нийгмийн ялгаа байх тул удирдагч хэрэгтэй.       

      удирдагч сонгогдсон бол түүнд эрх мэдэл хэрэгтэй.

эрх мэдэл олгогдсон бол түүнийг хянах хууль хэрэгтэй.

хууль батлагдсан бол түүнийг дагаж мөрдөх уламжлал, ёс заншил зайлшгүй

энэ бол ТӨРИЙН үндэс

Төрийн үндэс

Хүн бүр мэргэжлийн боловсрол, ажил мэргэжил, бусдад өөрийгөө таниулах харилцааны чадвар,

эд хөрөнгө, эрх мэдэл, биеэ авч явах соёл, ахуй амьдралаар өөр өөр байдаг. Энэ бол нийгмийн ялгааны үндэс юм

Бусдыг өөртөө итгүүлж чаддаг,

өөрийнхөө төлөө бусдыг зоригжуулж чаддаг, бусдад манлайлал үзүүлж чаддаг,

эрх мэдэлд дуртай,

нийгмийн асуудлыг соргогоор мэдэрч чаддаг хүнийг манлайлагч гэдэг.

Дэмжигчдийн хүрээлэлд байх,

шийдвэр гаргах эрх мэдэлтэй байх,

нөөцийг захиран зарцуулах,

гэрээ хэлэлцээрт төлөөлөх эрх,

хууль тогтоомж батлах эрхтэй байх. Энэ бол эрх мэдлийн үндэс юм

Хуульд үндэслэл хэрэгтэй,

Хэрэв үндэслэлийг тодорхойлсон бол зорилгыг тодорхойлох хэрэгтэй

Хэрэв зорилгыг тусгасан бол эрхийг нь зааж өгөх хэрэгтэй

Эрхийг тодорхойлсон бол үүргийг хуваарилах хэрэгтэй

Хэрэв үүрэг хуваарилагдсан бол үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэх хэрэгтэй.

 Энэ бол хууль эрх зүйн үндэс

Хуулийг дагаж мөрдөхийн тулд журмаа тогтоодог.

Гамшиг тохиолдож болзошгүй тул анхааруулга өгдөг.

Амьдралын хэв маяг болж байгаа учраас сургууль байгуулдаг.

Энэ нь шинэ санааг бий болгодог учраас бидний өв соёлыг түгээдэг.

Сайн үйлсийг хийж түүхээ үлдээнэ

Энэ бол уламжлалын үндэс юм

Бидний тухай

Манай Компани 2012 онд үүсэн байгууулагдсан. Худалдаа эрхэлж байгаад санхүүгийн асуудлаас болж үйл ажиллагаагаа түр зогсоож, 2022 онд миний бие Монгол улсын Оюуны өмчийн газраас Шинэ бүтээлийн Патент авсан. Үргэлжлүүлэн олон Патент авах төлөвлөгөөтэй байна. Патентаар бид эвхдэг тавилгын шийдэл олсон. Цаашид бизнесээ Тавилга үйлдвэрлэлийн салбарт хүч сорихоор зорьж байна. Манай Компанийн Удирдлагын багт Зурхайч овогт Доржийн Ганзориг Хувь нийлүүлэгчээр Батаагийн Оюунсүрэн нар ажилладаг. Бидний үйлдвэрлэх тавилга нь авсаархан, зөөх тээвэрлэхэд хялбар, эвдрэх эрсдэлийг багасгасан, загварлаг, бат бөх ,экологийн цэвэр бүтээгдэхүүнд тооцогдоно.

Манай байгууллага Монгол улсын Оюуны өмчийн газраас авсан өөрийн Шинэ бүтээлийн Патентаа үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилготой үүний тул мод болон модон эдлэл хийх, төмөр боловсруулах, төмөр эдлэл хийх тусгай зөвшөөрөл олж авахаар төлөвлөж байна.

Loading spinner

Надад тулах цэг өг тэгвэл би дэлхийг эргүүлье. (Аристотель)

Нэгдүгээрт: Удирдагчаа зөв сонгохоос эхлэнэ. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэдэг. Муу удирдагчыг сонговол улс орон ард түмэн уруудан доройтно. Сайн удирдагчыг сонговол улс орны хөгжлийг удирдан манлайлагч болж чадна.

Хоёрдугаарт: Удирдагчид эрх мэдэл, хүч хэрэгсэл, хөшүүрэг, түмэн олны хайр хүндэтгэл, манлайлал хэрэгтэй.

Гуравдугаарт: Улс болон төрийн, хөгжил болон өөрчлөлтийн, амьдрал болон аялалын, санхүү болон эдийн засгийн, хөгжил болон өөрчлөлтийн, бизнес болон гэр бүлийн гэх мэт олон тогтолцоо бүрэлдэн тогтсон байх хэрэгтэй.

Дөрөвдүгээрт: Нийгмийн хөгжлийн дараах хүчин зүйлүүд бүрэлдэн тогтсон байх шаардлагатай.

Тавдугаарт: Дээрх дөрвөн хүчин зүйлүүд бүрэлдэн тогтсон бол түүхийг өөрчлөх хүч болж чадна.