Зохиогчийн эрхийн тухай
2022 онд Зурхайч овогт Доржийн Ганзориг миний бие “Сургааль онч мэргэн үг хэллэгийн зохиомж” номондоо зохиогчийн эрхээ авсан. Тус номонд байгаа “ Шалтгаанаас зорилго тодорхойлогдоно, зорилгоос нөхцөл боломж үүднэ, нөхцөл боломжоос биеийн эрчим ундарна, биеийн эрчмээс үр дүн цогцлоно” гэсэн үг хэллэгийг Хотын дарга буруу ойлгосон нь тодорхой байна. 2024 онд Хэвлэлийнхэнд тэрээр Түгжрэлийн шалтгааныг зорилгоо болгоод түгжрэлийг арилгах гээд ажиллаж байхад та нар намайг яагаад ойлгодоггүй юм бэ гээд ханцуйгаараа нулимсаа арчаад зогсож байлаа. Үр дүн нь бас шалтгаан болдог гэдгийг тэр яасан ч ойлгохгүй юм. Зохиогчийн нэрийг дурьдахгүйгээр үг өгүүлбэрийг ашиглавал зохиогчийн эрхэд халдсан болно. Ингээд би Хотын дарга маань угаасаа халаасны хулгайч гэдгийг мэдэж авлаа. Яагаад гэвэл 250 төгрөгөөр зорчиж болох байтал 1000 төгрөг төл, 4 удаа үнэгүй зорьч гэж хуураад 750 төгрөг мань мэтийн 24 цаг ажилладаг хүмүүсийг байтугай, хүүхэд оюутнуудын халаасыг хүртэл сэгсэрч сууна даа. Дамжин сууна гээд картаа буух карт уншигчид давхар уншуулчихаар нэмээд 1000 төгрөг авчихна. Буухад карт уншуулах шаардлага байхгүй. Угаасаа л хэдэн удаа зорчив гэдгийг тооцоолж чаддаг төхөөрөмж байгаа. Шалтгааныг зөв тодорхойлж чадахгүй бол ийм л үр дүнг бий болгоно. Хий дэмий 750 төгрөг үрэхгүйн тулд хий дэмий 4 удаа автобусаар зорчивол хөгшчүүлийг дэмий зорчиж байна гэдэгтэй адил үргүй зардал гаргаад гэж хэлэх байх. Хүүхдүүд хүртэл сургуульд сурах нь буруу болчихоод байна. Автобусаар үнэгүй зорьчдог болгочихвол автомашинаараа заавал яваад зардал гаргаад, түгжрэл үүсгээд байхыг хэн ч хүсэхгүй. Ялангуяа Монголчууд үнэгүй юманд нугасгүй гэдэг хэлц үгтэй. Дэргэдээ байгаа боломжоо олж харахгүй, асар өндөр өртөгтэй зам тээвэр шинээр бий болгоно гэж улс орноо өрөнд оруулж, популизм хийж байгаа нь давхар эмийн шээсний газраас хол явж үзээгүй гэж хэлдэг шиг хий хоосон ажил хийсэн хүн болж харагдах гэсэн оролдлого юм. Үр дүн нь шалтгаанаа зөв тодорхойлсоноос хамаарна, шалтгаан нь тавьсан зорилгоос л үүдэлтэй, нөхцөл боломж нь чи хэр их хүчин чармайлт гаргаснаас л бий болно, хичээл зүтгэл гаргахгүй бол ямар ч үр дүнд хүрч чадахгүй, зорилгоо зөв олж хараагүй бол нөхцөл боломжоо ч ашиглаж чадахгүй юм.
Leave a Reply