Монгол улсын Үндсэн хуулийн цэц иргэддээ эрх тэгш ханддаг уу?

2018-2019 онд Ерөнхий сайдын хамаатан эмэгтэй Үндсэн хуулийн цэцэд хандаад үүсгэсэн маргаанаа өөрийн талд шийдүүлээд гарлаа гэж хэвлэл мэдээллээр сонслоо. Үүний дараа 2019 оны 3 сард Зурхайч овогт Доржийн Ганзориг миний бие Үндсэн хуулийн цэцэд доорхи асуудлаар маргаан үүсгэж хандлаа. Монгол Ардын нам Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдыг огцруулахын тулд Улсын Их Хурлын гишүүдийн олонхоор гэдэг заалтыг үндэслэн Улсын Их Хурлын гишүүн Батзандан болон Болд нарыг Монгол Ардын Нам өөртөө урвуулан бүх гишүүдийн санал 2 хуваагдан тэнцчихээд байсныг 2 гишүүний саналаар Улсын Их Хурлын гишүүдийн олонх болж огцруулсан. Үүний дараа миний бие Үндсэн хууль болоод Улсын Их Хурлын тухай хууль мөн Улсын Их Хурлын дэгийн тухай хуулиудыг судлаж үзээд Улсын Их Хуралд олонхийн суудал авсан нам Улсын Их Хурлын даргыг нэр дэвшүүлнэ гэсэн заалтыг үндэслэн Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдыг огцруулсан нь Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг үндэслэлээр Үндсэн Хуулийн Цэцэд маргаан үүсгэсэн. Хамгийн олон суудал авсан нам гэдэг бол Улсын Их Хурлын гишүүдийн олонх байна гэж үзсэн нь миний гаргасан алдаа байжээ. Гэхдээ Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн Чинбат нь 4 дүгээр сарын 10 нд Үндсэн Хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар миний үүсгэсэн маргааныг оруулах ёстой байтал ийм зүйл болоогүй. Харин эсрэгээр хүчингийн хэрэгт холбогдсон Улсын Их Хурлын гишүүн байсан Гантулгыг өөрийнх нь хүсэлтээр огцруулах шийдвэр гаргасан нь Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг асуудлаар 4 дүгээр сарын 10 нд хэсэг иргэд Үндсэн Хуулийн цэцэд маргаан үүсгэсэн нь иргэдийн дургуйцлийг хөдөлгөж эсэргүүцсэн ч Үндсэн Хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болж Үндсэн Хууль зөрчөөгүй байна гэж шийдвэрлэсэн. 4 дүгээр сарын 28 нд Үндсэн Хуулийн цэцийн гишүүн Чинбат нь Миеэгомбын Энхболдыг Улсын Их Хурлын даргаас чөлөөлсөн нь Үндсэн Хууль зөрчсөн тухай миний үүсгэсэн маргаан нь Үндсэн Хууль зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн албан бичгээр хариу ирүүллээ. Эндээс хүчингийн хэрэг хийсэн хэрэгт нэр нь холбогдсон Улсын Их Хурлын гишүүний асуудлаарх маргаанд Үндсэн Хуулийн цэц ач холбогдол өгч дунд суудлын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж байхад Улсын Их Хурлын даргаа огцруулсан асуудлаар үүсгэсэн маргааныг дунд суудлын хуралдаанаар авч хэлэлцсэнгүй, эсвэл миний оролцоогүй асуудлыг шийдвэрлэсэн үү гэдэг асуудал байна. Үндсэн Хуулийн цэцийн гишүүн Чинбатын хариу албан бичигт дунд суудлын хуралдааны талаар юу ч дурьдагдаагүй нь миний үүсгэсэн асуудлыг Үндсэн Хуулийн цэц огт мэдэлгүй өнгөрсөн юм шиг өнгөрөөсөн байгаа юм. Дараа нь Үндсэн Хуулийн цэцийн дарга байсан Одбаяр онгоцонд Солонгос үйлчлэгчийн бөгс базсан хэрэг гарч шуугив. Дараа нь Үндсэн Хуулийн цэцийн гишүүн Чинбат Үндсэн Хуулийн цэцийн дарга болсон нь авлига ашиг сонирхол байна гэж үзэх үндэслэл байна. Улсын Их Хурлын гишүүн байсан Болд болон Батзандан нар Монгол Ардын намд худалдагдсан байж болох үндэслэл байна. Энэ ч бас албан тушаалаа урвуулан ашигласан байх боломжтой….

Дээшээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дээшээ

😅

😀

😁

😂

😃

😄