Амьдралын дараагийн алхам бол аялал
Ухааны хэмээх хоёрдугаар бүлэг
Аливаа юмс үзэгдлийн дотоод мөн чанар гэдэг бол ухаан юм.
Ухаан гэдэг бол матери, эрчим хүч/энерги/, хөдөлгөөн гурвын нэгдэл юм.
Амьдрах ухаан гэж арга эвийг олох чадвар юм.
Эрдэм ухаан гэж учир шалтгааныг тайлбарлах чадвар юм.
Оюун ухаан гэж бүх зүйлийг өөрчлөх, шинэчлэх, бүтээн байгуулах, босгох, эвдэн сүйтгэх, хуваах чадвар юм.
Хүний авьяас, зан төлөв, оюун сэтгэлгээ нь гадаад орчин, нийгмийн үзэгдэл, хөдөлгөөний нөлөөгөөр бий болдог.
Асуулт тавина гэдэг хариулж чадна гэсэн үг юм.
Үзэж мэдвээс үнэн ухаантан юм.
Сонсож мэдвээс сор ухаантан юм.
Ухаж мэдвээс улиг ухаантан юм.
Хүн өөрийн хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд өөрийн эрч хүч, чадал/энерги/ боломж нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай зарцуулахын тулд сурах учиртай.
Амьдрах ухаан, эрдэм ухаан хоёрт ямх сөөм зай бий.
Агуу ертөнч, алд бие хоёрт алд дэлэм зай бий.
Өөрийн гэсэн үндэсний бичиг урлантай бол өндөр уулын оройд гарч алсын бараа харахтай адил.
Өөрийн гэсэн үндэстний бичиг урлангүй бол харанхуй шөнөөр эрэлд мордохтой адил.
Мал хариулна гэдэг төрийг жолоодох эрдэм юм.
Эх түүх, уламжлал, ёс заншилаа мэдэхгүй улс үндэстэн өлсгөлөнд нэрвэгдсэн сүрэг сармагчинтай адил юм.
Оюун ухаан гэдэг бол олон төрлийн эд эсүүдийн нарийн нийлмэл цогцлол бүхий бие дээр суурилсан цацраг идэвх юм.
Амьтны ухааныг биш сэтгэлийг нь хөгжүүлэх хэрэгтэй.
Хүний сэтгэлийг биш ухааныг нь хөгжүүлэх хэрэгтэй.
Оюун ухаан, оюун санаа гэгчийн оюун нь хүний мөн чанар буюу хүний физик шинж юм.
Аливаа юм үзэгдлийн дотоод мөн чанарыг таньж мэдэх үед бид ухаарлыг олно.
Ухаанаас хүсэл ундарч, сэтгэл бадарч, хайр бялхана.
Дэлхийн цөмийн идэвхжил нь хүний оюун санаанд нөлөөлнө.
Leave a Reply