Өнхрүүшийн тухай үлгэр
2021-2022 оны үед юмсанжээ. Өөгүй миний бие нэгэн компанид хамгаалагч хийдэг байлаа. Телевизийн мэдээгээр “Монгол улсын Засгийн газрын нөлөө бүхий хүний захиалгаар 800 хятад иргэнийг оруулж ирж бүхэл бүтэн зочид буудлын 2 давхрыг ажиллагаа явуулахад зориулж суллаж өгсөн байна” гэдэг мэдээллийг Ковидтой холбоотой гэж үзээд дүгнэлт хийж тус компанийнхаа үйлчлүүлэгчдэд энэ тухайгаа ярьж таниулж “ Wuhan хотруу 800 хятадыг Монгол улсаас албадан гаргасны дараа Эрээнээс ачиж явлаа гэсэн мэдээний дараа Хятадын Засгийн газрын нөлөө бүхий хүн Ковид бол Монголоос гарсан, Америкийн нэгдсэн улсын Холбооны мөрдөх товчооны 2 ажилтан үүнд холбоотой “ гэсэн мэдээг холбож Монгол хүний оюун ухаан үзэл бодолыг өөрчлөх туршилт байсан гэж ухуулж байлаа. Тун удалгүй мэдээгээр Хууль зүйн сайд асан “ гүжирдвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гээд эрүүгийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсны дараа хамаа намаагүй зүйл ярьж болохгүй юм байна гэж үзээд дуугүй болсон. Гэтэл миний ажиллаж байсан компани албаны даргаа сольж ангийнхаа найз гээд нэг архичин нөхрийг тавилаа. Дараа нь хар тамхины асуудал гарч хамт ажилладаг шударга нөхөр Жав гэгч өглөө ажил авах үеэр надад дуулгав. Ингээд уудаг усанд минь хар тамхи хольсоныг нь мэдэж өглөө болгон ажилдаа ирээд савтай усаа юүлж цэвэр ус хэрэглэдэг болов. Удалгүй Жав өөртэй нь Тагнуулын газрын таньдаг хурандаа гэнэт ирж уулзлаа гэж ярилаа. Түүний хойно байгууллага хатах хавраар бүгдээрээ зугаалгад явна гэв, би ч явна гэчихлээ, яг явах өдөр би явахгүй гэтэл шал дэмий 100 000 төгрөг гарзадчихлаа чамайг ажлаас халлаа гэж нөгөө албаны дарга нь намайг ажлаас халчихлаа. Ингээд би Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргалаа. Мөн Хүний эрхийн үндэсний комисст хүсэлт гаргасанд Хүний эрхийн үндэсний комиссоос дуудаж уулзлаа. Шүүхэд нөлөөлсөн болох тул хүсэлтээ буцаана уу гэлээ. Би ч зөвшөөрсөн. Удалгүй шүүх хурал болсон компаниас нэгч хүн ирээгүй оронд нь өмгөөлөгч нь гээд нэг хүн ирсэн. Шүүхчийг толгой түрүүгүй загнаж байхыг харлаа. Би цүнхэндээ Монгол улсын анхны депутат байсан өвөөгийнхөө жаазтай зургыг авч ирсэн байсан юм. Харамсалтай нь компаниас нэг ч хүн ирээгүй тул шүүх хурлыг явуулахыг эсэргүүцсэн боловч шүүхч шүүх хурлыг үргэлжлүүлсэн. Шүүхч миний гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь эх орны чөлөөлөх дайнд оролцож явсан миний өвөөг минь давхар шүүчихсэн мэт юм болоод өнгөрлөө. Хар тамхины талаар дуулгасан Жав шүүх хурал болохын өмнөхөн элэгний хорт хавдраар нас барсан гэдгийг дуулсан. Тун сэжигтэй байлаа. Энэ бүхэнд дүгнэлт хийхэд би хоолны газар ороод хоол захиалаад мөнгөө төлсөн байтал хоол ч үгүй мөнгө ч үгүй бүр шүүхийн зардал төлөх шахуу л юм болж дууслаа.
2023-2024 онд өөр нэгэн компанид хамгаалагчаар ажиллаж байлаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойно нэгэн оффист 24 цагаар гардаг байлаа. Өглөө нь ажлаасаа буугаад 13-ийн автобусны буудлаас 5 шар чиглэлийн автобус, терлеобусанд суудаг байлаа. Тэр үед Ерөнхий сайд асан 44 их наядын гэх тодотголтой хэргийг задалж, түүнийг нь дэмжээд хэсэг залуучууд талбайд гарч жагсалаа. Сонирхолтой ч юм болж эхлэв. Миний ажиллаж байсан газрын ойр тойрны хүмүүс намайг жагсаалд нэгдээч гэж ятгаж байлаа. Би зөрүүлээд та нар харин очиж дэмжих хэрэгтэй гэж хариулаад ямар ч байсан оролцохгүй гэж бодож байлаа. Сүүлдээ Ерөнхий сайд асан жагсагчидтай уулзаж Өөгүйг энэ жагсаалд нэгдгэх хэрэгтэй, бүр энэ жагсаалыг тэр удирдах ёстой гэдэг байгаа. Ингээд жагсагчид над дээр ажиллагаа явуулж, өглөө ажлаасаа буухад автобус терлеобус зогсоож зорчигчдыг нэгд гэж албадаж, намайг байхгүйг мэдмэгц цагдаа нарыг нэгд нэгд гэж хашгирч байлаа. Харин би тэр өглөө гэнэт шийдвэрээ өөрчилж Нарантуулын автобусны буудал дээрээс Жанжин клубын автобусанд сууж, төрийн ордны араар тойрч ард кино театрын буудал дээр буулаа. Тэнд бас сонирхолтой юм болж, Тэнүүн огоо компанийн Орбит чиглэлийн ногоон автобус ирчихсэн зогсож байна. Жолооч нь гишгүүрийнхээ цасыг цэвэрлэж байгаа хүн болж намайг хараад зогсож байлаа. Би юун сайн юм гэж бодоод автобусанд орж суулаа. Суудалдаа суухаас өмнө автобус ухасхийн хөдөлж билээ. Гэртээ ирээд зурагтаа асааж мэдээгээ үзтэл “ үнэгүй хоол хулганын хавханд байдаг” гэдэг шиг ямар гээчийн юманд хутгалдаж болох байсныг мэдэж авсан юм. Ингээд би Ерөнхий сайд асаны хувьд бол боулингийн бөмбөг байлаа. Бооцоо нь 13 тэрбум доллар. Харамсалтай нь би тэр боулингийн бөмбөгийг нь алга болгочихлоо. Дараа нь Ерөнхийлөгч тэднийг дуудаж уулзаад хариуцлагаа хүлээ гэхэд Хууль зүйн сайд асан Улсын Их Хурлын гишүүний мандатаа, Хууль зүйн сайдын суудлаа тавьж өгөөд хотын даргын суудлыг авлаа.
Өнөөдөртөө үүгээр үлгэрээ жаргаая. Үлгэрээ дараа үргэлжлүүлье ………..
Үлгэрийн цаг боллоо. Өөгүй миний бие анх 1999 оны сүүлээр Ардчилсан намаас Өмнөговь аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүнд мал маллахад минь хууль хэрэгтэй юм байна гэж үзээд бүсчилж хөгжих тухай, үйлдвэрлэлээ дэмжих тухай агуулга бүхий захидал төрийн ордонд өрөөнд нь гардуулж өгөөд нутаг буцлаа. 2000 онд Улсын Их Хурлын сонгуулиар ардчилсан нам ялагдаж, эсрэгээр цус болон хөлсний үнэр авсан мэт тухайн үеийн Жижиг Ерөнхийлөгч дахин сонгогдохын тулд миний бүсжилж хөгжих санааг улс төрийн зорилгодоо ашиглаж, компанит ажил явуулж эхлэв. Би зүгээр суусангүй, хэрхэн бүсжилж хөгжих вэ гэдэг саналаа бичиж Ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтанд захидлаа өгөөд буцлаа. Төд удалгүй Жижиг Ерөнхийлөгч орон нутгаар явж байгаа тухай радиогоор сонсож мэдлээ. Номгон суманд ирээд миний тухай асууж сурагласан бололтой байдаг. Яагаад гэвэл манай багийн нэр нэгт залуу шөнө дөл болсон хойно манайд ирж Ерөнхийлөгчтэй уулзлаа хамгаалагч нар гэж ширүүн дориун нөхдүүд намайг арай л зодчихсонгүй, маргааш Хүрмэн явна гэсэн үүгээр явах байх гэж ирж дуулгаад явлаа. Маргааш өглөө нь урд хөндийгээр тоос татуулан баруун хойшоо явж өнгөрөхийг хараад зогсож хоцорлоо. Жижиг Ерөнхийлөгч одоо болтол бүсжилж хөгжинө гэж эхлүүлсэн ажлын тайлангаа ард түмэндээ тайлагнаагүй л байна. Дараагийн онцгой үйл явдал бол 2011 онд Оюутолгойд нэгэн компанид ачигчаар ажиллаж байхдаа өөрийн мэйлээр Ерөнхийлөгч Эжилхэнд нийгмийн хөгжилд хэрэгтэй чухал саналаа намайг дэмжих байх гэж бодож бичиж илгээв. Гэтэл өөрийн доод албан тушаалтандаа өгөөд Булган, Сэлэнгэ аймагуудад хэлэлцүүлэг явуулж, өөрийн улс төрийн карьераа өсгөж авч байна. Ингээд би 2013 онд Эжилхэн Ерөнхийлөгч хоёрдахиа сонгогдохоор нэр дэвшихэд түүний эсрэг сонгуулийн хар пиар хийе хэмээн санаж энэ саналаа Ардын намын төв байр болох ард түмний амь нас, цусаар босгосон тусгаар тогтнолын ордонд очиж санал тавив. Хачирхалтай нь Ардын намынхан над руу нуруугаа харуулж, мэдээгүй царайлж өнгөрлөө. Ардын намаас Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Бадмаанямбуугийн Батэрдэнэ бол Буратино буюу модон хүүхэлдэй байсныг хожим нь ойлгож мэдлээ. Эжилхэн Ерөнхийлөгч хоёрдахиа сонгогдоно гэсэн тохироо аль хэдийн хийгдсэн байлаа. Дараагийн онцгой үйл явдал бол үе үеийн Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нарт санал хүсэлт гаргаж, захидлаар харилцаж байсан ч хэн нь ч хариу өгөөгүй бүтэлгүйтсэн байтал 2018 оны Ерөнхий сайд Хуучины хуулийн зөвлөх гэж нэг нөхөр над руу утасдлаа. Би ийм зүйл болно гэж санаагүй тул Хуучин Ерөнхий сайдад болон түүний танхимын бүх гишүүдийг маш сайн ажиллаж байгаа гэдгийг хэлж баярлаж талархсанаа хэлж дуустал “ би үүнийг танд дуулгаж байна” гэж хэлээд утсаа таслав. Маргааш өглөө нь ажлаасаа бууж гэртээ ирж, зурагтаа асааж, мэдээгээ үзлээ. Гэтэл мэдээгээр жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн хэлэлцүүлэг гээд төрийн ордонд хурал болж байна. Сонсоод байсан чинь бизнес эрхлэгчид санал гаргана. Түүнийг нь үс хялгасыг нь цэвэрлэж байгаа бололтой хэсэг нөхөд шүүж, тэдний ард суусан дараагийн шатны хүмүүс мөн өөх булчирхайг нь ялгаж байгаа бололтой бас л шүүж, энэ мэтчилэн ялгаж цэвэрлэх хэд хэдэн шат дамжаад Хуучин Ерөнхий сайдын ширээн дээр амттай зоог болгон барьж байгаа инээдмийн жүжиг өрнөж байна. Ингэж би хэдэн хэсэг уруулж, тасдуулж дуусах байж гэдгээ мэдлээ. Ингээд би шийдвэр гаргаж 2019 оны 3 сард Үндсэн хуулийн цэцэд Улсын Их Хурлын даргаа огцруулсан шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн байна гэж маргаан үүсгэлээ. Мөн Төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурлын танхимд Хуучин Ерөнхий сайд өөрийг нь дэмжиж байсан намынхаа журмын нөхөд рүүгээ чичлэн дараагийнх нь та нар болно вээ гэж ёс зүйгүй үг хэлж үйлдэл гаргаж байгааг тэвчсэнгүй юмыг яаж мэдэх вэ гэж Б хувилбар бэлдэж Ардчилсан намын даргад танилцуулахаар Цунами нэртэй захидлыг Шонхор плазад авч очлоо. Тун завгүй байхыг нь үзээд туслахад нь нэргүй захидал байдлаар тараахыг хүсэж байна гэж хэлээд хүлээлгэж өгөөд явлаа. Үүнээс хойш улс төрд өрнөсөн үйл явдлуудаас болгоомжлох үүднээс 2019 оны 7 дугаар сард Монгол Улсын Ерөнхий Прокурорт өөрт тохиолдсон үйл явдлуудыг шалгаж өгөөч гэдэг зорилготой санал хүсэлт гаргав. Мөн хуулбарыг нь Цагдаагийн Ерөнхий газарт, Шүүхийн Ерөнхий зөвлөлд гардуулж өглөө. Шүүхийн Ерөнхий зөвлөлд гардуулж өгөхдөө ганцаараа шийдвэр битгий гарга удирдлагынхаа бүх хүнийг байлцуулж шийдвэр гаргаарай, яагаад гэвэл улс төрчидийн цавчаанаас болгоомжлохыг сануулаад явлаа. Үүний дараа эгчийг минь эрүүгийн цагдаагийн газар дуудаж мэдүүлэг авлаа. Гарч ирэхээр нь асуусанд миний бичсэн зүйлийг гомдол гаргасан гэж хэлээд эгчийг минь айлгаж орхиж билээ. Түүний хойно удаагүй байтал Энхамгалан прокурорыг халаад оронд нь томилогдсон Прокурорын туслах нь над руу залгаад таны гаргасан гомдлын дагуу ажлын хэсэг байгуулсан тухай албан бичиг ирсэн та ирж авах уу, шуудангаар илгээх үү гэж асуулаа. Би хариуд нь би гомдол гаргаагүй, шалгаж өгөөчээ гэж санал хүсэлт гаргасан гэдгээ хэлж шуудангаарч явуулаад хэрэггүй гэж хариуллаа. Дараа нь юу болов гэвэл 800 хятад иргэнийг хууль хяналтын байгууллага шуурхай илрүүлж тусгай ажиллагаа явуулсан гэдэг үндэслэлээр албадан гаргав. Үүний дараа Монгол Улсын Ерөнхий Прокурорыг мөн Шүүхийн Ерөнхий зөвлөлийн бүх гишүүдийг бүгдийг чөлөөлж өөр хүн томилов. Цагдаагийн Ерөнхий газрын даргыг Ерөнхий Прокуророор томилов. Үргэлжлэл бий….
Leave a Reply