Хөгжлийн хэмээх наймдугаар бүлэг
Хөгжил гэдэг бол чадвар юм.
Аз жаргал гэдэг бол хөгжлийн түүх юм.
Шалтгаанаас зорилго тодорхойлогдож, зорилгоос нөхцөл боломж үүдэж, нөхцөл боломжоос биеийн эрчим ундарч, биеийн эрчимээс үр дүн цогцлоно.
Шалтгаан, зорилго, нөхцөл боломж, биеийн эрчим эдгээр дөрвөн хүчин зүйлс тэнцэж байж хүссэн үр дүндээ бид хүрнэ.
Үржил шимгүй хөрсөнд ногоо ургахгүй, өмчлөл үгүй баялагт хүн хөгжихгүй.
Ертөнцийн гайхамшигт нууц бол удамшин хөгжих явц мөн.
Тогтолцоо эрүүл байж нийгэм зөв хөгжинө. Бие эрүүл байж оюун ухаан зөв сэтгэнэ.
Тогтолцоо байж зовлон оршино.
Зовлон байж хүсэл оршино.
Хүсэл байж хөгжил оршино.
Хөгжил байж дэвшил оршино.
Хүн төрөлхтөний орчин үеийн шинжлэх ухаан бүтэц шинж чанарыг судлана.
Бурхны шашины гүн ухаан учир шалтгааныг судлана.
Христийн шашны үзэл санаа нь хүний дотоод мөн чанарыг судлана.
Өмч үгүй бол хөгжил тогтворгүй байдаг.
Хөдөлмөр үгүй бол хөгжил явцгүй байдаг.
Тогтолцоо үгүй бол хөгжил баримжаагүй байдаг.
Харилцаа үгүй бол хөгжил хоцрогдонгуй байдаг.
Нийгмийн ухамсар үгүй бол хөгжил ирээдүйгүй байдаг.
Тогтвортой хөгжлийн үндэс бол өмч юм.
Хөгжлийн чиг хандлагын үндэс бол тогтолцоо юм.
Хүн аливаа юм үзэгдлээс ухаанаар бус хөгжилөөрөө ялгаатай байдаг.
Өмч бол хөгжлийн хөрс юм.
Хөдөлмөр бол хөгжлийн үр юм.
Тогтолцоо бол хөгжлийн үндэс юм.
Харилцаа бол хөгжлийн нахиа юм.
Ухамсар бол хөгжлийн цомирлог юм.
Leave a Reply