Явдал мөрийн хэмээх зургаадугаар бүлэг

Амьдралд алдаа оноо гэж үгүй.

Материд эвдрэл мөхөл гэж үгүй.

Ертөнцөд зах хязгаар гэж үгүй.

Хөгжилд эцэс төгсгөл гэж үгүй.

Бодлогоггүй хийсэн алхам бүр эзэндээ зовлон авчирна.

Ач больё гэвэл сэтгэлийн дэм үзүүлэх хэрэгтэй.

Тус больё гэвэл түшиг тулгуур нь болох хэрэгтэй.

Ачлал бусдад амьдралын их ухаарал өгнө.

Тус бусдад амьдралдаа итгэх итгэлийг өгнө.

Бодол гэдэг бол аливаа зүйлсийг оюун ухаандаа шууд тусган авахыг хэлнэ.

Санаа гэдэг бол бодлоо шууд гадагш гаргаж байгаа байдлыг хэлнэ.

Оюун санаа гэдэг бол бодлоо гадагш гаргаж байгаа хэлбэрийг хэлнэ.

Ойлголт гэдэг бол аливаа зүйлсийг тусган аваад дүгнэлт  хийсэн байдлыг хэлнэ.

Хариулт гэдэг бол ойлголтоо гадагш гаргаж байгаа хэлбэрийг хэлнэ.

Хариуцлага гэдэг бол тодорхой нэг зүйлийг чиглүүлэн удирдах, жолоодох тэрхүү зорилгод хамаарна.

Үүрэг гэдэг бол өөрт оногдсон заавал хүрэх ёстой зорилтуудад хамаарна.

Ихийг мэдэх тусам чиний хариуцлага нэмэгдэнэ.

Ихийг бүтээх тусам чиний үүрэг нэмэгдэнэ.

Аливаа улс үндэстэн хүчирхэг байхын тулд нийгэм ард түмэн, хойч үеээ өндөр ёс суртахуунтай болгон төлөвшүүлэх хэрэгтэй.

Аливаа улс үндэстэн өндөр хөгжилд хүрэхийн тулд нийгэм, ард түмэн, хойч үеээ өндөр ухамсартай болгон төлөвшүүлэх хэрэгтэй.

Төрийн хүнд сэтгэл догдлол, үзэл суртал , өнөөдөр гэсэн ойлголт байх ёсгүй.

Нийгмийн хүсэж амьдардаг хэсэг нь өөрөөсөө болж, шалтгаалж үүссэн асуудлыг бусдад тохож бусдаас шалтгаанаа хайдаг.

Нийгмийн мөрөөдөж амьдардаг хэсэг нь бусдад тохиолдож бий болсон асуудлыг өөрөөсөө болж байгаа мэт хүлээн авч шаналж эмзэглэж явдаг.

Муу  хүнийг муу байгууллага, муу нийгэм, муу хамт олон, муу гэр бүл, муу эцэг эх, муу орчин цаг үе бий болгодог.

Харц хүмүүн дээд хүмүүн мэт адил сэтгэвээс балмад араатантай учирч барьж идүүлэх үлгэр мэт болно.

Дорд хүн түшмэл хүн адил сэтгэвээс хальтарч харанхуй нүхэнд унаж үхэх адил болно.

Харц барлаг хүн эзэн ноёндоо юуг ч бүү сануул, чиний төлөө эзэн ноён өөрөө санаа тавьж өөрөө бүхнийг санаж сэтгэх учиртай, хэрэв чи эзэн ноёныхоо ухааныг орлож бүхнийг гүйцэтгэвэл эцэстээ чиний амьдралын чинь баталгаа алдагдаж чи эзэн ноёныхоо хамт юу ч үгүй хоосон хоцорно.

Түшмэл хүн хулгайч адил сэтгэвээс хар санаат хүнд олзлогдож хар хэргийнх нь үзүүрт зарагдана.

Түшмэл хүн бүхий л сайн муу явдал үйлийн хэрээс хэтэрсэн болгонд шүүмжлэлтэй хандаж хязгаар тогтоож байх ёстой.

Түшмэл хүн бүх зүйлийг зангидаж байдаг тул түшмэл хүний явдал үйл гэр бүл, нийгэм, улс орны хөгжлийг тодорхойлдог.

Дээд хүмүүн бусдын санаа дагаж, бусдын хичээл зүтгэл, бусдын итгэл үнэмшлээр явбал эцэстээ үйл явдал бусдын үйлээр явагдаж, харин хариуцлага нь чамд хэвээр үлдэнэ.

Төр бол сайн муу хоёрыг тэнцүүлж байдаг жинлүүр буюу дэнсний гол тулгуур нь юм.

Ихэс дээдэс хүн аливаа юмсад сайн муу гэсэн ялгамжит хандлага гаргах ёсгүй, муу явдал үйлд үүрэг хариуцлагыг нь хувиарилж тодорхойлох ёстой, сайн явдал үйлд эрх зүйг нь чухалчилж тодруулах нь зөв юм.

Эцэг эхдээ үр нь үрдээ эцэг эх нь гомдох үнэнхүү шалтгаан гэж нэг ч үгүй юм.

Өвөг дээдсийнхний эрт үед түрүүлж одсон зам мөрөөр хойч үе нь замнавал тэнд аймшиг отож байх болно.

Хүн юу хийхээ мэддэг харин яаж гэдгээ боддоггүй.

Мэддэг хэрнээ боддоггүй, ойлгодог хэрнээ ухаардаггүй.

Сэтгэлээр үйлдсэн бүхэн буян болно. Санаагаар үйлдсэн бүхэн нүгэл болно.

Дээшээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дээшээ

😅

😀

😁

😂

😃

😄