Хайрын хэмээх дөрөвдүгээр бүлэг

Хүн эхийнхээ, эцгийнхээ хайраас, эсвэл сэтгэлээс, хүслээс, зовлонгоос, ухаарлаас төрдөг.

Хайр гэдэг бусдад өгье гэвч өгч болдоггүй зөвхөн чиний дотор байж чамайг дагуулж байдаг тэр л зүйлийг хэлнэ.

Би чамд хайртай гэдэг үг бол энэ үгийг хэлж буй хүнийг өөрийг нь биш зориулж хэлсэн хүнийг тодорхойлсон тодорхойлолт юм.

Хайраа илэрхийлэх хамгийн сайн арга бол сэтгэл юм. Сэтгэл бол хайрын зууч мөн.

Ваарыг нандигнаж ч, хадгалж ч болдог.

Хайрыг энхрийлж ч, бөөцийлж ч болдоггүй.

Сэтгэлийг эзэмдэж ч, жолоодож ч болдог.

Хүслийг хориглож ч, хязгаарлаж ч болдоггүй.

Хайрын мөн чанар бол хувиршгүй мөнхөд хэвээр оршихыг хэлдэг.

Амьдралын мөн чанар бол дотоод сэтгэлийн цэвэр ариусалд оршдог.

Хүнд хайр дурлал, хүсэл сонирхол, дур таашаал, сэтгэл зүтгэл, үйл бүтээл, боломж нөхцөл, саад бэрхшээл, хүнс тэжээл, өвчин зовлон, ер нь бүхий л зүйл их ч үгүй, бага ч үгүй ижил хэмжээгээр хэрэгтэй.

Бид ямар нэг зүйлийг өөрсдөө хайрлаж, хүсэж шунаж, сэтгэлээ зориулж өөрчлөн тэр зүйлтэйгээ ямар нэг нөхцөлөөр холбогдож үйлийн үрийг бий болгодог.

Дээшээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дээшээ

😅

😀

😁

😂

😃

😄