Амьдралын тогтолцоо

Хэт туяанаас хамгаалах хөх тэнгэр эцэгтэй

Эрдэс бодисоор тэтгэх хөрс газар эхтэй

Хөлхөлдөх бодьгалаар төлжих хүйн байгаль үртэй

Хүнс тэжээлээр хангах эр хүйстэн эцэгтэй

Сүүн шимээр тэжээх эм  хүйстэн эхтэй

Эхэлснийг үргэлжлүүлж үлдээх үйлийг залгах үртэй

Нарны илчийг шингээх навч нахиан эцэгтэй

Эрдэс бодисыг шимэх иш үндсэн эхтэй

Салхин аясаар тархах уурагт жимсэн үртэй

Цөмийн давтамжаар дагтарших лав шороон эцэгтэй

Хайлмал давхрагаас эрдэсжсэн  ус булгийн эхтэй

Соронзон үйлчлэлээр биежсэн хад чулуун үртэй

Таталцал түлхэлцлийг тэнцүүлэх илчит наран эцэгтэй

Гэрэл дулааныг барих хүж дэлхий эхтэй

Хүлээн тэвчих зохилдлогтой цэвдэг саран үртэй

Харь эрхэсээс зааглах таталцлын бүслүүрт эцэгтэй

Хүч чадлаар тулах гаригсийн чуулбарт эхтэй

Насан хэмнэлээр хөгжих оддын хүрээлэлт үртэй

Наслалт бодьгалийг цэвдэгшээх сансрын мандалт эцэгтэй

Наран эрхсээр нягтаршсан тэнгэрийн заадалт эхтэй

Оршихуйн хязгаарын нөлөөт цахилах шуурган үртэй

Оршихуйн дээд оршихуй амьд гальбирваасун модот эцэгтэй

Амьдрал буцлан өрнөсөн аугаа их дотоод хүчит эхтэй

Оршилт хязгаарт тэлэн тэмүүлэх хүсэл зоригийн эрчимт үртэй

Эрдэмт ертөнцийн түмэн учрыг эгэл ухаанаар ойлгож таних аргаггүй

Эгэл амьдралын нарийн явдлыг хүч зоригоор шийдэж тогтоох аргаггүй

Нэгэн насны заяа төөргийг ерөөл билгээр итгэж даатгах аргаггүй

Нэгэн цагийн түвшин жаргалыг сэтгэл догдлолоор тэтгэж үлдээх аргаггүй

Засаг төрийн үйлс замналыг түмний хүслээр удирдан жолоодох аргаггүй

Дэлхийн зоны тэмцэл өрсөлдөөнийг үзэл сурталаар хорьж саатуулах аргаггүй

Аугаа их хязгааргүй ертөнцийн тамын тогоон дахь энэхүү амьдралаас

Зовлонт анхдагч мухар сонголтоор бус жаргалант ирээдүйн зорилтот тэмцлээр

Диваажинт ертөнцөд хүрнэ бид

Идээшилт хүнс тэжээлийн эст биеийнх нь тогтолцоо нь

Эвдэлж, задалж хоолшилоо ч идэмхий амьтны эст биед удамшина

Тэмцэлт бодьгалийн оюун санаа ,сэтгэлгээнд нь төдийгүй

Хүсэл зорилго зан авирт нь хүртэл нөлөөлөхөд

Амьд байгалийн бүхий л үзэгдэл юмс хоорондоо

Цацраг туяаны долгиот үелзлэлээр ойлголцоно.

Дээшээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дээшээ

😅

😀

😁

😂

😃

😄