1999онд миний зүгээс Монгол улсын УИХ-д танилцуулж байсан захидал

Улсын Их Хуралын гишүүн Отгонбаяр танаа

Монгол Улсын Засгийн газар,Улсын их хуралд өргөн барих хуулийн төсөл, төрийн бодлогын асуудал,хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, саналуудын тухай

Хот айлын тухай: Энэ бол монголын төр, ард түмний мартагдсан үндэсний уламжлал юм. Монголын тулгар төр улсыг байгуулсан их эзэн Чингис хааны тэртээ үед овог аймгуудын хоорондын тэмцлээс үүдэн отог хэлбэрийн хот айлын зохион байгуулалт үүсэж бий болсон бөгөөд үүний үр дүнд ёс суртахууны хувьд өндөр соёлтой, ихэс дээдсээ хүндэтгэдэг, богино хугацаанд цэрэглэж дайтаж чаддаг, мал хөрөнгө ихтэй, тухайн үедээ Чингис хаанаас ч хүчтэй байсан бөгөөд төр улсаа байгуулсны дараа Чингис хаан хот айлыг хагалган бутаргахын оронд харинч хөхүүлэн дэмжиж ирсэн. Тэр үед хот айлын тухай хууль гаргах шаардлага байгаагүй бололтой, түүнээс хойш ч байгаагүй болов уу. Гэхдээ Батмөнх даян хааны үеийг хүртэл хот айлын зохион байгуулалт оршиж ирсэн байна. Олон хаад солигдож, үүний хажуугаар феодал ноёдын эрх мэдэл нэмэгдэж хот айлд хагарал гарч эхэлсэн бололтой. Үүний томоохон төлөөлөгч нь хохь тайж хэмээгдэж даян хааны үед түүхэнд бичигдсэн байна. Энэ үеийг хүртэл ямар хуулиар хот айлууд нэгдмэл байсан нь тодорхойгүй. Өнөөдөр монголын бүх ард түмэн, хөдөөнийхөн, өөрсдийнхээ амьдралын хэв маягийг Чингис хааны тэртээд ч ийм л байсан мэтээр ойлгож хэвшсэн байна. Үнэндээ бол өвөг дээдсүүд маань бидэн шиг зожиг, муухай зан, өнгөрсөн түүх, уламжлалаа мэддэггүй, манай малчид шиг жалгын нэгээр ганц нэг өрхөөр аж төрж байсан нь үгүй. Тиймээс өнөөдөр хот айлын тухай хууль гаргах цаг нь болсон гэж үзэж байна. Яагаад гэвэл Өндөр гэгээн Занабазарын үед монголын феодалууд их хүчтэй , ядуус нь хэт дорд орсон байсан учраас монголын ард түмнийг шашны тугийн дор нэгтгэх нь илүү хялбар байсан. Харин өнөөдөр монголчууд бид бүхэлдээ ядуурлын байдалд орсон учраас гайгүй амьдралтайг нь  өөд нь татах, хүндхэн амьдралтайг нь амьдралдаа хөлөө олоход нь туслах тийм хууль хэрэгтэй. Энэ бол малчдын хувьд хот айлын тухай хууль юм. “Миний хувьд хот айлыг говийн бүсэд 6 өрхтэй, хангайн бүсэд 10 юмуу 12 өрхтэйгээр мөн 1000-аас дээш малтай 2 өрх, 2000 болон 3000 малтай өрхүүд дангаараа хот айл байгуулж болно1. Хот айлууд нь билчээрийн болон газрын төлбөр төлөх бөгөөд олон, 6 болон 12 өрхтэй хот айлуудад 15 км квадрат, 2 өрх болон дангаараа байгуулсан хот айлуудад 8-аас 10 км квадрат билчээр бүхий газрыг ашиглана2.  1 хот айл говийн бүсэд 2000-аас ихгүй, хангайн бүсэд 3000-аас ихгүй малтайгаар байгуулах ёстой3 ба 1 хот айл билчээр ашигласны төлбөрт (хангай говь ялгаагүй) 700 мянган төгрөг4, мөн газрын төлбөрт 6 болон 12 өрхтэй хот айлуудад өрх бүр 50 мянган төгрөг төлөх5 бөгөөд 2 болон дангаараа байгуулсан хот айлууд нь олон өрхт хот айлуудын төлсөн төлбөрийн нийт хэмжээтэй байна. Газрын төлбөр нь тухайн олгогдсон нутаг дэвсгэр дээр байгаа ан амьтан, өвс ургамал, жигүүртэн шувуу, эрдэс ус гэх мэт баялгийг арчлах, хамгаалах, өсгөх, ашиглах эрхтэй гэсэн үг бөгөөд өрх бүр 50 мянган төгрөг төлдөг нь агнасан болон ашигласан баялагаас олсон орлогоо тэнцүү эрхтэй эдлэнэ гэж үзэж болно. Билчээр ашигласны төлбөрийг хот айлын нийт малын хэдэн хувь нь таны мал вэ? Тэр хувь хэмжээгээр төлбөр нь өрх бүрт их бага хэмжээгээр оногдоно. 6 болон 12 өрхтэй хот айлын зарим нэг өрхийн мал 1000-аас илүү гарахад билчээрийн даац хэтрүүлсэн6гэж үзэж илүү гарсан малын толгой бүрээс татвар авна. Мөн хот айлын өрх бүр татварын хуулийн дагуу олсон орлогоосоо татвар төлнө7. Мөн нэн ядуу олон ам бүлтэй айл өрхүүдийн билчээр ашигласан, газрын татвараас чөлөөлөх зэргээр амьдралдаа хөлөө олоход нь тусалж болно. Хот айлууд тодорхой хугацааны дараа өрх бүр 1000 мянган малтай болох  ба энэ үед 2 юмуу 3 хот айлыг нэгтгэж фермер байгуулж болно. Энэ тохиолдолд хот айлуудын нутаг дэвсгэрийн 50%-ийг улсын мэдэлд хүлээлгэж өгөх ёстой8. Хот айлын нутаг дэвсгэрт ган зуд болсноос өөр хот айлын билчээр ашиглах болсон бол билчээр ашигласны төлбөрийн 50%-ийг улсад үлдсэн 50%-нь билчээрээ ашиглуулсан хот айлд оногдоно9. Хэрвээ хот айлаараа бус цөөн тооны мал сүрэг билчээрийг нь ашиглаж байгаа бол билчээрээ ашиглуулж байгаа хот айлын нэг малд ноогдох нийт төлбөрийг өдөр хоногоор тооцно10. Хот айлын өрхүүдийн тэргүүн нар байгаль хамгаалах үүрэг хүлээнэ11. Хөдөлмөрийн зохион байгуулалтыг билчээр ашигласны төлбөрийг тооцсон12 хэлбэрээр хийх ба цаг уурын хүнд нөхцөл, байгалийн гамшгийн үед энэ хууль үйлчлэхгүй13.

Засгийн газрын зүгээс хот айл байгуулах тухай уриалгыг ойрын хугацаанд гаргах ёстой гэж бодож байна. Яагаад гэвэл цас зуд байгалийн гамшигт нэрвэгдэгсдэд туслахад хялбар юм.

Билчээрээ ашиглуулсны төлбөрийг тооцохдоо жилийнхээ нийт төлбөрийг жилийн 365 хоногт хувааж гарсан хоногийн төлбөрийг хот айлынхаа нийт малын тоо толгойд хувааж нэг малд ноогдох билчээр ашигласны төлбөрийг өдөр хоногоор бодож гаргана.

Хариулгын хөлс нь  нийт төлбөрийг 365 хоногт хувааж гарсан ноогдвор болно.

Хөдөлмөрийн зохион байгуулалт200 адуу1 өрх70 адуу35%4өрхөд хуваана8хоног  
2 өрх60 адуу30%7 хоног  
3 өрх40 адуу20%5хоног  
4 өрх30 адуу15%3хоног  

Хариулга тус бүрээр , нэг хариулгад нийт хэдэн төрлийн малаас хэдэн хувь нь өөрийнх вэ? Тэр хувийг нэг хариулгад оролцох нийт өрхөд хуваана.

Хуваарь гаргах1156 хонь ямаа1өрх76366%6 өрхөд хуваана11 хоног3 хоногт үржүүлнэ33
2өрх15513,4%2,2хоног7
3өрх1038,9%1,4хоног4
4өрх635,5%0,9хоног3
5өрх423,7%0,6хоног2
6өрх302,9%0,4хоног1
     

Хот айл дотроо хариулгын хөлсийг тооцохдоо хот айлын жилийн нийт төлбөрийг таны мал нийт сүргийн хэдэн хувь вэ? Тэр хувиар төлбөрийн хувийг гаргах ба гарсан төлбөрийг жилийнхээ хоногт хувааж нэг хоногийн хариулгын хөлсийг бодно. Мөн  хариулга тус бүрээр бодож болно.

Эзэнгүй хариулгын хөлсийг тооцохдоо нийт сүргийн 2%-тай тэнцэх малд төлбөрийн 30%-иар, нийт сүргийн 50%-тай тэнцэх малд төлбөрийн 50%-иар бодож төлбөрийг 365 хоногт хуваана.

Үндэсний үйлдвэрлэлийг сэргээх болон жижиг үйлдвэрлэлийг дэмжих тухай

Үндэсний үйлдвэрлэлийг сэргээнэ гэнэ. Гэтэл үндэсний үйлдвэрлэл маань үйлдвэрүүдийн хавсарга, хоршоодын ургах соёолох хөрс шороо мэт үзэж байна. Хэрвээ үндэсний үйлдвэрлэлийг энэ бүхнээс чөлөөлж өгөхгүй бол үндэсний үйлдвэрлэлийг сэргээнэ гэж ярихын ч хэрэггүй. Үндэсний үйлдвэрлэлийн гол салбар мал аж ахуй, үйлдвэрлэл эрхлэгчид нь малчид үйлдвэрлэлийг сэргээе гэвэл малчидынхаа амьдрал ахуйг өөд нь татах хэрэгтэй. Үүний тулд төрийн томоохон бодлого боловсруулах ёстой. Бөгөөд миний бодлоор бол монгол орныг 6 бүсэд хувааж болох ба Өмнөговь, Дундговь, Дорноговь гурван аймаг нэг бүс, Баянхонгор, Говьалтай, Ховд гурван аймаг нэг бүс, Баян өлгий, Увс, Завхан гурван аймаг нэг бүс, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл гурван аймаг нэг бүс, Төв , Сэлэнгэ, Булган гурван аймаг нэг бүс, Хэнтий, Дорнод, Сүхбаатар гурван аймаг нэг бүс гэх мэт. 1 бүсэд 2-оос 3-н албан ёсны ноос ноолуур бэлтгэдэг мөн төдий тооны арьс шир бэлтгэдэг мөн мах сүү бэлтгэдэг томоохон компаниуд байх ба мах сүү бэлтгэх компаниудаас бусад салбарууд нь 1 аймагтаа төвлөрч бусад аймгийн төвүүдэд салбараа ажиллуулж болно.

Жишээ нь Өмнөговьд компаниа байгуулаад Дунд говь, Дорноговьд салбараа байгуулна. Өрсөлдөх компаниуд нь мөн Өмнөговь д төвлөрч салбаруудаа мөн адил байгуулна. Түүхий эд бэлтгэх: хавар  түүхий эдийг худалдаж авна./хямд үнээр/ зорилго нь гэвэл их хэмжээний түүхий эдийн хуримтлал бий болгоход чиглэх бөгөөд бэлтгэсэн түүхий эдээ боловсруулж цэвэр түүхий эд болгох ба түүнийгээ дотоодын болон дэлхийн зах зээлд хамгийн өндөр үнээр худалдана. Жилийн эцсээр бэлтгэн нийлүүлэгч малчиддаа дэлхийн зах зээл дээр боловсруулаагүй түүхий эдийн ханшаар бодож ашиг өгөх ба бэлтгэн нийлүүлэх олон жилийн гэрээ байгуулах ёсгүй.малчид ашигтай гэсэн компанидаа түүхий эдээ нийлүүлэх эрхтэй. Эдгээр компаниудыг зөвхөн монголчууд байгуулах удирдах ёстой. Компаниуд нь төрийн оролцоотой байж болохоос гадна хувийн байж болно.

Жижиг үйлдвэрлэл: Бид хөрөнгийн бирж хэмээх байгууллагыг байгуулаад хэдэн жил болж байна. Жижиг үйлдвэрлэлийг дэмжихэд гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдын тусламжтайгаар иймэрхүү компани байгуулж болох юм. Энэ компани нь гадаадын хөрөнгө оруулагчдын зүгээс оруулсан хөрөнгө оруулалт, зээл тусламжийн эргэж төлөгдөх баталгааг засгийн газраас шаарддаг ба засгийн газраас баталгаа гаргаж өгөх үндсэн нөхцөл нь юм. Эдгээр компаниудын үйл ажиллагаа нь хувиараа болон жижиг үйлдвэрлэл эрхлэгчдэд улсаас зээлсэн зээллэгийг үр бүтээлтэй ашиглахад нь мэргэжлийн болон эд материал, техник технологийн туслалцаа үзүүлэх бөгөөд зээлийн төлбөрт хяналт тавих төрийн механизм юм.

Үйлдвэрлэл эрхлэгчид гэр орондоо ажлын чөлөөт цагаараа ямарч хэлбэрээр үйлдвэрлэл явуулах эрхтэй Бөгөөд зээллэгийг хоёр хэлбэрээр хийж болно.  Үүнд 1-т үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг ашигтай эдэлгээний хугацаагаар  бууруулах балансын аргаар юмуу, тэгшитгэх балансын аргаар төлбөрийг тооцно. 2-т материал түүхий эдийг улирлаар, жилээр тооцож зээлийн хүү төлбөрийг тооцно. Компани нь үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд  хүлээн авах ба бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд өндөр үнээр борлуулах үүрэг хүлээнэ.

Үйлдвэрлэлийг дэмжих энэ компаниудын зорилго нь. Зээллэгэ авсан жижиг үйлдвэр эрхлэгчдэд  амьдрал ахуйгаа өөд нь татахад туслах, жижиг үйлдвэр байснаа дунд болон томоохон үйлдвэр болон хөгжихөд мэргэжлийн туслалцаа байнга үзүүлж, үйлдвэрлэлийг удирдах мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд чиглэнэ.

Reality image

The apparent reality of 9 cubes in 1 image after taking all the angles

Бүх өнцөгүүдийг авсны дараа 1 ширхэг дүрсээр 9 ширхэг шоо дөрвөлжингийн харагдах бодит байдал

The apparent reality of 12 cubes in 1 image after taking all the angles

Бүх өнцөгүүдийг авсны дараа 1 ширхэг дүрсээр 12 ширхэг шоо дөрвөлжингийн харагдах бодит байдал

Алсын хараа 2050

Физикийн хуулиар бол Ерөнхий сайд асан Оюунэрдэнийн илэрхийлэх гэсэн санаа ийм бололтой

Өнхрүүшийн тухай үлгэр үзэх бол link дээр дарна уу

Дээшээ