Депломатч хүн юунд анхаарах ёстой вэ?
Депломатч хүний цээжилж авах ёстой үг бол “ асуулт тавина гэдэг хариулж чадна гэсэн үг”. Миний бие Өмнөговь аймгийн Номгон сумын төвд нагац эгчийндээ радио сонсож суугаад нэгэн мэдээллийг олж сонссон юм. Тэнд Монгол улсын нэгэн дипломатчийн цэцэн цэлмэгийн тухай америкчууд шагшиж байгаа тухай сонссон. Юун тухай вэ гэвэл Америкийн Ерөнхий сайд Жеймс Бейкер Монгол улсад айлчилж, Дорноговь аймагт аялаж байх үед Бейкер нэгэн мэдээ хүлээн авсан нь Ирак улс Кувейт улсад халдан довтолсон тухай юм. Энэ мэдээг хүлээн аваад цуг явсан Монгол улсын дипломатчаас энэ хэрэг явдлын талаар асуусан байдаг. Харин Монгол улсын дипломатч чоно боохойн тухай зүйр үг хэлж нөхцөл байдлаас өөрийгөө эвтэйхэн авч гарсан байдаг. Харин миний хувьд энэ хариулт маш буруу зүйл байсан. Яагаад гэвэл “асуулт тавина гэдэг хариулж чадна” гэсэн миний энэ хэллэгийн агуулга нь Бейкер буюу Америкийн засгийн газар Ирак улс Кувейт улс уруу хэзээ мөдгүй довтолно гэдгийг мэдэж байсан. Ирак улсыг ийм үйлдэл хийхийг хүлээж байсан гэж болно. Тэгээд тэдний төлөвлөгөө бол Садам Хусейнийг устгах шалтгааныг бий болгох байсан. Гэвч Америкийн Засгийн газар Олон улсын байгууллагуудын нөлөөллийг тооцоогүйгээс болж цэрэг дайны ажиллагаа нь амжилтгүй болж, Жеймс Бейкер огцорох үндэслэл болсон байдаг. Монгол улсын дипломатчын хэлсэн үг Америкчуудад алдаагаа урьдаас олж харахад нөлөөлж чадсангүй. Тэгээд ч манай дипломатч засгийн газрын өмнөөс асуудлыг шийдэх ёсгүй. Бейкерийн тавьсан асуулт Монгол улсын байр суурь ямар байгааг асуусан болохоос тухайн хүний хувийн байр суурийг асуудаггүй гэдгийг бид ойлгох ёстой. Нэг ёсондоо энэ асуулт хоёр талтай гэсэн үг. Тйимээс манай дипломатч энэ тавьсан асуултын ялгааг тодруулах ёстой байсан. Жишээ нь энэ асуултад манай дипломатч засгийн газар, улсын их хурлаар хэлэлцэж байж дараа хариу баръя гэх мэтээр хариу хэлж болох байсан. Мэдээж Жеймс Бейкер өөрийн тавьсан асуултандаа хариу авч чадаагүй бол тэр манай дипломатчийн хувийн байр суурийг асуух байсан нь тодорхой. Хариуд нь манай депломатч чоно боохой гэнүү юу гэж хариулах нь чухал биш гол зорилго нь Америкчууд яах гэж байна гэдгийг тандаж урьдчилж мэдээд Засгийн газарт болон Улсын Их Хуралд, Ерөнхийлөгчид танилцуулахад депломатч хүний үндсэн ажил юм. Энэ бол Монгол улсын хувьд алтан боломж байсан юм. Нэг ёсондоо олон улсын хэмжээнд Монгол улс шууд нөлөө үзүүлэх боломж юм. Нэг ёсондоо олон улсын асуудлыг Монгол улсын оролцоогүйгээр хэлэлцэхгүй болно. Тиймээс манай дипломатч Америкийн засгийн газрын байр суурь юу болохыг олж мэдэх зорилгоор асуултанд нь эвтэйхэн хариулаад эргүүлээд цаашид юу хийх гэж байгааг битүүхэнд нь олж мэдэх оролдлого хийх ёстой байсан. Үүний дараа Америкийн Засгийн газар Иракийн асуудлаар , цаашид хэрхэх тухайгаа Манай засгийн газартай яриа хэлэлцээ өрнүүлэх шаардлага гарах байсан. Хэрэв хэрэг явдал ийнхүү өрнөсөн бол Монголын улс төрчид Иракийн нутаг дэвсгэрт халдан довтлохыг хүлээзнүүлж Кувейтийг чөлөөлөх явдлыг дэмжих байсан. Энэ дайны гол зорилго бол Америкийн эсрэг явуулж байсан ухуулга, үзлийг өөрчлөх явдал байсан. Үүний тулд Иракийн ард түмний Америкийн талаарх итгэл үнэмшлийг эерэгээр өөрчлөхийн тулд Кувейтийг чөлөөлдөг, ардчилсан үзэлтэй Иракчуудыг хамгаалж, дэмждэг гэдгээ батлан харуулах явдал байсан. Иракийн ард түмнийг өөртөө татаж чадвал Садам Хусейнийг ганцаардуулж чадах байсан. Шууд хүч хэрэглэсэн энэ арга ажиллагаа нь урт удаан үргэлжилсэн дайныг бйи болгосон. Үүнд Монгол улсын нэгэн дипломатчийн болчимгүй үйлдэл их нөлөөтэй. Монгол улсын дипломатч болон улс төрчид үүнээс сургамж авах ёстой. Харин дипломатчийн хэлсэн үгийн алдаа юунд байна вэ гэвэл Ирак улсыг чоно боохойтой жишсэнээрээ Кувейт улсыг хоттой хоньтойгоо зүйрлүүлж, харин Америкчуудыг өөрсдийг нь хоточ банхартайгаа адилтгаж туу туу хэмээн турхирсан эвгүй ёгт утга гарч ирнэ. Энэ хэрэг явдлын дараахан Нэгдсэн Үндэсний Байгууллагын мэргэжилтнүүд Америкчуудын цаашид юу хийх гэж байгааг тандах зорилгоор мэргэжилтнүүдээ тухайн бүс нутагт илгээж байсан. Бидний гаргасан алдааг тэд олж харсан байгаа юм. Дараа нь Жеймс Бейкер Монголын улс төрчдийн бодлогоггүй байдлыг мэдэж Оюу толгойн гэрээ 2009 онд хийгдэх үед Риотинтогийн талд зөвлөхөөр ажиллах санал тавьж оролцсон байдаг. Ингэж Оюутолгойн гэрээ Монгол улсын талд ашиггүй гэрээ болсон түүхтэй.
Leave a Reply