Аз жаргалын мэдрэмж

Зөв хүмүүжил саруул ухааныг олоод

Түмэн олондоо хүндлэгдэх гавьяатай хүүдээ

Төрүүлж өсгөсөн хүмүүжүүлсэн бүгдийн бахархан итгэх нь

Өөрсдийгөө тольдох бардамналт аз жаргал мөн

Хайрлаж энхрийлэх бүгдийн сэтгэл хөдлөлийг залуурдаж

Хүсэл мөрөөдлөө биелүүлэх арга ухааныг олоод

Бүхний сэтгэл зүрхийг эзэмдэн татах нь

Харанхуйг дийлэх гэрэлт аз жаргал мөн

Өөрийн итгэл үнэмшилээ амиараа хамгаалж

Хайрлан өрөвдөх бүгдийн сэтгэл зүрхэнд мөнхрөөд

Дотно бүгдэдээ харамсал гашуудлыг үлдээсэн ч тэр нь

Үүрд хадгалж нандигнах дурсамжит аз жаргал мөн

Хөлс хүч сэтгэлээ зориулж бүтээсэн

Хөдөлмөр хичээл зүтгэлийнх нь үр дүн эргээд

Эзнийхээ сайн сайхны төлөө бүхий л чадлаар тэмцэх нь

Эзэн ухааныг өргөх эрдэмж аз жаргал мөн

Өөрийн урагшгүйгээс осолдож гэмтэх аюулаас

Өөрийн амийг хайрлалгүй авран хамгаалагчид

Өр зүрхний гүнээс хайрлан дээдэлж явах нь

Ачлал тусыг хүргэх өрт аз жаргал мөн

Амьдралаа эрх мэдэл, нэр алдар, эд баялагаар төсөөлж

Арга заль , үйл ажил, хянамгай зүтгэл бүрийг дайчилж

Хүссэн байр суурь, орчин нөхцөл бүхнээ гүйцээх нь

Хүсэл шуналын хартай аз жаргал мөн

Дутагдал гачигдал хүндрэл бэрхшээл айдас жихүүдэс бүхнийг

Сэтгэлийнхээ тааллаар элдвийн дадал зуршилд автан байж

Өөрийн бие сэтгэлийн байдлыг сэргээн засаж авах нь

Дур хүслийн тачаангуй аз жаргал мөн

Хүмүүний бүтээж чадах чадварлагын гайхамшгийн дээд

Бүтээлийнх нь илэрхийллээс агуу дээд оюуны дүрийг

Туурьвиж чадна гэж уйгаггүй тэмцэн ялах нь

Амьдралаа хайрлах өргөмжлөлт аз жаргал мөн

Дээшээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дээшээ

😅

😀

😁

😂

😃

😄