Амьдралын хэмээх гуравдугаар бүлэг
Ертөнцөд дангаараа нэг ч зүйл эс оршино.
Амьдралын маань утга учир болсон тэрхүү хүсэл, зорилго, эрмэлзлэл бүхэн
Амьдралаас зүгээр олж авсан эрчим хүчийг төлөх төлөөс юм.
Жаргалтай хүн ухааждаг
Зовлонтой хүн уясдаг
Зовлон гэдэг сэтгэлийнх
Жаргал гэдэг биеийнх
Амьдрахын утга учир бол сэтгэлээ зориулахад оршино.
Хайрлахын утга учир бол бүхнээ зориулахад оршино.
Амьдрал гэгч урлагын гайхамшигт бүтээл юм.
Хүний сэтгэл гэгч тэрхүү бүтээлийн дэвсгэр суурь өнгө юм.
Хайр гэгч тэрхүү бүтээлийг туурьвигч хүний итгэл, үнэмшил, хөдөлмөр, хичээл зүтгэл юм.
Зовлон бол амьдралын хөрс юм.
Сэтгэл бол амьдралын үр юм.
Хүсэл бол амьдралын үндэс юм.
Хайр бол амьдралын нахиа юм.
Ухаарал бол амьдралын цоморлиг юм.
Зовлон гэдэг хөрснөөс улбаалж,
Сэтгэл гэдэг үрээр тархаж,
Хүсэл гэдэг үндсээр амилж,
Хайр гэдэг нахиагаар амьсгалж,
Ухаарал гэдэг цомирлогоор хөгжинө.
Зовлон үгүй бол амьдрал ойлгомжгүй
Сэтгэл үгүй бол амьдрал хүчгүй
Хүсэл үгүй бол амьдрал сонирхолгүй
Хайр үгүй бол амьдрал баясгалангүй
Ухаарал үгүй бол амьдрал зорилгогүй.
Хүн таны хийж бүтээх өрнүүн хүсэл зорилгод хэн нэгэн эсвэл ямар нэг зүйл саад болж байвал түүндээ бурууг тохож уягдаж торолгүй өөр арга замыг цаг алдалгүй эрж хайж өөрийнхөө хүсэл зорилгод хүрэхийг хичээх хэрэгтэй. Ингэж байж та амьдралынхаа үнэ цэнийг ойлгоно.
Амьтдад, бид малыг ашиглаж үеийн үед адгуулж ирсэн шигээ тэдний амьдралд тийм л сонирхлоор нэвтрэх ёстой.
Биднээс аль эрт үед үүсэж бий болсон үйлийн үр ба бидний хүсэл мөрөөдөл хоёр хоорондоо зөрчилдөхөд бид зовлонтой нүүр тулна.
Бидний тарьсан үйлийн үр эргээд бидний амьдралыг утга төгөлдөр болгох үед бид аз жаргалд хүрнэ.
Сэтгэл бол чиний нэгдэх амьдрал юм.
Нигүүлсэл бол чиний хоёрдахь амьдрал юм.
Итгэл бол чиний гуравдахь амьдрал юм.
Leave a Reply