Эрхийн санаашрал
Эрдэнэт хүмүүний амьдралд хөл тавьсан мөчөөс
Энхрийлэл өхөөрдөл, баяр жаргалаар дутсангүй боловч
Эрдэмт хүмүүнтэй хамтарч их үйл хийе гэтэл
Эвлүүлж сэтгэлээ гаргаж чадахгүй
Зориглож хүслээ ойлгуулж чадахгүй
Итгүүлж амьдралаа харуулж чадахгүй
Элдэв эндэгдлийг олныг гаргаж
Их л сайн хэлүүлж байнам би
Алтан амь жаргалант амьдралыг бэлэглэсэн
Ачлал дүүрэн ээж таньдаа баярлаж явдаг шүү би
Амьдрах ухааныг заалгаагүй хувьтайдаа
Атар амьдралдаа гутарч явна би ээжээ
Элдэв чамин тоглоом бэлэгийг
Элдвээр хоргоож танаар авахуулахдаа эрхэлж наадаж, тоглож байхын тулд биш
Үеийн найз нартаа гайхуулах л гэж
Үлэмж томоор харагдах л гэж
Заяагүй бас баярхах гэж
Зүгээр л бусдад бэлэглчихдэг байлаа
Зовж хөдөлмөрлөж олсон хэдээс нь
Ялтай юм шиг салгадаг байлаа
Ядаж амар тайван ч байлгахгүй
Зүггүйтэж дүрсгүйтэж, шуугилдаж
Санаа сэтгэлээр зовоож бас
Сав л хийвэл хэрэгт холбогдож
Энэрэлт ээжийгээ их л зовоож
Эргэх хорвоо мөнх юм шиг
Эргэцүүлж бодолгүй явж байж
Хүн болгон адилгүй юм байна
Хүсэл болгон биелдэггүй юм байна
Жаргал хэтдээ гачигдалтай юм байна
Зовлон хэтдээ уясалтай юм байна
Итгэлт андаа олоход
Насны ханиа танихад
Зуурдын амьдралаа ойлгоход
Мөнхийн хайрыг тэтгэхэд
Бодьгалыг таних ухаан
Аливааг хийх арга эв
Хүнийг ойлгох сэтгэл
Асуудлаа шийдэх чадвар
Амьдралаа босгох тэмцэл
Хайрыг даах итгэл
Сэтгэлийг тусгах эрдэм
Ханьсалыг туулах зориг
Саадыг давах хүч
Хатгалгыг тэвчих чадал
Шинийг сэдэх эрч
Хуучныг өөрчлөх увьдис
Хийж бүтээх авьяас
Эвдэж сүйтгэх эзэн
Ирээдүйг заах бурхан
Дээрх бүгд эрдмийг
Тэгш сайн сурваас
Дэргэдэх амьдрал бидэнд
Тэргэчин адил үйлчилнэм
Энэрэл зөөлөн ээж минь
Эрхлүүлж намайгаа хайрлах хэрэггүй
Энэлэлт өвчин туссан биш
Өмгөөлж намайгаа хамгаалах хэрэггүй
Өстөн дайсан тулгарсан биш
Өөрөө би сэтгэдэг учраас
Урхидаж бусдыг үймүүлдэг билээ
Өвдөхийг би мэдэрдэг учраас
Учирлаж бусдыг уурлуулдаг билээ
Угтаа би ухан бодох тархитай билээ
Уучилж намайгаа өршөөгөөрэй дараа нь
Амьдралын их туршлага, ажил хөдөлмөрийнхөө онцлогийг
Ачит ээж минь та алаг үрээсээ юунд нууна
Адлах сэтгэл байгаагүйг чинь ойлгоноо үр чинь
Алсдаа таных шиг амьдралтай тулгарна шүү дээ үр чинь
Зовлон руу хүн хичнээн хорьсон ч , ятгасан ч зөрж зүтгэнэ
Жаргалыг хүн хичнээн бэлэглэсэн ч, тэтгэсэн ч даахгүй няцна
Энэ л хорвоогийн эгэл амьдрал
Ийм л өнгө зурагтай юм байна
Газар тэнгэр шиг ялгаатай
Амьдралын аясыг ойлгох бэрх юм байна.
Leave a Reply