Уурлах эрхгүй амьдрал

Урдуур нь өнгөрөх хүмүүсийн хөл хөдөлгөөн дундуур

Уранхай ноорхой хувцастай нэгэн хүүхэд

Уруу царайлан гуниг тээн алхахдаа тэр бээр

Уулаас зовлон үзсэн болохоор бусдын эндэж осолдохыг

Урьтаж ойлгоод туслахыг хүсэж яаран хүрэхэд

Гудамжны ядуу гуйлгачин гэж хардаж сэрдэн

Гар доорх зүйлээ хулгайлчих вий гэж санахдаа

Гартаа тааралдсан зүйлээ авч шидлэн хөөж тууна

Гомдож ганихарсан хүүхэд цааш одохдоо тэр бээр

Гомдол цөхрөлөө тайлах ч эрхгүй гэдгээ ойлгоно

Ам бүлээ тэжээх гэж ядартлаа хөдөлмөрлөсөн аав ээжүүд

Ажил хөдөлмөрийг маниасаа л болж хийхэд хүрсэн мэт

Алив болохгүй бүгдийг ам уралдуулан ярилцацгаана

Амьдралд  нэгэнт хөл тавьсан болохоор бүгдийг ойлгоод

Алжаал ядралыг нь мартагнуулахыг хүсэж аав ээждээ эрхлэхэд

Эвий үр минь балчир байна гэж өхөөрдөн энхрийлж

Эрхийн тэнэг болох нь гэж сэтгэл зүрхээн түгшээж

Эрс шийдмэг зангаар буруу зөвийг тунгаалгүй яршиглана

Ээд аавдаа санаа нь зовсон үр нь эргэж холдохдоо тэр бээр

Энэрэхүй сэтгэлээ гаргах ч боломжгүй гэдгээ ойлгоно

Өргөслөг амьдралд өөрийн гэсэн юу ч үгүй

Өрөвдөж энэрэх, хайрлан асрах хэн ч үгүй

Өр зүрхэндээ өнчрөл, хагацлыг үзсэн нэгэн бээр

Өрөвдөж бусдыг өөрийнх шиг нь зовлонд унах вий гэхдээ

Өөриймсэх сэтгэлээр бусдын дутагдлыг засах гэхэд

Өнчин өрөөсөн гэж өөлж бусдаас ялгаварлаад

Өөнтөгч гэж сэтгэлийнх нь шархыг сэдрээж

Өөрийнх нь амьдралд саад болох нь гэсэн мэт

Өшиглөх нь холгүй уурлаж загнаж шүүмжлэхэд

Өрөвдөж хайрлах эрхгүй гэдгээ өөрийн эрхгүй ойлгоно

Уруу дорой амьдралтай нэгэн бээр

Улсын дунд амьдралаа авч явах гэж

Уул толгод шиг хэдрэнт амьдралд

Ухаанаа олохгүй бүдчиж явахдаа

Урагшгүй хэмээгдэж бусдад хэлэгдээд

Өөдлөн дэвжих ирээдүйдээ итгэхгүй

Өөлж бусдын амьдралаас ашиг харж

Өртөн адил үнэгүй зарцлагдаж

Өсөж дэвжиж дээшлэхгүй болоход

Өөрт болоод бусдад уурлах ч эрхгүй гэдгээ ойлгоно

Үнэт эрдэнээр арилжишгүй

Үлэмж баяслын орчлонд

Үнэнхүү дураараа орчиж

Үйл үрийг олныг тарьж

Үзэсгэлэн тансагт шуна автаж

Гүн шөнийг гэрэлт өдөр шиг

Гэгээн өдрийг илчит наран шиг

Гэрэлтэн мөнхөд бадамлах юм шиг

Гэгэлгэн бодлоор өөрийгөө хуурсаар

Гэмшил нь ирэхэд тэр бээр харамсах ч эрхгүй гэдгээ ойлгоно.

Дээшээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дээшээ

😅

😀

😁

😂

😃

😄