг асуулт гарч ирнэ. Хэрэв нарны гадарга маш тогтуун, ямарч хөдөлгөөнгүй, яг л европа сарны гадаргуу шиг гөлгөр байсан бол манай дэлхий дээр нарны спектрийн гэрэл нэг л нарийн цагаан зураас ажиглагдах байсан боловуу. Эндээс харахад түүхийн оньсог болох диназаврууд гэнэт сөнөж мөхсөн шалтгаан энэ байж ч болох юм. Яагаад гэвэл нарны гэрэл хэт нягттай, бас хурдттай байгаагаас болж дэлхий уур амьсгал хүйтэрч болох юм.
Би энэ илтгэлийг 2016 оны 8 сарын 4 нд бичиж эхэлсэн. Нэг ёсондоо миний толгойд байсан бүх л онол, таамаглал, итгэл үнэмшлээ цаасан дээр буулгахаар шийдсэн ингээд бичсэн зүйлээ уншаад спектрийн талаар
шинжлэх ухаан маш их судалгаа хийснийг санаж, түүнийг судалж үзэх нь зөв гэж үзээд 8 сарын 5-нд интернетээс спектрийн талаар мэдээлэл хайж үзсэн. Ингээд нарны спектрийн зурагтай болж түүнийг судалж үзээд би ихэд гайхсан. Манай дэлхий дээр нарнаас ямар их гэрэл ирдэг юм бэ гэж гайхаж, миний үзэж байсан нягттай, хурдтай цагаан гэрэл хамгийн зүүн захад нь биш голд нь, хэт ягаан туяа үнэндээ бол бидний харж байгаа цагаан гэрлээс ч хурдтай, нягттай болохыг хараад би хэсэг зуур шоконд орж маш их гайхаж, нилээд бодсоны эцэст би цагаан гэрлээс баруун тийш байгаа спектрийн талаарх өөрийн онолоо дэлгэн тавьсан гэдгээ ойлголоо.
Нэг ёсондоо цагаан зураас болон түүнээс баруун тийш байгаа спектрийн зураасууд нь нарны гадаргын тухай бүрэн мэдээлэл өгч байгаа нь тодорхой болсон. Харин цагаан зураасаас зүүн хэсэг нь нарны цөмийн бүтцийн талаарх мэдээллийг бидэнд өгч байгаа юм байна гэдгийг ойлгосон. Эхлээд гамма цацраг зүүн хэсэгт байхыг хараад гайхаж, харин дараа нь энэ илтгэлийг “Sun light” буюу нарны гэрэл гэсэн сэдвээр эхлэх бус ”System of sun” буюу нарны бүтэц гэсэн илтгэлийг эхэлж тавих ёстой гэдгийг ойлгосон. Нэг үгээр хэлбэл протоны цөмд сөрөг цэнэг бүхий цөм байна гэсэн миний онол нарны спектрийн зураг дээр батлагдаж байгааг би олж харлаа.
Эндээс тэгээд ийм нэг дүгнэлт хийж болно. Спектрийн үзэгдэх гэрлийн цагаан зураас алс холын гаригууд дээрээс нарийхан болж урт долгионы баруун хэсгийн зураасууд багассаар бараг харагдахгүй болж, зүүн талын богино долгионы хэсэг илүү олон төрлийн өнгөөр ялгарч мөн өргөсөн, хэт ягаан туяаны зураасууд саарал өнгөөр цайрч тодорч эхлэнэ гэсэн дүгнэлт гаргалаа. Үүнийгээ юу гэж тайлбарлах вэ гэвэл хэт ягаан туяаны долгион нь нарнаас алслах тусам түүний градиац буюу sweep монголоор бол далайц их болж, түүний хурд болон нягт багассаар бидний үзэгдэх цагаан гэрлийн долгионы урттай ижил хэмжээнд хүрдэг гэж тодорхойллоо.
Нэг үгээр хэлбэл бид алс холын од эсвэл түүнээс хол байгаа галактикууд гэрлийг тэнгэрт гялалзахыг харж чадаж байгаа нь үнэндээ бол түүний үзэгдэх цагаан гэрлийг бус түүний цөмөөс гарч байгаа гэрлийг л харж байна гэсэн үг юм. Хар нүх байна гэдэг бол бид зөвхөн гамма цацрагийг л харж байна гэсэн үг болж таарч байна.
System of Sun
Нар ямар бүтэцтэй вэ? Түүний дагуулууд болох гаригууд яагаад өөр өөр хэмжээтэй, өөр өөр масстай, өөр өөр зайд оршдог юм бол? Би хамгийн гол гэж болох хоёр асуултыг тавьсаны учир юу гэвэл Шинжлэх ухаан энэ асуултуудад бүрэн хариулт олж чадаагүй гэж үзсэн явдал юм. Нарны бүтэцийн тухай ярихаасаа өмнө би өөрийн 1998 онд анх дэвшүүлэн тавьж байсан атомын бүтцийн онолоо тайлбарлая. Энэ онолыг анх би гаргаж ирэхдээ Монголчуудын нийгмийн сэтгэлгээ болох ямар нэг зүйл болоход түүнийг хэт туйлшруулж байдаг зан чанарын тухай улс төрийн шүүмж нийтлэл бичиж түүндээ атомын бүтцийн энэхүү онолыг харьцуулж тавьсан байсан юм.
Тэгээд “Зууны мэдээ” сонинд нийтлүүлэхээр авч очиж танилцуулахад тус сонины эрхлэгч Ерэнтэй гэх хүн миний нийтлэлийг уншаад, шинжлэх ухааны байгууллагад хамаатай гэж үзэн хэвлэл оруулахаас татгалзаж, шинжлэх ухааны байгууллагад танилцуулах нь зүйтэй гэж зөвлөсний дагуу би шинжлэх ухааны байгууллагад аваачиж танилцуулсан. Долоо хоноод бичсэн нийтлэлээ авахаар очиход Сэджав гэх эрдэмтэнээс “юу бичиж байгаагаа мэдэхгүй байж яах гэж элдвийн юм сараачиж суудаг юм бэ чи” гэх зэмлэлийн үг сонссон юм. Энэ үйл явдлаас хойш би өөртөө мянга, бүр арван мянган удаа өөрөөсөө яагаад минийх зөв гэж? эсвэл Яагаад минийх буруу гэж? Гэсэн асуултыг байнга тавьж, хариулт хайж ирсэн.
Дэлхийн хүн гэгддэг Нэгдсэн үндэстний байгууллагын зарим мэргэжилтэн хүртэл зарим зүйл дээр миний бодож байсантай адил тийм үг болон үзэл бодолтой байгааг харж байлаа. Энэ мэтчилэн би өөртөө итгэл найдвар олж авч өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн юм. Тийм учраас 1998 онд дэвшүүлэн тавьж байсан атомын бүтцийн онол ямар байсныг танилцуулья.
PIC2
Протон нэмэх цэнэгтэй, электрон хасах цэнэгтэй гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ тэд яагаад нэг нь нөгөөтэйгээ барьцалдчихалгүй тодорхой зайтай байдаг юм бол. Уг нь бол ижил бус цэнэгтэй биес харилцан таталцаж байгаа шүү дээ. Эндээс би нэгэн дүгнэлт хийсэн нь протоны цөмд сөрөг цэнэг бүхий цөм харин Электроны цөмд эерэг цэнэг бүхий цөм байна.
Үүний улмаас ижил цэнэгүүд харилцан түлхэлцэж, харин ижил бус цэнэгүүдийн харьцаанаас болж тэд өөр хоорондоо тодорхой орон зай үүсгэх болсон гэдэг онолыг гаргаж тавьсан юм. Тэр үеийн үзэл санаа өнөөдрийг хүртэл нилээд баяжиж, өнөөдөр нар болоод түүний гаригууд, нарны аймаг болон орчлон ертөнцийн талаар өргөн хүрээтэй том урьдчилсан таамаг дэвшүүлэн тавих боломжтой болсон.
Тэгэхлээр нар ямар бүтэцтэй вэ? Гэсэн асуултаас эхлэе. Нарны бүтцийн талаар нэг харьцуулсан зураг үзүүлье.
Энэ нэг модны тайрдасны зургийг харуулья. Энд эхлээд хамгийн гадна талаар холтос байна. Дараагийн давхарга нь олон судал бүхий модны их бие байна. Харин энэ залуу модны голд модны гол хэсэг байна. Харин энэ хөгшин модны гол хэсэг өмхөрсөн байна. Ингээд би нарны бүтцийг энэ хөгшин мод шиг байх ёстой гэж үзэж байлаа. Нэг үгээр хэлбэл нарны цөмд нептун болон плуто гаригийн цөмд байдаг шиг мөсөн эсвэл чулуун магадгүй үнэс нурман цөм байх ёстой гэж таамаглаж байлаа. Гэтэл шинжлэх ухаан нарны бүтцийг нилээн нарийвчлалтай гаргасан байна. Энэ зургийг хараад би ямар дүгнэлт хийсэн бэ гэвэл манай нар бол эрдэмтдийн тооцоолж байгаагаас ч илүү залуу модоор зүйрлэвэл зулзган мод юм байна.
Эсвэл эрдэмтэд нэгэн жижиг зүйлийг нарны цөмөөс чухал биш гээд анхааралгүй орхисон бололтой. Би өөрийн онолыг батлахын тулд улаан одой, эсвэл улбар шар одой гэх наруудын цөмийн нарийвчилсан судалгаа хийх хэрэгтэй болж байна. Эндээс би өөрийн онол зөв болохыг баталж чадна. Харин гаригуудын хувьд гаригуудын цөмийн масс нарнаас холдох тусам ихсэж холын гаригууд өөрийнхөө хүчээр нарлуу тэмүүлж байгаа гэж тооцоолж байлаа. Энд би цөмийн масс нь гравитацийн хүч буюу таталцлын хүчтэй тэнцэнэ гэсэн гаргалгааг хийсэн. Ингээд гаригуудын судалгааг интернэтэд сууж үзээд би өөрийн тооцоолж байснаас тэс өөр дүнг олж харсан.
Гаригууд нарнаас холдох тусам цөмийн масс нь яг шат шиг багассан байхыг үзээд би их гайхсан. Яагаад гэвэл миний тодорхойлолтоор бол наранд ойр байгаа гаригууд төвөөс зугатах хүч их, нарнаас холдох тусам төврүү тэмүүлэх хүч ихсэнэ харин нарны хувьд ойр байгаа гаригуудыг татах хүч их, холдох тусам татах хүч нь тэгтэй тэнцүү буюу түлхэх хүч нь нэмэгдэнэ гэж тооцож байлаа. Дараа нь өөр нэг зүйл анзаарагдсан нь гаригууд нарнаас холдох тусам манти давхарга яг эсрэгээр ихсэж байгааг би онцгой зүйл гэж үзсэн. Яагаад гэвэл манти давхарга нь миний онолоор бол электроны хасах цэнэгтэй ижил юм. Атомын цөмөөсөө холдох тусам электроны сөрөг чанар ихсэнэ гэсэн физикийн хууль байдаг шиг санагдаж байна.
Ийнхүү би холын гаригуудын цөмийн масс багасаж, манти давхарга ихэссэнээр нартай таталцах хүч их болсон гэж дүгнэлээ. Тэгвэл одоо бид нэг зүйлийг онцгой анхаарах хэрэгтэй болж байна. Манай дэлхий нартай таталцаж бас түлхэлцэж байгаа. Үүнд манти давхарга ямар үүрэгтэй оролцдог вэ? нарлуу таталцах хүчийг ихэсгэж байна уу? Нартай түлхэлцэх хүчийг бий болгож байна уу? Би яагаад манти давхарга эсвэл таталцалын хүч, түлхэлцлийн хүчинд ингэж их анхаарал хандуулаад байна вэ гэвэл хүн төрөлхтний нэгэн том ажил бол газар доорх цөмийн туршилт мөн бөгөөд энэ туршилтууд манай дэлхийн манти давхаргад эсвэл цөмийн массад хэрхэн нөлөөлсөн байж болох тухай би мэдэхийг хүсэж байгаатай холбоотой.
Яагаад эсвэл яах гэж хэмээн асуух байх. Тэгэхлээр атомын бүтцийг судлахаар эрдэмтэд нэгэн туршилт хийсэн байдаг.
PIC3
Тэр бол электроныг гаднаас энергээр өдөөж туршихад тухайн электрон энергийн нэг түвшингээс өөр нэг энергийн түвшинд шилжих хөдөлгөөн хийж энэ үед цацраг туяа үүсдэг болохыг судалсан байдаг. Тэгвэл цөмийн туршилт тэр тусмаа газар доор хийсэн цөмийн туршилтууд манти давхаргад хэрхэн нөлөөлсөн бэ? Эсвэл цөмийн массад яаж нөлөөлсөн бэ? Гэсэн асуулт урган гарч байна. Бидний амьдарч буй дэлхийд энергийн өөрчлөлт зайлшгүй болсон.
Үүний хамгийн тод ажиглагдаж байгаа зүйл бол нарны гадаргуу дээр үүсэж байгаа толбоны тоо эрс ихэссэн явдал гэж би үзэж байна. Үүнийг газар доор хийсэн цөмийн туршилтуудын үр дагавар гэж таамаглаж байгаа ба 1930 оноос хийсэн цөмийн туршилтуудын он жилүүдийн давтамж тодорхой хугацааны дараачаас эхлэн нарны гадарга дээр яг ижил давтамжтай толбо үүснэ гэж би таамаг дэвшүүлж байна. Өөр нэг санаа зовоож байгаа зүйл бол энэхүү энергийн өөрчлөлтөөс болж бидний амьдарч буй дэлхий шилжин хөдөлбөл бид юу хийх вэ? Эсвэл бид юу хийж чадах вэ? Хэрэв дэлхий тойрог замаасаа гажиж аль нэг тийшээ шилжин хөдөлбөл тэр үед дэлхий дээр юу болох вэ? Шилжилт хэр их хугацаанд үргэлжлэх вэ?
Миний таамаглаж байгаагаар бол хэрэв шилжилт хөдөлгөөн болбол хэдэн зуун жил, магадгүй мянган жил, эсвэл хэдэн арван жил үргэлжилж болох юм. Шилжилт хөдөлгөөний үед хүн төрөлхтөнд ямар аюул тохиолдох вэ? Эсвэл дэлхий дээр ямар үзэгдэл болох вэ? Магадгүй юпитер гариг дээр болж байгаа энэ их соронзон шуургатай төстэй зүйл болж болох юм. Эртний хүн хадан агуйг эзэгнэн авснаар амьд үлдэх магадлалтай ч болсон байхыг үгүйсгэхгүй. Тиймээс манай дэлхий яагаад нарны аймгийн гуравдугаарт оршдогийг тооцоолох гэж би оролдож энгийн нэгэн томъёо зохиосон юм.
System of solar and space
Одоо энд ярих зүйлүүд их сонирхолтой. Нарыг тойрон эргэж байгаа гаригуудын дагуулууд болох саруудын гаригаа тойрон эргэж байгаа өнцөгийн талаар нэгэн таамаг дэвшүүлье. Хэрэв бид хоёр гараа алдлаад эргэхэд бид дэлхий дээр зогсоод нар зөв эргэж байна. Бидний гар нарны гадаргуутай паралель бидний бие перпендикуляр байрлаж байна. Тиймээс бид өөрсдийгээ дэлхий дээр зогсож байна гэж тодорхойлдог. Тэгвэл манай нарны аймаг хаанаас төрсөн юм бэ? Тэд юун дээр зогсож байна вэ? Би гаригуудын дагуулуудын налуу өнцгийг нарийн судлаагүй гэхдээ алтан гадас одны голчтойгоор гаригууд нарыг тойрон эргэж байгаа нь тодорхой байна. Энэ гаригууд бол нарны хувьд алдалсан гартай адил юм.
Манай нар алтан гадас одон дээр зогсож байна. Харин гаригуудын дагуулуудын гаригаа тойрон эргэж байгаа өнцөг маш сонирхолтой байх болов уу. Би энд сарны хөдөлгөөнийг гол болгож ярисан гэхдээ бусад гаригийн дагуулууд нар болон гаригуудын таталцлын хүчний дагуу үл ялиг алтан гадас одны зүг хазайсан байгаа гэдэг таамаг дэвшүүлэн тавьж байна. Харин манай нарны аймгаас тасарч шинээр нарны аймгийн цөм болох гариг байгаа бол түүний дагуулууд манай нартай паралелиар гаригаа тойрон эргэж байгаа гэж үзэж байна.
Харин сансрын тухайд гэвэл энэ модны голд байгаа өмхөрсөн хэсэг бол бидний харж байгаа cluster буюу галактикуудын бөөгнөрөл гэж төсөөлж болох юм. бид бол энэ олон галактикуудын нэгнийх нь дотор байгаа нарны аймгийн нэгэн гариг дээр байгаа жижиг хүн гэж өөрсдийгээ нэрлэсэн өчүүхэн хэсэг юм. …… энэ бүхний төгсгөлд би нэг зүйлд бат итгэлээ хэрэв бид төсөөллийн ертөнцийг ялж чадвал бурхны гэрлийг эсвэл ертөнцийн эзний биеийг олж төрөх юм байна гэдэгт итгэж байна.
Дүгнэлт
Тооцоо хийж үзээд нэг зүйлийг олж мэдлээ. Гаригуудын массыг цөмийнх нь масстай харьцуулан үзээд гаригын цөмийн массын хэмжээ болон нарыг тойрон эргэх гаригын хурд нэг ижил график үзүүлж байна. Тайлбарлавал гаригийн цөмийн масс их байх аваас тухайн гариг тойргийн төв буюу наранд илүү ойр харин цөмийнх масс бага болох тусам гаригууд нарнаасаа алслаж мөн хурд нь багасаж байна. Мөн гаригийн эллипс буюу гаригийн тойрог замын холдох, ойртох ялгаа нь тухайн гаригийн мантле давхрагтай нягт уялдаатай болохыг тогтоосон гэж үзэж байна. Өөрийн онолыг зөв гэдгийг батлах арга бол рентгенийг нээсэн арга юмуу. Энд илүү зөв тайлбар хийх хэрэгтэй байх.
Миний онолоор анодоос гарсан нэмэх цэнэгтэй ион катодын гадаргуу дээр ирээд электроныг сугалж гаргасан биш юм. Нэмэх цэнэгтэй ион катодын гадаргууд тулж ирээд өөрийн нэмэх цэнэгээ катодод өөрийн инерциэрээ алдаж, харин ионы цөмийг бүрдүүлж байсан хасах цэнэгтэй хэсэг нь катодын хасах цэнэгтэй ижил цэнэгтэй тул буцаж шидэгдсэн гэж үзэж болно. Тйим ч учраас электроноос илүү хурдтай, өөр долгионы шинжтэй болсон. Бас нэг дүгнэлт гэвэл Нарны цацрагийн нөлөөгөөр түүний дагуул гарагуудын цөмд хүнд элементүүд олширсоноор гарагуудын цөмийн радиус ихсэж, түүний өөрийн нийт радиус багасаж байна. Мөн нарны хувьд нийт протоны тоо хэмжээ ихсэхтэй зэрэгцэн цөмдөө электрон,
позитрон,кваркууд,мезонууд,барионууд,адронууд мөн ихэссэнээр цөмийн болон нийт радиус ихсэж байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Нарны бүтцийг ингэж төсөөлж болох юм. Монголчууд ингэж хэлцдэг. Бүл нэмбэл хүнс нэмнэ гэдэг. Яг үүн шиг нарны цөм электронуудыг залгиж, эдгээр электронууд жижигхэн хашаанд хэдэн мянган хонийг хашиж хорьсонтой адил хоригдон протонуудыг маш бага ферми зайд ойртоход маш хүчтэй цөмийн хүчээр харилцан үйлчлэлцдэг шиг электронууд маш хүчтэй таталцлын Кулоны хүчээр харилцан үйлчлэлцдэг. Энэ хүч нь цөмийн хүчнээс маш их бөгөөд хэт аварга одод оршин байгаагийн шалтгаан үүнээс үүдэлтэй.
Цөмийг бүрхүүлэн мөн дуслан загвараар дүрсэлж болно. Бид бол электрон гариг дээр байгаа гэж хэлж болно. Энэ гаригийг бүрдүүлж байгаа бүх бодис химийн элементийн үелэх системд байгаа элементүүдээс бүрдэнэ. Энэ үелэх системийн онцлог гэвэл гадаад бүрхүүлдээ хэдэн электронтой вэ гэдгээр ялгагдана. Хэрэв бид нарны хүнтэй уулзлаа гэж төсөөлбөл тэр нарны хүн өөрийн нарыг бүтээсэн бодисын үелэх системийг гадаад бүрхүүлдээ хэдэн протонтой вэ гэдгээр ялгагдах элементүүд бүхий үелэх систем үзүүлэх байсан байх. Илүү энгийнээр төсөөлөх юм бол нэг хүн нэг хонь худалдан авна. Тэр хонь нь өсөж үржин олон болно. Мөн тэр хүн гэр бүлтэй болж ам бүл олуул болно.
Ийнхүү энэ хүний хүч нэмэгдэнэ. Тэгээд тэр бүс нутгийн ард олныг нэгтгэн удирдаж хүчирхэгжин мөн тэдний аж ахуй болох мал сүрэг ихээр нэмэгдэнэ. Хүчирхэг байхын тулд эд баялаг маш их хэрэгтэй. Харин энэхүү эд баялаг хязгаартай байдаг. Харин нарны цөмийн хувьд электрон нь энэ эд баялаг мөн бөгөөд энэ цөм хязгааргүй өсөж эцсийн эцэст протоны цөмийн хүч хязгааргүй өсөж ирсэн электронуудын таталцлын болон түлхэлцлийн Кулоны хүчийг дийлэхгүй болж од дэлбэрч аннигляцийн бүс задгай сансарлуу тарж хүн төрөлхтөн тэрхүү цацрагийн үүсгэсэн рентген цацрагийг бүртгэж авсан. Энэ дэлбэрэлтийн үр дүнд нүцгэн нейтрон цөм үлдэж хоцордог байна.
Үүнийг физикийн талаас тайлбарлавал гаригуудын зүгээс таталцлын хүч наранд үйлчилж, наран дээр юу болсон бэ гэвэл соленоидын соронзон орны адил үзэгдэл болсон гэж үзвэл нарны гадаргуу хэсэг эргэлдэн харин дотор болоод дотоод хэсэг нь харилцан адилгүй чиглэлтэй урсгалууд үүсэж харилцан усталцаж, маш их хэмжээний цөмийн урвал явагдана. Хэрэв ердийн металийг маш өндөр температурт хайлуулахад протонуудын хоорондын орон маш их температуртай болж, протонууд хоорондоо ойртоход ямарч нэмэлт энерги шаардахгүй хэмжээнд хүрнэ. Хэрэв түүнд гадны соронзон орон гаднаас үйлчилбэл чөлөөт байдалтай болсон металийн электронуудаа алдахгүйн тулд протонууд хангалттай бага ферми
зайнд ойртон цөмийн хүчээр үйлчилж, мөн энэ хэмжээгээр электронуудаа маш бага ферми зайнд шахаж ойртуулах ба үүнээс үүдэн электронуудын хооронд маш хүчтэй кулоны хүч үүсэж, цөмийг буюу нарыг төгс бөмбөлөг хэлбэртэй болгож байна. Энд протон электронгүйгээр, электрон протонгүйгээр дангаараа оршин тогтнож чадахгүй тул гадны хүчний эсрэг ийнхүү маш бага ферми зайд хүртэл ойртон нягтарч чаддаг. Энэ нь цөмийн дуслан загвартай ижил юм. Харин ферми хийн загвараар авч үзвэл цөмийн эзэлхүүнд сул чөлөөтэй электронууд хийн байдалтай хашигдана гэж тодорхойлж авч үзэх нь илүү оновчтой. Халуун Цөмийн реакторт эрчим хүч гарган авах системд маш хүчтэй соронзон хуйларсан
урсгалыг ашигладаг. Миний онолоор өдөөгдсөн атомд их биш хүчтэй соронзон орны үйлчлэл хангалттай. Одоогийн эрчим хүчийг гарган авч байгаа арга нь монгол улсын эрдэмтэн Шагж гуайн нэгэн нээлттэй адил зарчим ажиглагддаг. Тэр нь хүн ямар нэг органик хүнс идэхэд идсэн органик бодис ходоодонд ороод ходоодны хүчлээр задарч дулаан ялгаруулна. Энэ дулааны ачаар цусны эргэлт сайжирч бүх биеээр эрдэс бодисыг зүрхээр дамжуулан түгээдэг. Нэг ёсондоо бид ямар нэг задралаар үүсэх потенциал энергиэр эрчим хүч гарган авч байна.
Протон электрон хоёр нэг нь нөгөөгүйгээр оршин тогтнож чадахгүй юм. Тйимээс соронзон оронд өдөөгдсөн төлөвт байгаа атомд нэгэн үзэгдэл болдог гэж үзэж байна. Протон соронзон орны нөлөөллөөс болж электроноо алдахгүйн тулд электроноо залгиж, протон нейтрон хоёр цөмийн хүчээр хашиж, барьж байдаг. Залгигдсан электрон нь позитронтой харилцан протоны нэгэн адил маш бага ферми зайнд нягтарч маш хүчтэй кулоны хүчээр үйлчилж, маш хүчтэй татах хүчийг бий болгож түүний цөмд хоригдон, , цөмийг төгс бөмбөлөг хэлбэртэй болгодог. Протон нейтрон хоёр потенциалын нүхээр цөмийн хүч нь энергийн түвшинээр хувиарлагдана.
Үүнтэй адил электрон позитрон хоёр мөн адил харилцан адилгүй нягтаар таталцлын хүч нь хувиарлагдана. Электрон позитрон хоёр цөмөөсөө захын радиус хүрэх тусам нягт нь багасаж, тайвны төлөвөөс тайвны бус төлөврүүгээ шилжин аннигляцын бүсэд цөмийн урвалуудыг идэвхтэй өдөөж байдаг. Протон нейтрон хоёр потенциалын нүхний гүнлүү илүү их нягтарч энд протон болон нейтронууд ханах шинжтэй тул дан протон дан нейтронууд ялгарч фотонуудтай урвалд орж аннигляцад орж цөмийн урвал үүсгэнэ. Энд нэмж өгүүлэхэд эрдэмтэд позитроныг тайвны массгүй гэж тодорхойлсон. Үнэндээ бол нарны цөмд байгаа электрон болон позитрон нь нарны цөмийн гравитацын нөлөөгөөр тайвны масстайгаар хэдэн
тэрбум жилийн турш зэрэгцэн оршиж байдаг. Нарны цөмд гравитац нь 872 м/с байдаг бол дэлхийн цөмд 42 м/с байдаг. Позитрон нь дэлхий дээр тайвны массгүй байгаа ч зохиомол хурдатгал бий болговол тайвны массыг нь тодорхойлж болно. Дэлхийн цөмөөс ямар нэг бие газрын гадарга болон сансрын уудам луу хөөрлөө гэж үзвэл тухайн бие 14 км/с ийн хурд авах ёстой. Ийм хурдтайгаар тухайн бие газрын гадаргуу хөрсийг дэлбэ татан хөөрч чадна. Нэг сонирхолтой жишээ өгүүлье. Хэрэв сансрын нисгэгч сансрын хөлөгтөө электроны тайвны массыг олох туршилтыг дэлхий дээр байсан шигээ хийсэн гэж үзье. Миний таамаглаж байгаагаар тухайн сансрын нисгэгч электроныг тайвны массгүй гэж тодорхойлох болно.
Монголд болсон “Хүрээ цам” харайх наадмыг үзээд нэгэн шинэ санаа төрсөн. Тэр нь цаг хугацааны гурван үеийг үзүүлэхийн тулд хувцасны өнгө өөрчлөгдөх ёстой гэсэн санаан дээр тулгуурлан хэрэв тухайн бие илүү хурдтай хөдөлбөл илүү их цацрагийг өөртөө шингээх ёстой. Нэг ёсондоо гаригууд илүү хурдтай хөдөлбөл нарны цацрагийн нөлөө илүү их болно. Нарны цацрагийн энэ нөлөө тухайн гариг дээр илүү их өөрчлөлтүүдийг (evolution) идэвхжүүлнэ. Эдгээр богино долгионууд хүний биеийн ДНК-ийн дотор байсан вирусын өчүүхэн ДНК-г өдөөж дахин сэрээж хөгжүүлж хорт хавдар үүсдэг тухай олж сонссон. Хэрэв онгоцоор нисэж байгаа бол тухайн онгоц дотор цацрагийн нөлөө мэдэгдэхгүй.
Зөвхөн онгоцны гадар хэсэг маш бохирдолтой байх болно. Хөдөлж байгаа биеийн хурдыг гэрлийн хурдад ойртууллаа гэвэл энэ биеийн дотоодод байгаа бүх зүйл цацрагийн нөлөөнд автана. Нарнаас маш хурдтай, маш их нягттай тасран гарсан фотонууд туулах замынхаа туршид хуваагдан маш өчүүхэн жижиг хэсэг болж сансар огторгүйг дүүргэсэн чөлөөт радикал бүхий хийн орон зайг үүсгэн, хамгийн сонирхолтой нь эдгээр хийн орон зайд дулааны янз бүрийн өөрчлөлтүүд үүссэнээс дэлхий дээрх янз бүрийн даралттай агаарын урсгал шиг аварга томоос өчүүхэн жижиг галактикууд үүсэж, мөн өөр хоорондоо мөргөлдөх үйл явц өрнөдөг байна.
Ийм дулааны өөрчлөлт бүхий хийн мандал сансар огторгуйд байгаагүй бол сансар огторгуйн тэлэлтийн үйл явц илүү ойлгомжтой байх байсан. Бүх галактикууд, бүх сансрын биетүүд жигд хурдтайгаар алслан холдож байгааг бид мэдэх боломжтой байсан.
Хийсэн тооцооны дүгнэлтүүд.
Нар үүсээд 4 тэрбум найман зуун сая жил болж байгаа ба анх үүсэхдээ түүний радиус 17388 километр байсан ба цөмийнх радиус 4833.94 километр, нягт нь 2259,523239 цөмийнх нягт нь 6481.8305, масс нь 4,97275Е+28, цөмийнх масс нь 3,06528Е+26 байсан. Одоогийн масс нь 1,9891Е+30, цөмийнх масс 4.90445Е+29 кг, радиус нь 695500 км, цөмийнх радиус 193358 км, нягт нь 1,411811541, цөмийнх нягт 162.04576
Меркури гариг анх үүсэхдээ масс нь 2.57705Е+24, цөмийнх масс нь 2,27332Е+21, радиус нь 19040 километр, цөмийнх радиус нь 14052 километр, нягт нь 0,089, цөмийнх нягт нь 0.0002, хоорондийн зай нь 111726347356 километр байсан. Одоогийн масс нь 3,3011Е+23 кг, цөмийнх нь масс 1,16481Е+22, радиус нь 2439 км, цөмийнх радиус 1800 км, нягт нь 5,434441211, цөмийнх нягт 0,477057409, хоорондын зай 69816900 км болсон.
Венус гариг анх үүсэхдээ масс нь 1,3426Е+25 килограмм, цөмийнх нь масс нь 7,5917Е+21 килограмм, радиус нь 16693.34 километр, цөмийнх радиус 3334 километр, нягт нь 0,69, цөмийнх нягт 0.049, хоорондын зай 174302400026 километр байсан. Одоогийн масс нь 4,8675Е+24 кг, цөмийнх нь масс 1,1009Е+23 кг, радиус нь 6052 км, цөмийнх радиус 1208,806 км, нягт нь 5,244943539, цөмийнх нягт 14,88479308, хоорондын зай 108939000 км
Дэлхий гариг анх үүсэхдээ масс нь 1,31172Е+25 килограмм, цөмийнх нь масс 5,31232Е+21 килограмм, радиус нь 13992.6782 километр, цөмийнх нь радиус 2697 километр, нягт нь 1.1436, цөмийнх нь нягт нь 0.064676, хоорондын зай 243360000036 километр байсан. Одоогийн масс нь 5,97237Е+24 кг, цөмийнх масс 9,675Е+22 кг, радиус нь 6371 км, цөмийнх радиус 1228 км, нягт нь 5,516396895, цөмийнх нь нягт 12,47922, хоорондын зай 152100000 км болсон.
Марс гариг анх үүсэхдээ масс нь 1,51822Е+24 килограмм, цөмийнх нь масс 3.74234Е+20 килограмм, радиус нь 8035.1 километр, цөмийнх нь радиус 4244 километр, нягт нь 0,699, цөмийнх нь нягт 0.001, хоорондын зай 399840000059 километр байсан. Одоогийн масс нь 6,4171Е+23 кг, цөмийнх масс 6,32712Е+21, радиус нь 3396 км, цөмийнх радиус 1794 км, нягт нь 3,913518379, цөмийнх нягт 0,261694917, хоорондын зай 249900000 км болсон.
Юпитер гариг анх үүсэхдээ масс нь 1,9362Е+27 кг, цөмийнх нь масс 1,4576Е+23 кг, радиус нь 72908.7727 км, цөмийнх нь радиус 30595 км, нягт нь 1,193, цөмийнх нягт 0.001, хоорондын зай 1309180800194 км байсан. Одоогийн масс нь 1,8986Е+27 кг, цөмийнх масс 5,7173Е+24 кг, радиус нь 71492 км, цөмийнх радиус 30000 км, нягт нь 1,241059924, цөмийнх нь нягт 0,050568506, хоорондын зай 818238000 км болсон.
Сатурн гариг анх үүсэхдээ масс нь 5,7559Е+26 кг, цөмийнх нь масс 2,344Е+22 кг, радиус нь 61034,25 км, цөмийнх радиус 9590 км, нягт нь 0,599971678, цөмийнх нягт 0.01, хоорондын зай 2420640000359 км байсан. Одоогийн масс нь 5,6836Е+26 кг, цөмийнх масс 9,256Е+23 кг, радиус нь 60268 км, цөмийнх радиус 9470 км, нягт нь 0,620147193, цөмийнх нягт 0,260287554, хоорондын зай 1512900000 км болсон.
Уран гариг анх үүсэхдээ масс нь 8,8103Е+25 кг, цөмийнх нь масс 1,7991Е+21 кг, радиус нь 26193.31 км, цөмийнх нь радиус 6191 км, нягт нь 1,17, цөмийнх нягт 0.002, хоорондын зай 4826400000716 км байсан. Одоогийн масс нь 8,681Е+25 кг, цөмийнх масс 7,0909Е+22 кг, радиус нь 25809 км, цөмийнх радиус 6100 км, нягт нь 1,21, цөмийнх нягт 0,074604836, хоорондын зай 3016500000 км болсон.
Нефтун гариг анх үүсэхдээ масс нь 1,03484Е+26 кг, цөмийнх масс 1,40115Е+21 кг, радиус нь 25008.81 км, цөмийнх радиус 8587 км, нягт нь 1,5803, цөмийнх нь нягт 0.0005, хоорондын зай 7279200001080 км байсан. Одоогийн масс нь 1,0243Е+26 кг, цөмийнх масс 5,5475Е+22 кг, радиус нь 24754 км, цөмийнх радиус 8500 км, нягт нь 1,613, цөмийнх нягт 0,021572316, хоорондын зай 4549500000 км болсон.
Плутон гариг анх үүсэхдээ масс нь 1,47545Е+22 кг, цөмийнх нь масс 1,229Е+17 кг, радиус нь 1394.70 км, цөмийнх нь радиус 664, нягт нь 1,462, цөмийнх нь нягт 0.0001, хоорондын зай 11836560001757 км байсан. Одоогийн масс нь 1,303Е+22 кг, цөмийнх масс 4,33908Е+18 кг, радиус нь 1184 км, цөмийнх радиус 586 км, нягт нь 1,875, цөмийнх нягт нь 0,005150342, хоорондын зай 7397850000 км болсон.