Цаг хугацааг ирээдүйгээс тоолох гэж юу бичээд байна вэ?

  1. 2020 онд Улсын Их Хурлын сонгууль болох ёсгүй гэж би үзэж улс төрийн намууд болон хэвлэлийнхэнд захидал бичиж байлаа. Гэвч болохоор болсон тул би туршлага хуримтлуулах зорилгоор, судалгааны зорилгоор мөрийн хөтөлбөр бичээд оролцож үзэхээр шийдсэн юм. Ковидтой жил байсан тул Аудитын Ерөнхий газраас цахимаар мөрийн хөтөлбөрөө ирүүлж болно гэсний дагуу е-мейлээр мөрийн хөтөлбөрөө 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өглөө 9 цагт илгээлээ. Аудитын Ерөнхий газраас миний мөрийн хөтөлбөрийг хүлээн авахаас татгалзаж, хуулийн үндэслэлийг тайлбарлаж албан бичгээр хариу ирүүлэв. Ингэж би Улсын Их Хурлын гишүүд өөрсдийгээ 2024 онд байгаагаар төсөөлж, 2020 онд Сонгуулийн хуулиа баталсан нь тэднийг ирээдүйгээс цаг хугацааг тоолдог гэдгийг баталж өгсөн юм. Цаг хугацааг зургаан өөр хэлбэрээр тухайн хуулинд тоолсон байлаа. Жишээ нь өдрөөс өмнө гэж 15 удаа, өдрийн дотор гэж 3 удаа, өдрийг хүртэл гэж 6 удаа, хоногийн өмнө гэж 38 удаа, өдрийн дараах гэж 4 удаа, хоногийн дотор гэж 21 удаа гэж тоолсон байдаг. Ингээд Улсын Их Хурлын дарга болсон Занданшатарт би е-мейл бичсэн юм. Яагаад ирээдүйгээс цаг хугацааг тоолсон гэж вэ гэвэл тухайн хуулинд 4 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө гэсэн заалтаас болж Улсын Их Хуралд нэр дэвшиж чадаагүй билээ. Хуулинд хуанлийн өдөр 4 дүгээр сарын 25 гэж байхад өдрөөс өмнө гэдэг үндэслэлээр мөрийн хөтөлбөрийг хүлээн авахаас татгалзана гэдэг бол одоо цагаас эсвэл ирээдүй цагаас цаг хугацааг тоолохоос шалтгаалж харилцан адилгүй авч үзэх үндэслэл байгаа юм. Нэг ёсондоо ирээдүй цагаас цаг хугацааг тоолох юм бол өдрөөс өмнө гэдэг нь 4 дүгээр сарын 25-ны өдрийн 01 цагаас өмнө гэж ойлгогдоно. Одоо цагаас авч үзвэл 4 дүгээр сарын 25-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө гэж ойлгогдоно. Ингээд би Улсын Их Хурлын индэр дээрээс улс эх орондоо хэрэгтэй илтгэл тавих хүсэлт илгээсэнд  Улсын Их Хурлын дарга асан Занданшатар нь намайг биш өөр нэг залуухан хүүг Улсын Их Хурлын гишүүдтэй мөр зэрэгцүүлэн суулгаж илтгэлийг нь сонсголоо. Ийнхүү намайг Маскадаж хөшигний ард суулгаад өөр нэг залуугаар миний өмнөөс үг хэлүүлж байх юм. Хамгийн инээдтэй юм гэвэл үүнээс хойш удаагүй 2020 онд сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд Монгол улсын бүх 800 гаруй хуулиудыг бүгдийг нь зохиол бичиж байгаа юм шиг найруулж үг бүрийг нь засаж байлаа. . Е-мейлийг үзэж болно.

6/5/2020         санал хүргүүлэх тухай – Yahoo Mail

санал хүргүүлэх тухай         ulemj.dayarshil…/Sent

GANZORIG DORJ <ulemj.dayarshil@yahoo.com>     May 8 at 9:26 AM

To: zandanshatar@parliament.mn Сайн байна уу? Эрхэм Улсын Их Хурлын дарга Занданшатар танд энэ өдрийн мэнд дэвшүүлье. Миний бие Зурхайч овогт Доржийн Ганзориг танай Улсын Их Хурал болон танай Ардын намд ирэх долоо хоногт сүүлийн чуулганаар хэлэлцэх асуудлуудаар үнэтэй чухал санал тавих гэсэн юм. Уг нь би 2020 оны Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвших тухай ихэд бодож бодож 4 дүгээр сарын 25-ны өдөр мэйлээр мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт илгээсэн. Гэтэл Улсын Их Хурлын гишүүд та нар өөртэйгээ адил тэнэг надад зориулж Сонгуулийн хуулиндаа өдрөөс өмнө гэдэг барьцгүй заалт оруулж, үүнээс болж би хуулийн хайчинд урдуураа тасдуулж хоцров. Миний алдагдсан боломж зөвхөн үүгээр зогсохгүй. Тиймээс би 1 тэрбум төгрөгөөр өөрийн саналыг үнэлэхийг хүсэж байна. Үүнд Улсын Их Хурлын тухай хуулинд Шинэ үндсэн хуулинд нийцүүлэн өөрчлөлт хийхтэй холбоотой би өөрийн төрийн тогтолцооны онолыг та бүхэнд танилцуулж, зөвлөгөө өгөх мөн Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт байгаа зарчмын алдаануудыг засаж залруулахад үнэтэй саналаа та бүхэнд танилцуулахыг хүсэж байна. Бид нэг завин дээр байгаа  гэдгээ бодоод та нөхдийг ялагдуулахын тулд та нарын эдгээр алдаа дутагдлыг сонгуулийн улс төр болгож сонгогчдоос авах оноог чинь булаахыг төвдөлгүй харин ч нэг ч гэсэн зөв зүйл хийхэд чинь туслах нь нийт Монголчуудад тустай гэж үзэж өөрийн саналыг хүргэж байна. Ялангуяа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Оюунэрдэнэ үүнийг эрх биш бодож тунгаана биз. Жирийн иргэн миний санаануудыг хулгайлсан бол би юу хэлэх билээ. Төрийн түшээ хүн төрийн нэрийн өмнөөс хулгай хийнэ гэдэг бол төр хулгай хийсэн лугаа адил. Иймээс нэгийг бодож хоёрыг тунгаана бизээ. Хүндэтгэсэн Зурхайч овогт Доржийн Ганзориг. Миний 95536712 дугаарын утас луу хариу мэдэгдэж болно. https://mail.yahoo.com/b/folders/2/messages/AKNkcTcEatUxXrS1UACcQNtieJ8?.src=ym&reason=myc&folderType=SENT&showImages=false&offset=0&actio… 1/1

Дээшээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дээшээ

😅

😀

😁

😂

😃

😄