Чөлөөт бодомжийн хэмээх тавдугаар бүлэг

Үнэн өнөөдрийг тодорхойлж ирээдүйг үгүйсгэнэ.

Худал өнөөдрийг үгүйсгэж ирээдүйд цор ганц үнэн болно.

Нөхцөл гэж гадаад орчноос ирж буй эерэг нөлөөг хэлнэ.

Шалтгаан гэж гадаад орчноос ирж буй сөрөг нөлөөг хэлнэ.

Эерэг нөлөөнд хүн автдаг, сөрөг нөлөөнд хүн ухаарал олж туршлага суудаг.

Матери үгүй бол энерги гэж үгүй, энерги үгүй бол матери гэж үгүй.

Бурханлаг байна гэдэг бол Будда хэмээх бодь сэтгэлтэй тэр хүнтэй адил хүн төрөлхтний төлөө бүхнээ зориулсан адилхан үйлстэн болох гэсэн санааг хэлнэ.

Хүний амьдралыг зоосны нүхээр харагч хүний сайхныг зоосоор эрээлж зовно.

Нийгмийн амьдралыг улс төрийн цонхоор харагч нийгмийн хөгжлийг улс төрөөр гоёж зовно.

Үнэнийг нь хэлснээс хүчийг нь дагуулж тийм гэж хариулсан нь дээр. Уучлалт гуйснаас үнэнээсээ биш гэж нотолсон нь дээр.

Уучлалт гуйна гэдэг бол бөөлжиж гаргаснаа буцааж сорохтой адил юм.

Ач болно гэдэг нь амьдралыг нь утга учиртай болгох, зорилготой болгох, хүсэл мөрөөдөлтэй болгох, амьдралд байр сууриа олоход нь хүн өөрийн үүргийг гүйцэтгэж чадвал энэ нь ачлал юм.

Тус болно гэдэг нь өөрийнхөө төлөө юу ч бүтээж, хийж чадахгүй байгаа хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй хүн, өвчтэй, зовлонтой, зүдэрч яваа хүмүүст түшиг тулгуур нь болж чадвал тэр нь тус юм.

Хүсэл гэдэг бол гадаад юмсыг өөртөө хамааруулсан бодлыг хэлнэ.

Мөрөөдөл гэдэг бол гадаад юмсад өөрийгөө хамаатуулсан бодлыг хэлнэ.

Айдас гэдэг бол нэгэнт олж авсан амь, амьдрал, тэмцэлд нь үл ойлгогдох аюул заналхийлэл нөмрөн авах вий гэсэн болгоомжлолыг хэлнэ.

Зорилго бол бидний ирээдүй цаг үе юм.

Төлөвлөлт бол бидний ирээдүй цаг үеийг харах цонх юм.

Сэтгэл, хүсэл, хайр гурав бол бидний цаг үе юм.

Аз жаргал, баяр баясал бол бидний цаг үеийг харах цонх юм.

Зовлон бол бидний өнгөрсөн цаг үе юм.

Тэмцэл бол бидний өнгөрсөн цаг үеийг харах цонх юм.

Сэтгэлийн мөн чанар бол гэрэлт тэмүүлэл юм.

Хүслийн мөн чанар бол тайтгарал юм.

Зовлонгийн мөн чанар бол нигүүлсэл юм.

Ухаарлын мөн чанар бол хүлцэнгүй байхыг хэлнэ.

Дээшээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дээшээ

😅

😀

😁

😂

😃

😄